Бидний тухай

Түүх

  1. Home
  2. Бидний тухай
  3. Түүх
Twitter Facebook Google E-mail Print
  1. 06.2018 Амьдрах магадлал 1%, 302г хэт бага жинтэй дутуу нярай, Хайрын гайхамшиг.

    Биеийн жин 302г, урт 21.5см Хайр 1 сарын 25-нд мэндэлсэн байна. Уушгины цулцан бүрэн бүрэлдээчгүй байхдаа, эхийнхээ хэвлийд 6-хан сар болоод гадаад ертөнцөд гарч ирсэн Хайр төрмөгцөө сэхээн амьдруулах арга хэмжээгээр арай гэж зүрх нь цохилж эхэлсэн байна. Төрсний дараа 1 долоо хоног өнгөрөхөд биеээс ургийн ус ялгарч жин нь 295г болж бууран үхэл амьдралын зааг дээр байв. Эмч мэргэжилтнүүд энэ хугацаанд хуримтлуулсан дутуу нярайн эмчилгээний туршлага болон өөрсдийн гэсэн өвөрмөц арга барилаараа амьдрах магадлал 1%-д ч хүрэхгүй байсан Хайрыг амьдруулахын тулд тэмцэж Хайрын гэр бүлийнхний хамт гайхамшгийг бүтээж чадав.

  2. 06.2018 Таргалалт·цусны даралт ихсэх эмгэгтэй тохиолдолд үс бууралтах эрсдэл өндөр болдог.

    Залуу насанд үс бууралтах нь бодисын солилцооны эмгэгээс ихээхэн хамааралтай гэсэн судалгааны дүгнэлт гарсан байна. Арьсны эмгэгийн тасгийн Бэг Сөнг Хуан эмнэлзүйн багшийн багын үзэж буйгаар эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан 20-иод насны 1,929 хүнийг үс нь бууралтсан 704 хүн үс нь бууралтаагүй 1,225 хүн гэсэн бүлэгт хуваан бодисын солилцооны эмгэгтэй холбоотой эсэхийг судлан үзэхэд , үс нь бууралтсан хүний хувьд бууралтаагүй хүнтэй харьцуулахад хэвлийн тойрог илүү урт артерийн даралт болон өлөн үеийн цусан дахь чихрийн хэмжээ өндөр, өндөр нягтралтай холестерины хэмжээ бага болох нь илэрсэн байна. Бэг Сөнг Хуан эмнэлзүйн багшийн баг нь бодисын солилцооны хам шинжийн эрсдэлт хүчин зүйл 2-оос дээш илэрвэл үс бууралтах эрсдэл 1,7 дахин нэмэгддэг гэсэн үнэлэмж өгсөн байна. Хэвлийн таргалалт цусны даралт ихсэх эмгэгтэй 20-иод насны хүний хувьд эмгэггүй 20-иод насны хүнтэй харьцуулахад үс эрт бууралтаж цайрах эрсдэл өндөр гэсэн үг юм. Үс эрт бууралтахад хамгийн их нөлөө үзүүлэгч шалтгаан бол гэр бүлийн түүх гэж үзсэн байна.

     

  3. 06.2018 Нүүрний хэсгийн уйланхай, этанол ажилбараар эрт үед нь бүрэн авах боломжтой

    Дүрст оношлогоо эмчилгээний тэнхимийн И Жон Хён профессорын баг нь шүлсний булчирхайн уйланхайг эхо буюу хэт авиагаар харж этанол хийж хатууруулан этанолтой тайрах ажилбарыг эрт үед нь хийвэл уйланхайг бүрэн авч хаяж болно гэсэн судалгааны дүгнэлт гарсныг танилцуулсан байна. Уйланхай үүссэнээс хойш 1 жилийн дотор этанол эмчилгээг хийлгэсэн 11 хүний 8 нь бүрэн арилж эдгэрлийн хувь 73%-т хүрч 1 жил өнгөрөхөд этанол эмчилгээ хийлгэсэн 9 хүний 1 хүний уйланхай бүрэн устаж эдгэрэлтийн хувь 11% байв. Тухайлбал шүлсний булчирхайн уйланхайтай адил төстэй хоргүй уйланхай байсан ч тохирсон хугацаанд эмчилгээг хийх нь чухал гэдгийг тогтоосон болно.

  4. 06.2018 Амьсгалахад ч хөдлөхгүй хүүхдийн зүрхний КТ зураг авах аргийг нээв.

    Дүрст оношлогоо эмчилгээний тэнхимийн Кү Хён Үпрофессорын баг нь амьсгалаа удаан хугацаанд түгжиж чадахгүй хүүхдүүдэд зориулж чөлөөтэй амьсгалж зүрхний КТ зураг авахуулж болох дүрслэлийн аргийг дэлхийн хэмжээнд анх удаа нээсэн байна. Кү профессорын баг нь Siemens Healthineers –тэй хамт 2009 онд хамтарсан судалгааны гэрээ байгуулж 2010 оноос 6 жилийн турш зүрхний КТ шинжилгээ хийлгэсэн 5-аас доош насны 870 хүүхдэд судалгаа хийсэн байна. Өөр өөр хурдаар ажиллах зүрх болон уушги түр зуур хамтдаа зогсох хугацааг(бага насны хүүхдийн хувьд 1 минутанд 32 удаа) тогтоон зүрхний цохилт болон өвчтөн хүүхдийн амьсгалд зохицуулан зураг авах дүрслэлийн аргийг нээсэн болно. Амьсгалаас хамааралгүй дээд зэргийн чанартай хүүхдийн зүрхний КТ зураг авч болохоос гадна туяанд хордох эрсдэлийг бууруулж хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах боломжтой болов.

  5. 06.2018 Зүрхний титэм судасны доторх ажилбарын туслагч хиймэл оюун ухаант роботыг бүтээх үйл ажиллагааг эхлэв.

    Сөүл Асан эмнэлэг БНСУ-ын аж үйлдвэр худалдаа эрчим хүчний яамнаас эвээн тэтгэж буй ‘хиймэл оюун ухаан болон био робот эмчилгээний нэгдсэн технологийг хөгжүүлэх үйл ажиллагаа’ ны хэрэгжүүлэгчээр сонгогдон 8 сараас эхлэн ‘зүрхний титэм судасны доторх ажилбарын туслагч хиймэл оюун ухаант робот тогтолцоо‘ –г бүтээх ажиллагааг эхлэнэ. Эмчилгээний их өгөгдөлд суурилан хиймэл оюун ухаан болон ажилбарын багаж хагас бие даасан хяналтын роботыг зүрхний титэм судасны доторх ажилбарын бүх үе шатанд ашиглан ажилбарын үр дүнг нэмэгдүүлэх зорилготой болно. Судалгааны баг нь 10 мянгаас дээш тооны судасны зургийн өгөгдөлд үндэслэн хиймэл оюун ухааны шийдэл болон ажилбарын туслагч роботын тогтолцоог нэгтгэн стендийн диаметр • урт, катетерийн чиглэл, ажилбарын байршилыг сонгоход туслах хиймэл оюун ухааны шийдлийг бүтээн хөгжүүлж багажны сургуулилт дээр суурилан катетерийг чиглүүлэх·утасны хяналтын алгоритмийг гарган ажилбар хийж буй хүний мэдрэмж болон хөдөлгөөнийг дүрслэх робот механизмыг сайжруулж стенд ажилбарыг нэн тохирсон байдлаар хийх робот гар автомат хяналтын системийг зохион бүтээх зорилготой байна.

  6. 05.2018 Уретер буюу шээс дамжуулах сувгийг нарийн гэдэсний хэсгээр орлуулан нөхөн сэргээх мэс засал үр дүнтэй болохыг батлав

    Урологийн тасгийн Хунг Бом Шиг профессор· Чонг Ин Каб дэд профессорын баг нь нарийн гэдсийг ашиглан шээс дамжуулах сувгийг дахин нөхөн сэргээж бөөрний үйл ажиллагаа болон өвчтний амьдралыг хэвийн байдалд эргэн оруулж болохыг судалгаагаараа батлан танилцуулав. Уг эмчилгээний баг нь 2013 оноос 2016 он хүртэл бага аарцгийн хөндийн хавдрын мэс засал, шээс дамжуулах сувгийн хорт хавдрын мэс г.м улмаас шээс дамжуулах суваг гэмтсэн юмуу орлуулах шаардлагатай болсон 31 өвчтөнд нарийн гэдэснийх нь хэсгийг тайрч шээс дамжуулах сувгийг нөхөн сэргээх шээс дамжуулах сувгийг нарийн гэдэсний хэсгээр орлуулан нөхөн сэргээх мэс заслыг хийснээр шээс хэвийн ялгарч мэс засал үр дүнтэй болсон гэж мэдээлсэн байна.Энэхүү мэс заслын арга нь давсагны хорт хавдрын эмчилгээний үед давсгийг тайрч авсны дараа нарийн гэдэсний хэсгээр давсгийг нөхөн сэргээх мэс заслын аргийг ашигласан бөгөөд давсагны эзэлхүүн багассан тохиолдолд давсгийг тэлэх мэс заслыг зэрэг хийх боломжтой юм.

  7. 05.2018 Эрүүний гажиг засах мэс заслаар дахин төрсөн нүүрний тэгш хэм алдагдсан Мьянмар улсаас ирсэн өвчтөн.

    Шүдний буруу зуултаас болж нүүрний тэгш хэм алдагдан хүнд бэрх амьдралыг туулсан Мьянмар улсын өвчтөнд Пластик(гоо сайхны) мэс заслын тасгийн Чэ Жунг Ү профессорын баг эмчилгээ хийж шинэ амьдралыг бэлэглэв. Аүнгсүнун(30настай, эмэгтэй) бага наснаасаа эхлэн эрүү нь зүүн тийш хазайн дээд болон доод эрүүний зуулт өөрчлөгдөн хоол хүнсний зүйл зажлахад бэрхшээлтэй болсон байна. Нүүрний тэгш хэм нь хэт алдагдаж өөртөө итгэх итгэлгүй болж тэжээлийн дутагдалд хүртэл орсон байна. Аүнгсүнуны байдлыг мэдсэн Чэ Жунг Ү профессорын баг нь түүнд мэс заслын өмнөх шүдийг тэгшлэн засах үе шатгүйгээр шүдний зуултыг тохируулавал л эмчилгээ дуусаж болох ‘эхлээд мэс засал хийх дараа нь шүдийг тэгшлэн засах’ эрүүний гажиг засах мэс засал болон хамар тэгшлэх мэс ажилбарыг хийсэн байна.

  8. 05.2018 Үндэсний деменци буюу тэнэгрэл өвчнийг эмчлэх арга барилыг боловсруулах судалгааны үйл ажиллагааг гүйцэтгэгч эмнэлгээр сонгогдов.

    Үлсан их сургуулийн эмнэлгийн үйлдвэр сургалтын хамтын ажиллагааны сангийн удирдан зохион байгуулж буй деменци буюу тэнэгрэл эмгэгтэй холбоотой судалгаа нь эрүүл мэнд нийгмийн хамгааллын яамны үндэсний деменци буюу тэнэгрэл өвчнийг эмчлэх арга барилыг боловсруулах судалгаагаар сонгогдсон байна. Засгийн газраас энэ оноос эхлээд деменци буюу тэнэгрэл өвчний үндэсний хариуцагчийн нэг тул уг эмгэгийн шалтгааныг тодруулах, урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх, өвчтнийг асран хамгаалах г.м хамруулсан нэгдсэн судалгааны ажлыг дэмжих болов.

  9. 05.2018 Хорт хавдар судлалын эмнэлэг саркома·ховор тохиолдох хорт хавдрын төв нээгдэв

    Хорт хавдар судлалын эмнэлэг нь ховор тохиолдох хорт хавдрын мэргэжлийн эмчилгээ болон хорт хавдрын геномийг судлах арга барилыг суурь болгон дотоодын эмчилгээний стандартын удирдамжийг бий болгохын тулд саркома· ховор тохиолдох хорт хавдрын төвийг нээв. Ховор тохиолдох хорт хавдар нь хорт хавдрын төрөл зүйл тус бүрийг авч үзвэл тархалт нь бага боловч ховор тохиолдох хорт хавдрыг нийтээр нь авч үзвэл хорт хавдартай 5 өвчтөн тус бүрийн 1 нь ховор тохиолдох хорт хавдартай байх хэмжээгээр эзлэх хувь нь их байх тул мэргэжлийн эмчилгээний тогтолцоо шаардлагатай байдаг. Хорт хавдар судлалын эмнэлэг нь эмчилгээний тогтолцооноос гадна бие даан нээсэн хорт хавдрын геномийн судалгааны арга барил ‘Onco-Panel’ зэрэгт суурилсан дотоодын ховор тохиолдох хорт хавдрын өгөгдлийн санг бүрдүүлэх зорилттой байна. Саркома· ховор тохиолдох хорт хавдрын төв нь ясны хорт хавдрын клиник, цээжний хөндийн хорт хавдрын клиник, хэвлийн хөндий болон хэвлийн хөндийн хойд хэсгийн хорт хавдрын клиник, мэдрэл дотоод шүүрлийн эрхтний хавдрын клиник, бусад ховор тохиолдох хорт хавдрын клиникийг нээсэн байна.

  10. 05.2018 Хорт хавдрын радиологи буюу туяа эмчилгээний тасгийн барилгын өргөтгөл хийгдэв.

    Хорт хавдрын радиологи буюу туяа эмчилгээний тасгийн эмчилгээ хийх орон зайн өргөтгөл болон амбулаторын сэргээн засварлалтыг дуусгаж өвчтнүүд илүү тав тухтай амгалан тайван эмчилгээ хийлгэх орчинтой болов. Туяа эмчилгээний өрөөний тоог 9 байсныг 14 болгон амбулаторийн эмчилгээний байр үзлэг болон эмчилгээний гэж тусгаарлагдан зүүн байрны 1 давхар болон газар доорх 1 давхарт тусдаа байсныг үзлэгийн өрөө нь 1 давхарт CT симуляцийг ашигладаг дууриамал эмчилгээний өрөө нь газар доорх 1 давхарт төвлөрөн байрлах болсон нь өвчтнүүд илүү тав тухтай үйлчлүүлэх боломжтой болов. 

  11. 05.2018 Эрүүл мэнд нийгмийн хамгааллын яамны судалгааны төв эмнэлэг "хүн төвтэй нэгдсэн технологи(convergence technology)" судалгааг хөгжүүлэх эмнэлгээр сонгогдов.

    Сөүл Асан эмнэлэг нь судалгааны төв эмнэлэг, судалгааг хөгжүүлэх бизнесийг дэмжих үйл ажиллагааг хариуцсан байгууллагаар сонгогдон 9 жилийн хугацаатай нийт 225 тэрбум воны судалгааны зардлыг улсаас авч "хүн төвтэй нэгдсэн технологи(convergence technology)" судалгааг хөгжүүлэх ажлыг хийж эхлээд байна. Эцсийн зорилго нь ‘аж үйлдвэрлэлийн 4 дүгээр хувьсгалд суурилан хүн төвтэй нэгдсэн технологи шинэ үйлдвэрлэл шинэ бүтээл гаргах болон дэлгэрүүлэх’ явдал юм. Үүний тулд Сөүл Асан эмнэлэг нь тархины эмгэгийг(Паркинсоны өвчин, деменци буюу тэнэгрэх өвчин, тархинд цус харвах эмгэг, сэтгэл гутрал буюу депресс г.м) нарийн эмчлэхийн тулд SMART Neu-Bot платформ болон хорт хавдрыг(бүдүүн гэдэсний хорт хавдар, уушгины хорт хавдар г.м) нарийн эмчлэхийн тулд SMART Cancer Care-Bot платформыг бий болгон эрт үед нь оношлох технологи, нэгдсэн тохирсон мэдээлэл, хүн төвтэй харилцан ойлголцох технологи, иж бүрэн цогц эмчилгээ болон тусламж үйлчилгээнд суурилсан шинэ үйлдвэрлэлийн экосистемийг бүрдүүлэх эрмэлзлэлтэй байгаагаа илэрхийлсэн болно.

  12. 05.2018 Хүүхдийн гуурсан хоолойн багтраа өвчин буюу астма·атопины төв байгуулагдсаны 10 жилийн ой

    Хүүхдийн гуурсан хоолойн багтраа өвчин буюу астма·атопины төв байгуулагдсаны 10 жилийн ойтойгоо золгов. Хүүхдийн астма·атопины төв нь хүүхдэд элбэг тохиолдох болсон астма болон атопийн дерматит, харшлын эмгэг бүхий өвчтний эмчилгээний мэргэжлийн чадварыг дээшлүүлэхийн тулд 2008 онд хаалгаа нээснээс хойш өнгөрсөн 10 жилийн хугацаанд 156,824 өвчтөнг эмчилж 76,722 удаа шинжилгээ хийсэн байна. Уг төв нь урьдчилсан үзлэг·үзлэг·шинжилгээ·сургалтын гэсэн үе шатаар нэг цэгийн үйлчилгээ үзүүлж астмын клиник, атопийн дерматитын клиник, хамрын харшлын гаралтай үрэвслийн клиник, хоол хүнсний зүйлийн харшлын клиник г.м төрөл бүрийн клиникийг нээн ажиллуулж өвчтөн тус бүрийн шинж тэмдэгт тохирсон эмчилгээг хийж хүүхэд болон өсвөр үеийнхний эмгэг судлалын тасгийг төв болгосон арьсны эмгэгийн тасаг, чих хамар хоолойн тасаг, нүдний тасаг г.м холбоо бүхий тасгууд нь харилцан хамтран ажиллаж талархал хүлээж байна.

  13. 05.2018 Хоёр чихэнд чихний дунгийн суулгацыг 3 наснаас өмнө шилжүүлэн суулгавал хамгийн өндөр үр дүнтэй болно.

    Чих хамар хоолойн тасгийн Чонг Жунг Ү· Паг Хунг Жү профессорын баг нь чихэнд гажиг байхгүй боловч ээлжээр хоёр чихэнд дунгийн суулгац шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсний дараа 4-өөс дээш жилийн хугацаанд сонсголын шинжилгээ хийлгэж байгаа сонсгол муутай 73 хүүхдэд судалгаа хийсэн байна. Үүний үр дүн нь 2 дахь мэс заслыг хийлгэн бүх мэс заслыг 3.5 нас хүрээгүй байхдаа хийлгэсэн бол хэл ярианы хөгжлийн түвшин 96.9%-ийн өндөр чадвартай байгаа болох нь тогтоогдсон байна. Түүнчлэн 7 нас хүрээгүй байхдаа анхны мэс заслыг хийлгэн 13 хүрээгүй байхдаа 2 дахь мэс заслыг хийлгэсэн бол хэл ярианы хөгжлийн түвшин 80%-ийн өндөр чадвартай байсан бөгөөд хоёр дахь мэс засал хугацаа алдан оройтсон ч гэсэн үр дүнтэй байж болохыг нотолсон байна.

  14. 04.2018 12 жилийн турш нэг жил ч алгасалгүй БНСУ-д хамгийн итгэл хүндэтгэл хүлээсэн эмнэлгээр шалгарч байна.

    Сөүл Асан эмнэлэг нь 12 жилийн турш нэг жил ч алгасалгүй БНСУ-д хамгийн итгэл хүндэтгэл хүлээсэн эмнэлгээр шалгарч байна. БНСУ-ын менежментийн холбооны зөвлөх байгууллагаас зохион байгуулж шалгаруулдаг ‘БНСУ-д хамгийн итгэл хүндэтгэл хүлээсэн эмнэлэг’ нь бусдаас ялгарахуйц онцгой сайн эмчилгээ үйлчилгээ болон нийгэмд үзүүлж буй хувь нэмрээрээ өвчтнүүд, өвчтний сахиул буюу асран хамгаалагчид, эмнэлгийн ажилтнуудаас дээд зэргийн үнэлгээг авсан эмнэлэгт олгодог шагнал юм. Энэ удаагийн судалгаа нь 2017 оны 10 сараас эхлэн 4 сарын турш хийгдсэн бөгөөд үйлдвэр компаний удирдлага 7,440, үнэт цаасны компанийн шинжээч 230, энгийн хэрэглэгч 4,560 г.м нийт 12,230 хүн хамрагдсан байна. Ялангуяа өрсөлдөгч эмнэлгүүдийн эмнэлгийн мэргэжилтнүүд болон ажилтнууд үнэлгээнд хамрагдаж Сөүл Асан эмнэлгийг тэргүүний эмнэлэг хэмээн итгэмжилсэн учраас илүү ач холбогдолтой байлаа. Тухайлбал хамгийн итгэл хүндэтгэл хүлээж болох эмнэлэг мөн эсэхийг асуусан асуумжийн төрөлд Сөүл Асан эмнэлэг нь дээд оноо 10 онооноос 7.36 оноо авч бусад эмнэлгүүдээс (дундаж оноо 6.82) илт давуу байлаа.

  15. 04.2018 Сувилгаа·асаргааны нэгдсэн үйлчилгээг хэрэгжүүлэх болов

    4 сарын 16-наас эхлэн 101 өвчтний өрөөнд(бүдүүн гэдэс шулуун гэдэсний мэс заслын тасаг, элэг шилжүүлэн суулгах·элэг цөсний сувгийн мэс заслын тасаг) сувилгаа·асаргааны нэгдсэн үйлчилгээг хэрэгжүүлэх болов. Сувилгаа·асаргааны нэгдсэн үйлчилгээ нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтнүүдэд зориулж асран хамгаалагч буюу сахиул юмуу хувийн асрагчгүйгээр мэргэжлийн сувилагч өвчтний сувилгаа болон асаргааг хариуцан хийх үйлчилгээ юм. Сувилгаа·асаргааны нэгдсэн үйлчилгээ нь өвчтний өрөөнд зөвхөн товлосон цагт л сахиул юмуу эргэлтээр ирж буй хүмүүс эргэлт хийх боломжтой тул илүү эмх цэгц бүхий тогтолцоотой халдвар хамгаалалын дэглэмтэй болно гэдэгт найдвар тавьж байна. Өвчтний сахиул буюу асран хамгаалагч эсвэл асрагч өвчтний дэргэд байнга байснаас үүсэх шуугиан г.м асуудал үүсэхгүй өвчтөн тавтай орчинд найдвартай эмчилгээ хийлгэх давуу талтай болно. Түүнчлэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтний асрагчийн зардал хэмнэгдэх болно.

  16. 04.2018 65-аас дээш насны эрэгтэйчүүд, булчингийн хэмжээ багасвал эрүүл мэндэд муудгаар нөлөөлөх магадлал 5 дахин нэмэгдэнэ.

    Ахмадуудын дотрын эмгэгийн тасгийн И Өн Жү дэд профессор болон Чанг Ил Ёнг клиникийн багш, KAIST Чонг Хи Вон докторын баг нь ахмадуудын эрүүл мэндийн байдлыг судлан булчингийн жин багасах эмгэг бүхий эрэгтэйчүүдийн хувьд нас барах юмуу ахмадын эмчилгээ сувилалын газарт хэвтэх магадлал хэвийн бүлгээс 5 дахин нэмэгдэж, эмэгтэйчүүдийн хувьд 2 дахин нэмэгддэг болохыг илрүүлсэн байна. Судалгааны баг нь 2014 оны 10 сараас 2017 оны 8 сар хүртэл Кангвонду Пёнгчанггүны 65-аас дээш насны эрэгтэй 602, эмэгтэй 741 ахмадын эрүүл мэндийн байдлыг хянан судалсан байна. Энэхүү судалгааны үр дүн нь булчингийн жин багасах эмгэг бүхий ахмадуудын хувьд эрүүл мэндийн байдал муудах магадлал эрэгтэйчүүдийн хувьд 5.2 дахин, эмэгтэйчүүдийн хувьд 2.2 дахин нэмэгдэж буйг илрүүлсэн болно. Энэ удаагийн судалгаа нь өмнө мөрдөж байсан ‘Азийнхний булчингийн жин багасах эмгэгийг оношлох жишиг(AWGS)’ бус манай улсын 65-аас дээш насны ахмадуудын шинэ жишгийг тогтооход чухал ач холбогдолтой судалгаа болов.

  17. 04.2018 Сөүл Асан эмнэлэг нь 3 сарын 30-нд тасагт хэвтэн эмчлүүлж буй өвчтнүүдэд зориулан цахим гэрээ бүртгэлийн тогтолцоог нээв. Цахим гэрээ бүртгэлийн тогтолцоо нь эмчилгээний явцад шаардлагатай төрөл бүрий

    Сөүл Асан эмнэлэгт зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн өвчтөн 2.98кг жинтэй эрүүл хүү төрүүлэв. Улсын хэмжээнд элэг юмуу бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн өвчтөн амаржиж байсан тохиолдлууд байсан боловч зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн өвчтөн амаржсан нь анхны тохиолдол байлаа. И Өн Жин(37настай) зүрхний булчинд эмгэг үүсч зүрх томрон тэлэгдлийн кардиомиопати гэсэн оношоор эмчлүүлж байгаад биеийн байдал муудан 2013 оны 3 сард Сөүл Асан эмнэлэгт зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн. Мэс заслын дараа идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж эрүүл мэнддээ анхаарал хяналт тавьж ирсэн И нь 2016 онд гэрлэж жирэмслэв. 2017 оны 3 сард бие давхар болсон И нь тогтмол Сөүл Асан эмнэлэгт ирж шилжүүлэн суулгасан зүрхнийхээ үйл ажиллагаа болон гадны биетийг эсэргүүцэх дархлааны хариу урвал байгаа эсэх, цусны даралт ихсэх эмгэг болон чихрийн шижин өвчин байгаа эсэхээ байнга хянуулж байлаа. Жирэмсэн байх хугацаанд биеийн жин болон эмийн зохицуулалт сайн байж эрүүл мэндийн асуудалгүй шинжилгээний хариу аз болоход сайн гарч байлаа

  18. 04.2018 Мэс засал хийх боломжгүй элэгний хорт хавдар, хавдрыг тэжээгч судсыг бөглөх мэс ажилбар + туяа эмчилгээ илүү үр дүнтэй байна.

    Хоол боловсруулах эрхтний тогтолцооны эмгэг судлалын тасгийн Им Ёнг Сог профессор, хавдар судлалын тасгийн Рю Бэг Рёл профессор, хорт хавдрын радиологи буюу туяа эмчилгээний тасгийн Юн Санг Мин дэд профессорын баг нь хорт хавдрын эс элэгний доторх судас(элэгний хаалган вен) хүртэл нэвтэрч мэс засал хийх боломжгүй өвчтний хувьд трансартериал хими-эмболизаци буюу химийн бодисоор хорт хавдрын судас бөглөх эмчилгээ болон туяа эмчилгээг хавсран хийх нь хорт хавдрын бай эмчилгээнээс(targeted therapy) илүү амьдрах хугацааг уртасгаж болно гэсэн судалгааны дүгнэлт гарсныг танилцуулсан байна. Сөүл Асан эмнэлэг нь элэгний хорт хавдрын эсийг тэжээгч элэгний артерийн судсанд химийн эмийг хийж судсыг бөглөх хорт хавдрын эсийг устгах трансартериал хими-эмболизаци буюу химийн бодисоор хорт хавдрын судас бөглөх эмчилгээ болон туяагаар элэгний хаалган венийн хорт хавдрын эсийг цөөрүүлэх туяа эмчилгээг хавсран хийх эмчилгээний аргийг судлан санаачилж 2004 оноос эхлэн өнөөдрийг хүртэл элэгний хаалган венрүү нэвтэрсэн хорт хавдар бүхий мянга гаруй өвчтөнд эмчилгээг хийж ирсэн бөгөөд энэ удаагийн судалгаагаараа эмчилгээнийхээ анагаах ухааны үндэслэлийг илүү баталгаажуулсан болно.

  19. 04.2018 Клиникийн туршилт дүрслэл удирдлагын тогтолцоо нь үндэсний итгэмжлэгдсэн гэрчилгээ авав.

    Клиник туршилтийн төвөөс боловсруулсан клиник туршилт дүрслэл удирдлагын тогтолцоо Acro Solution’ нь Good Software 1-р зэрэглэлийн итгэмжлэгдсэн гэрчилгээ авав. Дэлхийн хэмжээнд клиникийн туршилт дүрслэлийн өгөгдлийн ашиглалт маш чухал болж байгаа энэ үед улсын хэмжээнд анх  зохион бүтээгдсэн дүрслэлийн өгөгдлийн удирдлагын тогтолцоог улсаас баталгаажуулсан гэрчилгээг авсан болно. 'Acro Solution’ нь клиникийн туршилтад ашиглагдсан дүрст протоколын дизайн, өгөгдөлийг нэгтгэх, хадгалах, дамжуулах болон удирдах г.м нэг цэгийн үйлчилгээг хийхэд туслах систем юм.

  20. 04.2018 Хиймэл оюун ухааныг ашиглан арьсны хорт хавдрыг эрт оношлох болов.

    Арьсны эмгэг судлалын тасгийн Чанг Сонг Өн профессорын баг нь Deep learning хиймэл оюун ухааны тусламжтайгаар арьсны хорт хавдрыг оношлоход эрт оношлогооны нарийвчлал өндөр байсан гэсэн судалгааны дүгнэлт гарсныг танилцуулсан байна. Судалгааны баг нь 2000-2006 онуудад арьсны эмгэг судлалын тасгийн өвчтний 12 төрлийн арьсны хавдрын 20,000 ширхэг зургийг цуглуулжээ. Үүний дараа арьсны хавдрын хортой эсэхийг илэрхийлэгч тэгш хэмгүй байдал болон зах хязгаар жигд бус байдал г.м шинжлэн судлах чадвартай хүний харааны мэдрэлийг дууриалгасан хиймэл мэдрэлийн сүлжээнээс тогтох хиймэл оюун ухааны загвар "ResNet-152" –т сургуулилт хийлгэсэн байна. Энэхүү баг нь хиймэл оюун ухааны загварыг ашиглан 2,500 гаруй арьсны хоргүй болон хорт хавдрын зурагт өгөгдлийг оношлоход, хорт меланома болон арьсны суурийн эсийн эпителиомын хувьд 90% -ийн оношлогооны нарийвчлалтай байлаа.

  21. 04.2018 Зүрхний титэм судасны доторх ажилбар олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдав.

    Сөүл Асан эмнэлэг зүрхний эмнэлгээс эвээн тэтгэж зүрхний судасны судалгааны сангаас зохион байгуулсан 23 дахь удаагийн зүрхний титэм судасны доторх ажилбар олон улсын эрдэм шинжилгээний хурал(TCTAP) 4 сарын 28-наас 5 сарын 1 хүртэл 4 хоногийн хугацаанд Сөүл COEX convention center зохион байгуулагдав. Энэ хурал нь 1995 онд Сөүл Асан эмнэлэгт анх зохион байгуулагдснаас хойш жил бүр 50 улсын 4 мянга гаруй зүрх судасны мэргэжилтнүүд оролцон ази номхон далайн бүс нутгийн том хэмжээний хурал болж байр сууриа эзэлжээ. Амьд буюу бодитоор хийж буй ажилбарыг шууд дамжуулан үзүүлэх хөтөлбөрт АНУ-ын Columbia University Hospital, Канад улсын St. Paul's Hospital, Франц улсын Group Intervention Hospital г.м зүрх судасны салбарын алдартай эмнэлгүүдээс хиймэл дагуулаар шууд дамжуулан үзүүлсэн зүрхний титэм судасны доторх ажилбараараа талархал хүлээв.

  22. 04.2018 Хиймэл оюун ухаан дээр суурилсан нарийн эмчилгээний хөгжлийг дэмжих санг нээв

    Солонгосын хиймэл оюун ухаан дээр суурилсан нарийн эмчилгээний шийдэл ‘Dr. Answer’ –г зохион хөгжлийг дэмжих сангийн нээлтийн үйл ажиллагаагаа 4 сарын 30-нд зүүн байрны 6 давхрын их танхимд хийлээ. Dr. Answer нь төрөл бүрийн эмчилгээний өгөгдлүүдийг холбож, задлан шинжилгээ хийж хувийн шинж чанартай хамааралтай эмгэгийг таамаглах, оношлох, эмчилгээ хийхэд туслах үйлчилгээ юм. Dr. Answer – г хөгжүүлэхэд 2020 он хүртэл 3 жилийн хугацаанд нийт 357 тэрбум вон зарцуулагдана. Засгийн газар, 25 дээд зэрэглэлийн·нэгдсэн эмнэлэг, 19 цахим мэдээлэл харилцаа холбоо·программ хангамжийн компаниуд хамтран консорциум байгуулж хөгжүүлэх үйл ажиллагаанд оролцож, Сөүл Асан эмнэлэг нь төвлөрүүлэн удирдах эмнэлгийн үүргийг гүйцэтгэх болов. Хамрагдах өвчин нь хорт хавдар(хөхний хорт хавдар, бүдүүн гэдэсний хорт хавдар, түрүү булчирхайн хорт хавдар), зүрх·тархины судасны өвчин, зүрхний өвчин, деменци, эпилепси, хүүхдийн ховор тохиолдол эдгэхэд бэрх удамшлын өвчин гэсэн 8 ангилалтай болно.

  23. 03.2018 Хүүхдийн эмнэлгийн 9 жилийн ойн баяр болов

    9 жилийн ойгоо тэмдэглэж буй хүүхдийн эмнэлэг 3 сарын 20-нд зүүн жигүүрийн 6 давхрын жижиг танхимд ёслолын арга хэмжээгээ зохион байгуулав. Өнгөрсөн жил хүүхдийн эмнэлгээр үйлчлүүлсэн хүүхдүүдийн тоо амбулаторит ирсэн 201,046, хэвтэн эмчлүүлсэн 9,348, яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн 34,875 байлаа. Өдөрт дунджаар амбулаторийн 821, хэвтэн эмчлүүлсэн 243 (нийт хүүхдийн ор хоногийн тоогоор тооцсон), яаралтай тусламжийн тасгийн 96 өвчтөн хүүхдийн эмнэлгээр үйлчлүүлсэн гэсэн үг юм. Мэс заслын тоо 3,943 удаа буюу, сард дунджаар 329 удаа хийгдсэн байна. Ялангуяа 2017 онд хүүхдийн мэргэжлийн яаралтай тусламжийн төв болгон өргөтгөх, нярайн эрчимт эмчилгээний тасаг сувилахуйн дээд зэрэглэлд дэвших, нейрофиброматозын клиникийг нээх, хүүхдийн зүрхний мэс заслын тасгийн 3D хэвлэх төхөөрөмжийг улсын хэмжээнд анх суурьлуулах г.м олон үйл ажиллагааг хэрэгжүүлж хүүхдэд зориулсан илүү өвөрмөц эмчилгээний орчныг бүрдүүлсэн болно.

  24. 03.2018 Цахим гэрээ бүртгэлийн тогтолцоог нээн ажиллуулах болов.

    Сөүл Асан эмнэлэг нь 3 сарын 30-нд тасагт хэвтэн эмчлүүлж буй өвчтнүүдэд зориулан цахим гэрээ бүртгэлийн тогтолцоог нээв. Цахим гэрээ бүртгэлийн тогтолцоо нь эмчилгээний явцад шаардлагатай төрөл бүрийн гэрээ зөвшөөрлийн бичгийг таблет РС ашиглан хүссэн цагтаа уншиж шийдвэрлэх боломжтой бөгөөд өвчтний цахим зөвшөөрөлд цахим үзгээр шууд гарын үсэг зурж эмнэлгийн ажилтнууд нь уг бичгийг хялбар шалгах боломжтой тогтолцоо юм.

  25. 03.2018 9 жилийн ойгоо тэмдэглэж буй хүүхдийн эмнэлэг 3 сарын 20-нд зүүн жигүүрийн 6 давхрын жижиг танхимд ёслолын арга хэмжээгээ зохион байгуулав. Өнгөрсөн жил хүүхдийн эмнэлгээр үйлчлүүлсэн хүүхдүүдийн тоо

    Дэлхийн эндоскопийн байгууллагын(World Endoscopy Organization) дурангийн хэт авиан шинжилгээний олон улсын сургалтын хөтөлбөр 3 сарын 17-ноос 7 хоногийн турш Сөүл Асан эмнэлэг дээр зохион байгуулагдав. Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг судлалын тасгийн Со Дунг Уан профессорын удирдлагаар энэ онд анх зохиогдож буй уг хөтөлбөр нь дурангийн хэт авиан шинжилгээний салбарт хойч үеийн мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварыг сайжруулахын тулд зохион байгуулагдав. Энэ жил Англи, Итали, Египет, Энэтхэг, Тайвань, Бразилийн зургаан их сургуулийн эмнэлгийн их эмч нар оролцов.

  26. 02.2018 БНСУ-ын менежментийн холбооны зөвлөх байгууллагаас(KMAC), Эрүүл мэндийг дэмжих төв нь дээд зэргийн Бренд Пауер(Brand Power) итгэмжлэл хүлээн авав.

    Сөүл Асан эмнэлэг Эрүүл мэндийг дэмжих төв нь БНСУ-ын менежментийн холбооны зөвлөх байгууллагаас(KMAC) зохион байгуулдаг 2018 он ‘БНСУ-ын аж үйлдвэрийн Бренд Пауер(Brand Power) (K-BPI)’ судалгаанд Эрүүл мэндийг дэмжих төвийн төрөлд тэргүүн байранд шалгарав. БНСУ-ын аж үйлдвэрийн Бренд Пауер судалгаа нь брендийн алдар, роялти г.м тухайн брендийн үнэ цэнийг судлан үнэлсэн үнэлэмж юм. 2017 оны 10 сараас эхлээд 3 сарын турш Сөүл болон 6 том хотод оршин сууж буй 12000 иргэдийн дунд хийсэн энэ оны БНСУ-ын аж үйлдвэрийн Бренд Пауер(K-BPI) судалгаанд Сөүл Асан эмнэлэг Эрүүл мэндийг дэмжих төв нь нийт 541.6 оноо авч бусад эмнэлгүүдийн дундаж оноо 413.7 онооноос илүү давуутай байлаа. Нарийвчилсан төрөл ангилалын хувьд бусдаас ялгарах давуу тал, найдвартай байдал, өвөрмөц шинж чанар г.м сэтгэгдэл, цаашид худалдан авах болон ашиглах үйлчлүүлэх эсэх, бусдад санал болгох хандлага г.м үйлчлүүлэх боломж зэргийг багтаасан брендийн роялти хүчин чадлын асуумжаас өндөр үнэлгээ авсан болно.

  27. 02.2018 Дэлхийн хамгийн шилдэг элэг шилжүүлэн суулгах баг, амьд хүнээс элэг шилжүүлэн суулгах мэс заслын тоо 361-т хүрч, мэс заслын нас баралтын хувь 0% гэсэн дээд зэргийн амжилтад хүрэв.

    Өнгөрсөн жил Сөүл Асан эмнэлэг нийт 468 удаа элэг шилжүүлэн суулгах мэс засал хийжээ. Түүнээс амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслын тоо 361 (насанд хүрэгчид 349, хүүхэд 12 тохиолдол) байсан ба нийт элэг шилжүүлэн суулгах мэс заслын 77% - иас давсан байна. Сөүл Асан эмнэлэг нь эмнэл зүйн арвин баялаг туршлага, хуримтлуулсан өөрийн гэсэн өвөрмөц арга барилдаа үндэслэн дэлхийн хэмжээнд хамгийн олон буюу 361 удаа амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг  хийснээр барахгүй эмнэлэгт нас барах нас баралтын хувь 0% гэсэн дээд амжилтад хүрсэн юм. Эмнэлэгт нас барах нас баралтын хувь 0% гэсэн амжилт нь дэлхийн хэмжээнд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслын богино хугацааны үнэлгээ болох эмнэлэгт нас барах нас баралтын хувь 5-15% гэж үзэж байгаа, Сөүл Асан эмнэлэгт өндөр эрсдэл бүхий бүлгийн (амьд хүнээс элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхийн өмнө хиймэл амьсгалын аппарат залгуулсан, диализ эмчилгээ хийлгэж буй, элэгний шалтгаант комд орсон, эрчимт эмчилгээний тасагт хэвтэж буй) өвчтөн нийт өвчтөнүүдийн 20-25%-ийг эзлэж байгаа, арга барилын хувьд хамгийн нарийн төвөгтэй 2 : 1 амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг дэлхийн хэмжээнд хамгийн олон хийж байгаа, дархлаа судлалын шинжлэх ухааны хувьд хамгийн эрсдэлтэй ABO тохирохгүй амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал нь нийт насанд хүрэгчдийн элэг шилжүүлэн суулгах мэс заслын 23%-ийг эзлэж дэлхийн хэмжээнд хамгийн олон баримтыг агуулж байгаа зэргийг харгалзан үзвэл маш гайхалтай үр дүн юм.

  28. 02.2018 Чих хамар хоолойн тасаг Жанг Юнг Жү профессор болон анагаахын биошинжлэх ухааны тэнхим Ким Хон Шиг дэд профессорын баг нь архаг синуситын(хамрын дайвар хөндийн үрэвсэл буюу гайморит) сэдрэлт болон хүн

    Мэдрэлийн тасгийн Чон Санг Бом дэд профессор, яаралтай тусламжийн тасгийн Ким Вон Ёнг дэд профессор ·Сун Чанг Хуан туслах профессорын баг тархины MRI буюу соронзон резонанст томографийн шинжилгээгээр нүүрстөрөгчийн дан(дутуу) исэл буюу угаарын хийн хордлогын улмаас үүсэх удаан явцтай тархины гэмтлийг урьдчилан таамаглах боломжтой болохыг баталсан болно. Угаарын хийн хордлого нь өвчтөн бүрэн эдгэсний дараа ч гэсэн хэдэн долоо хоногийн дотор ухамсрын өөрчлөлт, танин мэдэхүйн өөрчлөлт, паркинсоны өвчин, алхааны саатал өөрчлөлт г.м шинж тэмдэг дахин илэрч болдог. Эдгээр удаан явцтай тархины гэмтлийн шинж тэмдгүүд нь угаарын хийн хурц хордлогонд өртөж эдгэрсэн өвчтнүүдийн 20~40% орчимд илрэх боловч үүнийг урьдчилан таамаглаж болох арга одоог хүртэл байхгүй байсан билээ. Иймд судалгааны баг нь угаарын хийн хурц хордлогонд өртсөн өвчтөн 387 хүний тархины MRI буюу соронзон резонанст томографийн шинжилгээнд нарийн дүн шинжилгээ хийж үзэхэд 104 өвчтөнд(27%) тархины хурц гэмтлийн шинж тэмдэг илэрсэн болохыг тогтоосон байна. Тархины MRI буюу соронзон резонанст томографийн шинжилгээ болон удаан явцтай тархины гэмтлийн хоорондын хамаарлыг судлахад тархины MRI шинжилгээгээр илрэх хурц өөрчлөлтөөр удаан явцтай тархины гэмтлийн мэдрэмтгий байдал 75% болон онцлог байдал 90% дээд зэргээр урьдчилан таамаглах боломжтой болохыг нотолсон болно.

  29. 02.2018 Эсийн аутофаги чадварын саатал нь архаг синуситын(хамрын дайвар хөндийн үрэвсэл буюу гайморит) сэдрэлтийг нөхцөлдүүлэгч шалтгаан болно.

    Чих хамар хоолойн тасаг Жанг Юнг Жү профессор болон анагаахын биошинжлэх ухааны тэнхим Ким Хон Шиг дэд профессорын баг нь архаг синуситын(хамрын дайвар хөндийн үрэвсэл буюу гайморит) сэдрэлт болон хүндрэлд эсийн аутофаги чадвар шууд нөлөөтэй болохыг улсын хэмжээнд анх удаа нээн илрүүлсэн байна. Энэ удаагийн судалгаагаар байнга дахилт өгч сэдрэх эдгэшгүй архаг гайморит тусахын өмнөх байдлын талаарх шинэ ойлголттой хамт архаг гайморитын үед чөмөгний гаралтай дархлааны эсийн аутофаги чадварыг зохицуулах шинэ эмчилгээний аргыг нээх боломжтой болж байна.

  30. 02.2018 Бүдүүн гэдэсний хорт хавдрыг эрт үед нь 5 минутад оношлох аргыг нээв.

    Мёнг Сөнг Жэ биоанагаах ухааны судалгааны хүрээлэнгийн захирал (хоол боловсруулах эрхтний тогтолцооны эмгэгийн тасгийн профессор), эрүүл мэндийн тасаг Ким Жэ Ил туслах профессор, нэгдсэн анагаах ухааны тасаг Ким Санг Ёб туслах профессор, нэгдсэн судалгааг дэмжих төв Рю Ён Ми доктор нь postech судлаачидтай хамтран бүдүүн гэдэсний хорт хавдрыг 5 минутад илрүүлэх аргыг нээв. Судалгааны баг нь бүдүүн гэдэсний хорт хавдраас их хэмжээгээр ялгарах гамма глутамил пептидаза ферментэд анхаарлаа хандуулж, энэ ферментээс болж өнгө нь өөрчлөгддөг гэрэлтэгч биетийг бүтээсэн байна. Бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээний үед гэрэлтэгч биетийг гэдэсний дотор хананд шүршиж, 5 минутын дараа хорт хавдрыг өнгөний өөрчлөлтөөр нь илрүүлж болох ажээ. Квант цэг-эсрэгбиеийн нэгдэл болох гэрэлтэгч биетийг хэт бичил хагас дамжуулагч талст квант цэгт эсрэгбиеийг нааж бэхлэн бүтээсэн бөгөөд энэ нь бүдүүн гэдэсний хорт хавдраас их хэмжээгээр ялгарах уурагтай(MMP14) холбогддог онцлогтой болно. Энэхүү биетийн өнгөний хувирлаар нь хорт хавдрыг оношлохоос гадна гадаад байдлаар нь ялган оношлоход бэрх эрт үедээ байгаа бүдүүн гэдэсний хорт хавдарт ч хариу урвал өгөх тул хорт хавдрыг эрт оношлох боломжтой юм.

  31. 02.2018 Ходоодны хорт хавдрын хэвлийн хөндийн дурангийн мэс заслын тоо 10мянгад хүрч, маш нарийн төвөгтэй хэвлийн хөндийн дурангийн мэс заслын үр дүн сайжирч байна.

    Сөүл Асан эмнэлгийн ходоодны хорт хавдрын хэвлийн хөндийн дурангийн мэс заслын тоо 10мянгад хүрэв. Дагнасан ганц эмнэлэгт хийгдсэн тооны хувьд дэлхийн хэмжээнд хамгийн дээд зэргийн амжилт юм. Сөүл Асан эмнэлэг нь 2004 онд анх удаа ходоодны хорт хавдрын хэвлийн хөндийн дурангийн мэс заслыг хийсэн билээ. Үүнээс хойш бага багаар эрт үедээ байгаа ходоодны хорт хавдраас гадна идэвхтэй үедээ байгаа ходоодны хорт хавдрыг хүртэл эмчлэх хүрээгээ тэлэн 2015онд 1,122удаа, 2016онд 1,310удаа, 2017онд 1,485удаа ходоодны хорт хавдрын хэвлийн хөндийн дурангийн мэс заслыг хийсэн байна. Ходоодны хорт хавдрын хэвлийн хөндийн дурангийн мэс заслыг хийхдээ эхний үед хэвлийн хөндийн дурангийн туслах мэс засал биеийн гадна залгах мэс заслыг ихэвчлэн хийж байсан ба хорт хавдар буй хэсгийг тайрах юмуу залгах үед ходоодны хэсгийг хэвлийн гадна гаргах хэрэгтэй тул 5~6см орчим жижиг сорви үлддэг. Харин ходоодыг тайрч залгах бүх мэс заслыг хэвлийн дотор хийх биеийн дотор залгах мэс заслыг хийх болсноор эдгэрэлт түргэсэн хүндрэл үүсэх магадлал буурсан байна. 

  32. 02.2018 Зүрхний төрөлхийн цоорхойг бөглөвөл тархины судасны шигдээс буюу тархины үхжил эмгэгийн дахилтаас урьдчилан сэргийлэх боломжтой.

    Мэдрэлийн тасгийн Ким Жунг Сонг профессор болон зүрх судасны тасгийн Сунг Жэ Гуан·Паг Сөнг Жонг профессорын баг нь зүрхний тосгуур хоорондын таславчийн гажиг буюу битүүрээгүй зууван цонхны гажигийн улмаас тархины судасны шигдээс буюу тархины үхжил эмгэг

    үүссэн өвчтний дотор өндөр эрсдэлтэй бүлэгт эмийн эмчилгээнээс илүү зүрхний цоорхойг нөхөх мэс ажилбар хийх нь тархины үхжил эмгэг дахихаас урьдчилан сэргийлэх үр дүнтэй болохыг тогтоосон байна. Судалгааны баг нь 2011 оны 9 сараас 2017 оны 10 сар хүртэл нийт 1,715 тархины үхжил эмгэг бүхий өвчтнөөс улаан хоолойгоор дамжуулан хийх зүрхний эхо буюу хэт авиан шинжилгээгээр зүрхний тосгуур хоорондын таславчийн гажиг буюу битүүрээгүй зууван цонхны гажиг илэрсэн өвчтөн 450 хүнийг судлан шинжилсэн байна. Түүний дотор зүрхний цоорхой 2мм-ээс том, тосгуур хоорондын таславчинд артерийн цусны урсгал илрэх юмуу тосгуур хоорондын таславчийн хөдөлгөөн хэт их байх тохиолдол г.м бодит байдлаар тархины үхжил үүсэх эрсдэл өндөр 120 хүнийг ялган зүрхний цоорхойг нөхөх мэс ажилбар болон эмийн эмчилгээний үр дүнг харьцуулан үзжээ. Судалгааны үр дүн нь зөвхөн дотрын тасгийн эмийн эмчилгээ хийлгэсэн өвчтөн тархины үхжил дахих боломж 13% байсан бол зүрхний тосгуур хоорондын таславчийн гажиг буюу битүүрээгүй зууван цонхыг багажаар бөглөсөн тохиолдолд тархины үхжил дахих боломж 0% гэсэн үр дүн гарсан байна.

  33. 01.2018 БНСУ-ын Эрүүл мэнд нийгмийн хамгааллын яамнаас дээд зэрэглэлийн нэгдсэн эмнэлгээр дахин тодорхойлогдов.

    Сөүл Асан эмнэлэг нь БНСУ-ын Эрүүл мэнд нийгмийн хамгааллын яамнаас дээд зэрэглэлийн нэгдсэн эмнэлгээр дахин тодорхойлогдов. Дээд зэрэглэлийн нэгдсэн эмнэлэг нь маш хүнд өвчний хувьд өндөр түвшний нарийн мэргэжлийн эмнэлгийн үйлчилгээг үзүүлдэг нэгдсэн эмнэлэг болно. БНСУ-ын Эрүүл мэнд нийгмийн хамгааллын яам нь эмнэлгийн үйлчилгээний тогтолцоог бэхжүүлэн нөөц баялагаа үр бүтээмжтэй ашиглахын тулд 2011 оноос хойш 3 жил тутамд дээд зэрэглэлийн нэгдсэн эмнэлгийг томилон тодорхойлж ирсэн бөгөөд энэ удаагийн тодорхойлолт нь 3 дахь удаагийн(2018~2020 он)  тодорхойлолт юм. Дээд зэрэглэлийн нэгдсэн эмнэлгээр тодорхойлогдвол эрүүл мэндийн даатгалын нэмэгдэл 30% (нэгдсэн эмнэлэг 25%, эмнэлэг 20%) оногддог. Сөүл Асан эмнэлэг нь маш хүнд өвчтний эмчилгээний бодит үр дүн, байгууламж, тоног төхөөрөмж г.м зайлшгүй шаардлагатай үндсэн хангамжтай эсэх, өвчтний тоонд тохирсон эмнэлгийн ажилтны тоон харьцаа, дадлагажилтын түвшин, эмнэлгийн үйлчилгээний чанар г.м үнэлгээгээр дээд оноо болох 100 дээр нэмэлт 5 оноог нэмсэн 105 оноо гэсэн хамгийн дээд оноог авч өвчтний аюулгүй байдал, эмнэлгийн үйлчилгээний хамгийн тэргүүлэх зэргийн үнэлгээг авсан болно.

  34. 01.2018 БНСУ-ын санал асуулга судалгаа, 2017 оны сүүлийн хагас жилийн өвчтөний сэтгэл ханамжийн судалгаанд 93.5 оноо авав.

    2017 оны сүүлийн хагас жилийн нэгтгэсэн сэтгэл ханамжийн судалгаанд Сөүл Асан эмнэлэгт ирж үйлчлүүлсэн өвчтөнүүд нь эмнэлгийн ажилтнуудын эмчилгээ үйлчилгээнд хамгийн сэтгэл хангалуун байгаа болох нь нотлогдсон байна. Нэгтгэсэн сэтгэл ханамжийн судалгаанд 93.5 оноо авсан байна. Сэтгэл ханамжийн судалгааны оноо нь 2016 оны эхний хагас жилд 90.1 оноо, 2016 оны сүүлийн хагас жилд 90.4 оноо, 2017 оны эхний хагас жилд 92.6 оноо авч тасралтгүй өссөн байна. Ялангуяа эмч нарын тайлбар, өвчтнийг сонсох байдал, эелдэг харьцаа зэрэг эмчийн эмчилгээ үйлчилгээний ангилалд өвчтнүүдийн мэдэрсэн мэдрэмж, сэтгэл ханамж бүгд өндөр байсан нь Сөүл Асан эмнэлгийн харьцангуй хүчтэй салбар болохыг харуулж байна.

  35. 01.2018 Хүүхдийн мэргэжлийн яаралтай тусламжийн төвийг өргөтгөн нээж, мэргэжлийн ажилтнууд болон тогтолцоог бэхжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэв.

    Хүүхдийн мэргэжлийн яаралтай тусламжийн төвийг 5 сарын туршид шинэчлэн засварлаж нээлт хийлээ. Хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж, хурдан шуурхай яаралтай тусламж эмчилгээ үйлчилгээ үзүүлэх байгууламжийг өргөтгөн сэргээн засварлаж, эмч, ажилтнуудын тоог нэмэгдүүлэн эцэг эхчүүдийг сэтгэл тайван хүүхдээ эмчлүүлэх орон зайг бий болгон дахин нээсэн болно. Байр байгууламжийн хэмжээг тооцож үзвэл нийт талбайн үндсэн хэмжээ(70пён) 3 дахин том 211 пён хүртэл нэмэгдэж, эмчилгээний өрөө 4, сөрөг даралттай тусгаарлах өрөө 2-ыг нэмэлтээр тоноглов. Эмчилгээний орчин нь эмнэлгээс айдаг хүүхдүүд ч ая тухтай эмчлүүлж болохоор зөөлөн дулаан мэдрэмжтэй өнгөөр дизайн хийсэн болно. Мэргэжлийн ажилтнуудын орон тоог ч бас нэмэв. Хүүхдийн яаралтай тусламжийн мэргэжилтний тоо 6 байсныг хэвээр нь байлгаж хүүхдийн яаралтай тусламжаар мэргэжсэн сувилагчийн тоо 15 байсныг нэмж 22 болгов. Туршлагатай мэргэжлийн ур чадвартай эмнэлгийн ажилтнууд 24 цагийн турш байнга бэлэн байдалд байж шуурхай эмнэлгийн тусламж эмчилгээ үйлчилгээ үзүүлэх, эмнэлэгт хэвтэх болон эмнэлгээс гарах шийдвэр гаргах хамгийн дээд зэргийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

  36. 01.2018 Бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийсэн тоо 5 мянгад хүрэв

    Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын төвийн бөөр шилжүүлэн суулгах баг нь (бөөр·нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс заслын тасгийн Хан Дог Жунг профессор, Ким Ёнг Хүн · Шин Сонг дэд профессор, Чэ Жи Юн туслах профессор, Квон Хён Үг эмнэл зүйн мэргэжлийн багш) 1 сарын 8-нд улсын хэмжээнд анх удаа бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг 5000 дахь удаагаа амжилттай хийв. Бөөр шилжүүлэн суулгах баг нь 2012 оны 1 сард богино хугацаанд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг 3000 удаа хийж түүнээс хойш 6 жилийн хугацаанд жил бүр 300-гаас дээш удаа бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийж бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг 5000 дахь удаагаа хийсэн амжилтыг тогтоогоод байна. 2005 оноос эхлэн 2016 оны 9 сар хүртэлх хугацаанд амьд донороос бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн 2898 өвчтөнөөс 10 жилийн хугацаанд амьдрах боломжийн хувийг судлаж үзэхэд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхийн өмнө диализ эмчилгээ хийлгэсэн хугацаа богино байх тусам амьдрах боломжийн түвшин нэмэгдэж гадны биетийг эсэргүүцэх дархлааны хариу урвал үүсэж болох боломжийн түвшин буурдаг болох нь нотлогдсон байна.

  37. 01.2018 Антибиотикийн хэрэглээг 90% -иар бууруулдаг нано эмийн бодисыг биед нэвтрэхэд туслагч бодисыг нээв.

    Нэгдсэн анагаах ухааны тэнхимийн Жү Жин Мёнг туслах профессорын баг нь антибиотикийн үндсэн тунгийн 10-ны 1-ийг хэрэглэн нянг үр дүнтэйгээр устгаж чадах нано эмийн бодисыг биед нэвтрэхэд туслагч бодисыг нээсэн болно. Антибиотикийн хэрэглээний тунг илт багасган биед халдварласан нянг үр дүнтэйгээр эмчлэн антибиотикийн хэтэрсэн хэрэглээ болон нянгийн антибиотикийн тэсвэржилттэй холбоотой үүсэх гаж нөлөөг бууруулах боломжтой болох ирээдүйтэй болж байна. Стафилококк нянгийн халдвар авч уушгины хурц үрэвсэл туссан хулганад антибиотик ‘ванкомицин’ хэрэглэх үед нано эмийн бодисыг биед нэвтрэхэд туслагч бодисыг хэрэглэхэд энгийн венийн судсаар хийх тарилгын тунгийн 10-ны 1-ийг л хэрэглэхэд бүрэн эдгэрэх боломжтой болов. Түүнчлэн антибиотикийн анхдагч тэсвэржилт бүхий ‘метициллинд тэсвэржсэн алтлаг стафилококк’ нянд хүртэл нөлөө үзүүлдэг болох нь нотлогдсон болно.

  38. 01.2018 Зүрхний КТ шинжилгээнд дүн шинжилгээ хийх программаар зүрхний ишеми өвчний үнэлгээний нарийвчлалыг нэмэгдүүлэв.

    Зүрх судасны тасгийн Ким Ёнг Хаг профессор·Канг Сү Жин дэд профессор, дүрст оношлогооны тасгийн Янг Дунг Хён дэд профессор нь зүрхний КТ ашиглавал инвазив бус(дурангийн бус) аргаар зүрхний ишеми өвчинд илүү нарийн үнэлгээ өгөх боломжтой гэсэн судалгааны үр дүнгээ танилцуулсан болно. Судалгааны баг нь 2012 оноос эхлэн Эрүүл мэнд нийгмийн хамгааллын яамны захиалгаар зүрхний ишеми өвчнийг үнэлэхийн тулд зүрхний КТ шинжилгээнд дүн шинжилгээ хийх программыг бүтээн амьтан дээр хийсэн туршлагаар баталсан илтгэлээ аль эрт танилцуулсан удаатай. Энэ удаагийн судалгаа нь тэрхүү туршилтын үр дүнг эмнэл зүйн хэрэглээнд ашигласан судалгааны багийн санал болгосон үнэлгээ нь КТ шинжилгээг түр зуур тайлан унших арга юмуу төвөгтэй тооцоо шаардлагатай CT-FFR, инвазив аргаар хэмжих титэм судасны ангиографийн шинжилгээнээс илүү оношлогооны нарийвчлал өндөр гарсан байна. 

  39. 01.2018 Бөөрний тэвшинцэрийн хорт хавдартай Арабын Нэгдсэн Эмират улсаас ирсэн өвчтөнд “өвчтөний өөрийнх нь бөөрийг өөрт нь шилжүүлэн суулгах” мэс заслыг амжилттай хийв.

    Урологийн тасгийн Хунг Бом Шиг профессор болон бөөр, нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс заслын тасгийн Ким Ёнг Хүн дэд профессор нь Арабын Нэгдсэн Эмират улсаас ирсэн бөөрний тэвшинцэрийн хорт хавдартай Йосиф Абдуламан(эрэгтэй, 37 настай) өвчтөний зүүн талын бөөрийг авч бөөрний дотор талын тэвшинцэрт үүссэн хорт хавдрыг авсны дараа бөөрийг дахин суулгаж “өвчтөний өөрийнх нь бөөрийг өөрт нь шилжүүлэн суулгах мэс засал” - ыг амжилттай хийв. Ер нь тэвшинцэрт хорт хавдар үүсвэл бөөр болон шээс дамжуулах сувгийг тайрч авдаг боловч  Йосифын хувьд баруун талын бөөрний үйл ажиллагаа маш сул зүүн талын бөөрийг тайрч авахад хүрвэл хэвийн ажиллагаатай бөөргүй болох тул диализ эмчилгээ хийлгэхээс өөр аргагүй болох байлаа. Бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх ч боломжгүй байв. Хун профессор Йосифын бөөр болон шээс дамжуулах сувгийг хэвлийн дурангаар тайрч бөөрний хамгийн дотор талд орших тэвшинцэрийг нээн хорт хавдрыг бүрэн авсны дараа тэвшинцэрийг дахин оёсон байна. Ингээд Ким дэд профессор нь авсан бөөрийг өвчтөнд дахин амжилттай суулгасан болно. Мэс заслын үр дүнд өвчтөний биеэс хорт хавдрын эсийг бүрэн зайлуулж, бөөрний үйл ажиллагаа ч хэвээр хадгалагдан шээс үүсэх үйл ажиллагаа хэвийн байдалдаа орсон байна.

  40. 01.2018 Мэдрэлийн мэс заслын тасгийн тархины судасны багийн, тархины артерийн аневризм буюу цүлхэнг эмчилсэн тоо 10 мянгад хүрэв.

    Мэдрэлийн мэс заслын тасгийн тархины судасны багийн тархины артерийн аневризм буюу цүлхэнг эмчилсэн тоо10 мянгад хүрэв. 1989 онд 47 удаа хийж гараагаа эхэлсэн бөгөөд 2010 онд 5 мянга дахь удаагаа хийж, 9 жилийн дотор дахин 5 мянган удаа эмчилгээг хийсэн байна. 3 жилийн хугацаанд Сөүл Асан эмнэлгийн тархины артерийн аневризм буюу цүлхэнг эмчилсэн тоог авч үзвэл жилд дунджаар 790 удаа эмчилгээ хийсэн байна. Тархины артерийн аневризм буюу цүлхэн нь тархины гүнд байрлах артерийн судасны хана хэсэг газарт бөмбөлөг юмуу хашганатай төстэйгөөр хөөж томрох эмгэг юм. Судасны хана нимгэрч цусны даралтыг дийлэхгүй болох тохиолдолд цүлхэн хагарч яаралтай эмчилгээ шаардлагатай болдог ба эрүүл мэндийн үзлэг шинжилгээ идэвхтэй хийгдэх болсноор хагарахаас нь өмнө

    тархины артерийн аневризм буюу цүлхэнг оношлон илрүүлэх хувь нэмэгдэх болжээ. Мэдрэлийн мэс заслын тасгийн тархины судасны баг нь 2008 оноос эхлэн 2017 он хүртэлх хугацаанд тархины артерийн аневризм буюу цүлхэнг хагараагүй байх үед нь эмчлүүлсэн өвчтөн 5278 хүний мэс заслын үр дүнд дүн шинжилгээ хийж үзэхэд эмчилгээний дараа нас баралтын хувь 0.09%, аюултай үлдэц эмгэг үүсэх магадлалын хувь 0.38% гэсэн дүгнэлтэд хүрчээ.