Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Сөүл Асан Эмнэлэг

Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Сөүл Асан Эмнэлэг

Сөүл Асан Эмнэлэгээр үйлчлүүлсэн нийт гадаад өвчтний тоог дурдвал 2010 онд 5300 өвчтөн, 2013 онд 12,000 өвчтөн, 2016 онд 15,000 өвчтөн тус тус үйлчлүүлж байсан ба жилээс жилд гадаад өвчтний тоо нэмэгдсээр байгаа билээ. Ялангуяа элэг шилжүүлэн суулгах мэс засал(амьд донороос), нойр булчирхай, бөөрийг зэрэг эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал (өвчтөн, донор хоёрын цусны бүлэг нь өөр тохиолдол), хорт хавдрын мэс засал гэх мэт өндөр ур чадвар шаардагдсан хүнд мэс заслыг амжилттай сайн хийж байгаа болно.

Түүхэн хуудаснаас

Түүхэн хуудаснаас

Сөүл Асан Эмнэлэг нь мэргэжлийн ур чадвар шаардсан нарийн, хүнд мэс заслуудыг жилд 60.000 гаруй хийж гүйцэтгэдэг ба энэ амжилт нь Солонгост улсдаа мэс заслаараа тэргүүлэгч эмнэлэг болгоход хүргэсэн билээ.Үүнээс эрхтэн шилжүүлэх (элэг, бөөр, нойр булчирхай, зүрх) мэс заслыг хийсэн тоон үзүүлэлт болон мэс заслын амжилтаараа Солонгос улсдаа (Эрхтэн Шилжүүлэх Улсын Төв) шилдэг тэргүүний чадварлаг эмнэлэг гэж хүлээн зөвшөөрөгддөг. Манай Сөүл Асан Эмнэлгийн Эрхтэн Шилжүүлэх Төв нь өнөөг хүртэл зүрх шилжүүлэн суулгах мэс засал 600-н тохиолдол, бөөр шилжүүлэн суулгах мэс засал 4600-н тохиолдол, нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс засал 350-н тохиолдол, элэг шилжүүлэн суулгах мэс засал 5200-н тохиолдлыг тус тус хийсэн болно.

Асан Сангийн сайн дурын үйлчлэл

Асан Сангийн сайн дурын үйлчлэл

Асан Сан нь дотоодын болон гадаадын нийгмийн эмзэг давхаргын хүмүүсийг үнэ төлбөргүй эмчилгээнд хамруулаад зогсохгүй хөгжиж буй орнуудад эмнэлгийн техник, технологийн туршлагаа өвлүүлэх хамтын ажиллагааг идэвхтэй явуулж байгаа болно.

Эмчилгээний мэдээлэл

Амбулторийн болон хэвтэж эмчлүүлж буй өвчтөнд эмчилгээний талаар мэдээлэл олгоно
(2016 оны өвчтөн)

2,704 2,704 ортой

11,610 Амбулторийн өвчтөн
(өдөрт дунджаар)

2,568 Хэвтэж эмчлүүлэх өвчтөн
(өдөрт дунджаар)

63,118 Өндөр зэрэглэлийн хагалгаа
(жилд)

Сөүл Асан эмнэлэгт өвчтөн ирж эмчлүүлэх сонирхолтой шилдэг эмнэлэг бөгөөд , нийт 524,700m² талбайтай,
2,704 ортой, дотооддоо хамгийн том эмнэлэгт орж, өдөрт дунджаар 11,610 амбулторийн өвчтөн, 2,568 хэвтэж эмчлүүлэх
өвчтөнд эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна.

Элэг шилжүүлэн суулгалт

Элэг шилжүүлэн суулгалт

Элэг шилжүүлэн суулгалтыг 1963 онд Америкт хийж эхэлсэн ба БНСУ-д бол 1988 оноос анх хийж тус эмнэлгийн хувьд 1992 оноос эхэлсэнээр бид 1994 онд элэг шилжүүлэн суулгалтыг амжилттай хийж эхлүүлсэн. 1997 оноос хойш амьд донороос элэг шилжүүлэн суулгалтийг хийж эхлүүлсэн байна.

Уушигны хавдрыг

Уушигны хавдрыг

Сөүл Асан эмнэлгийн уушигны төв нь бусдаас онцлогтой. Шуурхай оношилгоо өндөр зэрэглэлийн эмчилгээг аль болох хурдан хийн үйлчилдэг. Уушигны төв нь мэргэжлийн зөвлөгч, координаторын зөвлөгөөг өгч өвчтөн аль болох хурдан шуурхай оношилгоо эмчилгээ хийлгэх боломжийг олгон, төлөвлөгөө гаргадаг.

Эмэгтэйчүүдийн хавдрын төв

Эмэгтэйчүүдийн хавдрын төв

Сөүл Асан эмнэлэгт эмэгтэйчүүдийн дотоод гадаад үржлийн эрхтэнд үүссэн хавдар(хортой) болон өмөн үүг мэргэжлийн түвшинд оношилгоо эмчилгээ, хяналт тавьдаг учраас Солонгос улсын хэмжээнд хамгийн өндөр түвшинд маш сайн чанартай эмчилгээ, хагалгаа хийдэг туршлагатай.

Тэргүүлэх төв

  • Эрхтэн шилжүүлэн
    суулгах
  • Хавдар
    эмчилгээ
  • Зүрхний судалгааны төв
  • Эрүүл мэндийн программ лавлах
  • Хоол боловсруулах эрхтэн систем
  • Чих хамар хоолой
  • Нүд
  • Яс булчингийн өвчин эмчилгээ
  • Дотоод
    шүүрэл эмчилгээ
  • Пластик/
    засаж өөрчлөх
  • Бөөр / ялгаруулах эрхтэн систем
  • Хүүхдийн эмчилгээ
  • Эмэгтэйчүүдийн эмчилгээ
  • Арьс өнгө

“Таны энд хүрэлцэн ирсэн шалтгаан юу вэ?"

Өвчтөнг төв болгосон зорилго бүхий Сөүл Асан эмнэлэг нь энэхүү зорилгоо биелүүлэхийн тулд байнгын хүчин зүтгэн ажиллаж байна.
Мөн өвчтөний тав тухтай байдлыг хангахаар эмчилгээний систем ба нөхцөл байдалд эрс өөрчлөлт хийсэн

Өвчтөнд танилцуулга хийх

Анх ирж үйлчлүүлж буй
өвчтөнд эмчилгээний дарааллын талаар мэдээлэл олгодог.

Бүхий шинжилгээ болон эмчилгээ хийлгэхэд өвчтөний ачааллыг хөнгөвчлөн, үйлчилгээний системийг хялбарчилж, өвчтөний хүлээх цагийг багасгасан

Захиалга

Сөүл Асан эмнэлэгт захиалга өгнө

Сөүл Асан эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах баг 2сарын 22нд Монголд ирсэн бөгөөд энэ нь элэг шилжүүлэн суулгахаар тус улсад 7дахь удаагаа айлчилж байгаа явдал юм. Тэр өдөр анхны амьд донороос хүүхдэд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийгдсэн. Өвчтөн болох 5 настай Дэлгэрсайхан хүү нь 2009 онд төрсөн цөсний бөглөрөл, төрөлхийн цөсний атресс өвчний улмаас элэгний үйл ажиллагаа зогссон гэсэн оноштой. Хагалгаа маш амжилттай болсон.

Дэлгэрэнгүй харах

Тооцоо болон даатгал

Дотоодод оршин суугч гадаад иргэн мөн гадаад өвчтөн Сөүл Асан эмнэлэгт ирж эмчилгээ үйлчилгээ авахад тусалж байна.

Байгууламж

Өвчтөнөө төв болгосон орчин үеийн эмчилгээний комплекс байгууламжийн талаар танилцана уу

Сөүл Асан эмнэлэгтэй танилцах

11 жил дараалан солонгост хамгийн шилдэг, хүндлэл хүлээсэн эмнэлгээр шалгарсан эмнэлгийн байгууламжтай танилцана уу

Summer of Asan Medical Center

Сөүл Асан эмнэлэг нь Сөүлийн зүүн хэсэгт байрлах ба солонгосын хамгийн том 3 дахь шатны нэгдсэн эмнэлэг
бөгөөд солонгостоо хамгийн орчин үеийн байгууламж бүхий эмнэлгийн нэг юм.

Сөүл Асан эмнэлэг нь 3 том мэргэжлийн байгууллагаас бүрдсэн ба түүний дотор 27 мэргэжлийн төвүүд,
44 эмчилгээний тасаг, биологийн судалгааны төвүүд үйл ажиллагаагаа явуулж байна.