Бидний тухай

Эмнэлгийн даргын мэндчилгээ

  1. Home
  2. Бидний тухай
  3. Эмнэлгийн даргын мэндчилгээ
Twitter Facebook Google E-mail Print
Асан нийгмийн халамжийн сангийн дарга
Жон Мүн Жүн

Хамтдаа бүтээх нийгмээ илүү эрүүл, илүү аз жаргалтай болгох

Асан сан нь “Нийгмийн хамгийн хэцүү амьдардаг иргэдэд туслах” гэсэн эмнэлгийг үүсгэн байгуулагч Жон Жү Ён ноёнтоны мөрөөдлийг даган нийгмийн халамжийн төслийг хэрэгжүүлээд 42 жил болж байна.

Асан сан нь хамгийн хэцүү амьдралтай иргэдэд амьдрах эрч хүчийг өгөхөөр ойрхон эмнэлэг байхгүйгээс эмчилгээ хийлгэх боломжгүй хөдөө орон нутагт сүүлийн үеийн эмчилгээ хийх, ядуу амьдралтай учраас сурч боловсорч чадахгүй байгаа сурагчдад тэтгэлэг олгох зэрэг төслийг явуулсаар ирсэн төдийгүй нийгмийн төлөө анхаарал тавин, судлаачдад судалгааны төсөл олгодог.

Гэвч одоохондоо хийх ажил их байна. Ядуурал, нийгэм дэх ялгавараас болж зовж зүдэрч байгаа хүмүүс одоо ч ихээр байгаа учраас юм. Асан сан бүх хүмүүст ижилхэн хөнгөлөлт үзүүлэх, сайхан амьдрах нийгмийг бий болгоход хүчин зүтгэн ажиллаж байна.

Ийм эрин үеийн төлөө ажиллаж буй биднийг дэмждэг та бүхэнд Асан эмнэлгийг төлөөлөн талархлаа илэрхийлье.