Бидний тухай

Сөүл Асан эмнэлэг

  1. Home
  2. Бидний тухай
  3. Сөүл Асан эмнэлэг
Twitter Facebook Google E-mail Print
Play Video

Сөүл Асан эмнэлгийн танилцуулга

Сөүл Асан эмнэлэг нь 1989 онд үүсгэн байгуулагдаж, байгуулагдсан цагаасаа эрүүл мэндийн салбар, судалгаа шинжилгээний хөгжил, клиник эмчилгээнд тасралтгүй хөрөнгө оруулалт хийж үнэтэй хувь нэмэр оруулсанаар дэлхийн түвшний эмнэлэг болон өсөн дэвжсэн билээ.

Мөн “Амьдрал бол чухал”, “Ард иргэдтэйгээ зовлон бэрхшээлээ хамтдаа хуваалцах” гэсэн нийгмийн хариуцлагыг өндрөөр ухамсарлан хэрэгжүүлсэнээр үйлчлүүлэгч нарынхаа хүндлэлийг хүлээсэн эмнэлэг болоод байна.

Сөүл Асан эмнэлэг шилдэг технологи, сүүлийн үеийн байгууламжтай тэргүүний гадаадын эмнэлгүүдтэй мөр зэрэгцэн анагаах ухааны салбарт амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна.

Сөүл Асан эмнэлэг бол Асан сангийн дэргэдэх 8-н эмнэлгийн үлгэр жишээ эмнэлэг юм. 1977 онд байгуулагдсан Асан сан нь нийгмийн халамжийн төсөл, тэтгэлэгийн сан, судалгаа шинжилгээ зэрэг ашгийн бус олон нийтийн эрх ашгийг эрхэмлэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж ирсэн. Түүнчлэн орчин үеийн эмнэлгийн систем хомс хөдөө орон нутагт эмнэлэг байгуулан “Нийгмийн хамгийн хэцүү хөршдөө туслах” гэсэн Асан Жон Жү Ён үүсгэн байгуулагчийн мөрөөдлийг хэрэгжүүлэн иргэдийг талархлын хүлээн ажиллаж ирсэн.

Глобал медикал төв –Сөүл Асан эмнэлэг

Сөүл Асан эмнэлэг нь 85,000 пён талбайд нийт 2,705 ортой дотооддоо том эмнэлэгт тооцогддог.

Хөгжингүй эмчилгээний системтэй, сүүлийн үеийн багаж төхөөрөмж, шилдэг эмч ажилтантай бөгөөд өвчтөнд тохирох чанартай эмчилгээ хийн анагаах ухааны салбарт тэргүүлж байна. Бид өдөрт дунджаар 12,279 өвчтөн, дахин эмчлүүлж буй 2,576 өвчтөн, яаралтай 330 өвчтөнд эмчилгээ хийж, жилдээ 65,599 удааг өндөр түвшний нарийн хагалгааг хийж байна.

Сөүл Асан эмнэлэг Солонгост хамгийн их өвчтөнтэй дотоодын шилдэг эмнэлэг болж үйл ажиллагаагаа явуулж байна.

1 өдөрт дунджаар

12,279

Амбулторт өвчтөн

330

Яаралтай өвчтөн

2,576

Дахин эмчлүүлж буй өвчтөн

Жилд 65,599 удаагийн нарийн хагалгаа хийж байна.

  • 13-н жил дараалан БНСУ-ын хамгийн их хүндлэл хүлээсэн эмнэлгээр шалгарсан (БНСУ-ын менежментын холбоо, 2007-2019он)
  • Ажиллахад хамгийн таатай БНСУ-ын 1 номерын эмнэлэг (БНСУлсын менежментын холбоо, 2012он)
  • БНСУ-ын үйлчилгээний чанарын үзүүлэлт (KS.SQI) 1-р бай р(БНСУ-ын стандарт хэмжил зүйн холбоо, 2012 он)
  • 4-н жил дараалан глобал үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж 1-р бай р(Японы менежментын холбоо, 2008-2011 он)
  • Глобал стандарт менежментын дээд шагнал болох нийгмийн хариуцлага хүлээсэн эмнэлгээр тодорч шагнуулсан (БНСУлсын менежментын холбооны бүртгэлийн газар, 2010 он)
  • Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн үзүүлэлт (NCSI) 1-р байр (БНСУ-ын үр бүтээл хяналтын төв, 2010 он)
  • Судалгааг төв болгосон эмнэлгээр шалгарсан (өвчтөнд тохирох хавдрын эсрэг эмчилгээний технологи, эмчилгээний робот систем ба эмнэлгийн тоног төхөөрөмж, архаг хууч өвчин, U-эрүүл мэнд, молекулын технологи шинээр гаргах, элэгний өвчинг эмчлэх арга шинээр гаргах, насанд хүрэгчдийн үүдэлтэй эсийн эмчилгээ)(Эрүүл мэндийн яам, 2013 он)
  • Элэг, бөөр, нойр булчирхай, зүрх зэрэг эрхтэн шилжүүлэн суулгах тоо ба амжилтаар 1-р байр(Улсын эрхтэн шилжүүлэн суулгах төв, 2012 он)
  • Ходоодны хавдар, элэгний хавдрын хагалгаагаар үхлийн хувиар үнэлгээ 1-р байр (Эрүүл мэндийн даатгалын хяналт үнэлгээний газар, 2012 он)
  • Өвчтөний тоо, эмчилгээний амжилтын тоогоор 1-р байр (Эрүүл мэндийн даатгалын газар, 2011он)
  • 10-н гол хавдрын дотроос 9-н хавдрын хагалгааны амжилтаар 1-р байр (Эрүүл мэндийн даатгалын хяналт үнэлгээний газар, 2016 он, 2017 он)
  • 6-н хавдрын өвчтөний хагалгааг ихээр хийсэн (Эрүүл мэндийн яам, 2007 он)
  • Гол 30-н төрлийн өвчний хагалгаа ихээр хийсэн (Улсын ЭМДаатгалын агентлаг, 2006 он)
  • Эмнэлгийн байгууллагын үнэлгээгээр шилдэг эмнэлгээр шалгарсан (Эрүүл мэндийн яам)

Сөүл Асан эмнэлэг – дэлхийн хэмжээнд үлгэр жишээ шилдэг эмнэлэг

Анагаах ухааны хөгжил нь амьдралыг гол болгон суурь судалгаа, клиник шинжилгээ, эмчилгээний арга туршлаган дээр шилдэг технологи хөгжлийн үндсэн дээр явагддаг.

Сөүл Асан эмнэлэг нь дотоодын эмнэлгүүдтэй өрсөлдах гэхээсээ эх орныхоо эмнэлгийн хөгжил дэвшилд тэргүүлэх үүрэг гүйцэтгэгч болж дэлхийн хэмжээнд үлгэр жишээ эмнэлэг болохоор хүчин зүтгэн ажиллаж байна.

Today’s cutting-edge medicine is no longer confined merely to treating illnesses, easing pain, and recovering patients from disease. It aims to eradicate the root causes of illness to make people live a healthy life without suffering from any disease.

Үүний тулд суурь судалгаа, аж үйлдвэрлэлийн хамтарсан судалгаа, Асан биологийн шинжлэх ухааны судалгааны төв ба клиник судалгааны төвийг гол болгон аж үйлдвэр судалгааны хамтарсан аргаар хавдрыг эмчлэхэд анхааран ажиллаж байна.

Өнөөгийн дэвшилтэт анагаах ухааны зорилго бол өвчинг эмчилж, эдгээхэд туслахаар зогсохгүй, өвчний шалтгааныг олж устган, бүх хүмүүст эрүүл амьдрах боломжийг олгох юм.

Сөүл Асан эмнэлэг нь эмчлэх ухаан, инженерчлэлийн хамтарсан ирээдүйн дэвшилтэт анагаах ухааны хөгжлийг тэргүүлэх явдал юм. Ялангуяа бид клиник төв дээр өнгөрсөн жилээс эхлэн дэлхийн шилдэг эмийн компаниудтай клиник судалгааны гэрээ байгуулж онолын судалгаанаас илүү судалгааны динамик явцад анхаарч клиник судалгааны тэргүүлэх байр суурийг эзэлж байгаа нь хүлээн зөвшөөрөгдсөн.

Шилдэг технологи, сайн үйлсийг түгээх

Сөүл Асан эмнэлэг нь хэцүү амьдралтай иргэдэд үнэ төлбөргүй эмчилгээ хийх замаар компаний үр ашгийг нийгэмд хүргэн ажиллаж байна.

Түүнчлэн шилдэг эмчилгээ, сайн үйлс бүтээх эмнэлэг, тусламж дэмжлэгийг хэрэгжүүлэх, зовлонг хуваалцах эмнэлэг болохоор зорин ажиллаж байна.

Мөн өвчтөнд түүний гэр бүл шиг үйлчилгээг тасралтгүй үзүүлэн түүнийг өвчнөө ялан дийлэхэд нь туслах зорилгоор хүчин зүтгэн ажиллаж байна.