Бидний тухай

Мэндчилгээ

  1. Home
  2. Бидний тухай
  3. Мэндчилгээ
Twitter Facebook Google E-mail Print
Сөүл Асан эмнэлгийн дарга
Ли Санг Ду

Нийгмийн хамгийн хэцүү иргэдэд тусална.

“Нийгмийн хамгийн хэцүү амьдралтай иргэдэд туслах” гэсэн Асан Жон Жү Ён үүсгэн байгуулагчийн үзэл баримтлалын дагуу 1989 оны 6 сарын 23-нд байгуулагдсан. Сөүл Асан эмнэлэг өвчтөний эмчилгээ, судалгаа шинжилгээ, мэргэжилтэний сургалт зэрэг олон салбарт богино хугацаанд дэвшил авчирч улмаар дотооддоо тэргүүлэх зэргийн эмнэлэг болж чадлаа.

Ийм дэвшилд хүрч “Өвчтөнг төв” болгон эмчилгээ үйлчилгээ явуулж байгаа нь манай ажилчин, албан хаагч нэг бүрийн хүчин зүтгэлийн үр дүн юм.

Сөүл Асан эмнэлэг одоогоор 7 газар салбар эмнэлгээ байгуулсан “ЭХ” эмнэлэг юм. Орон нутгуудад байгаа эмнэлгүүд орон нутгийн иргэддээ тэргүүлэх зэргийн үйлчилгээ авах боломжийг олгож тухайн орон нутгийн эмнэлгүүдтэй нягт хамтран ажиллаж байна. Манай орон нутгийн салбар эмнэлгүүд Улсаны их сургуультай хамтран ирээдүйн чадвартай боловсон хүчин бэлтгүүлэн авах ажлыг гүйцэтгэж байна.

Сөүл Асан эмнэлэгтэй хамтран ажиллах байгууллагууд өнөөдөр зөвхөн Солонгос улсад төдийгүй гадаад харилцаа өндөр хөгжиж Империал Колледж Лондонтой хамтарч ажиллах зэрэг, анагаах ухааны салбарт тэргүүлэгч дэлхийн хэмжээний байгууллагуудтай судалгаа шинжилгээ, сургалтын программаар дамжуулан хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож байна. Сөүл Асан эмнэлэгийн гол зорилго нь орон нутаг, улс, хүн төрөлхтөний эрүүл мэндийн төлөө хувь нэмрээ бодитоор оруулах явдал юм.

2008 онд Эмнэлгийн шинэ байрыг ашиглалтанд оруулсанаар өвчтөний эмчилгээний системд шинэчлэл, өргөтгөл хийх шинэ эрин үеийг мэдээлэх чухал тэмдэг гэсэн үг юм. Сөүл Асан эмнэлэг нь “Өвчтөнг төв” болгосон эмнэлэг болохын төлөө өвчтөн нэг бүрт тохирох системт эмчилгээ хийх менежментээр өөрчилсөн билээ.
21-р зууны Солонгос анагаах ухааны төлөөлөгч болсон Сөүл Асан эмнэлэг шинэчлэлээ цаашид тасралтгүй үргэлжлүүлэх болно.

Баярлалаа