Medical Specialties

Specialties of Excellence

  1. Home
  2. Medical Specialties
  3. Specialties of Excellence
  4. Крон өвчин
Facebook E-mail Print

Яагаад Сөүл Асан эмнэлэгт крон өвчнөө эмчлүүлэх нь чухал вэ

Крон өвчин одоохондоо үүсэх шалтгаан нь тодорхой биш, дотоод эрхтэний архаг үрэвслийн нэг бөгөөд хэвлий өвдөх, гүйлгэх, өтгөн ялгадас цустай гарах, жин хасагдах зэрэг шинж тэмдэг үзүүлдэг учраас тодорхой нарийн оношилгоо авч түүнд таарах дотор, мэс заслын эмчилгээ хийгдэх ба амар эдгэрдэггүй ховор өвчний нэг юм.

Сөүл Асан эмнэлэг нь 1993онд солонгост анх удаа бүдүүн гэдэсний үрэвсэл, крон өвчний клиникийг байгуулж солонгост дотор эрхтэний үрэвслийн өвчинг эмчлэх, судлах, сургалт явуулахад эхэлж оролцож байсан ба 2012 оны 5-р сарын 2-нд дотооддоо анхны дотор эрхтэний үрэвсэлт өвчинг эмчлэх төвийг байгуулсан.

Одоогоор Сөүл Асан эмнэлгийн дотор эрхтэний үрэвсэлт өвчинг эмчлэх төвд 4500 орчим бүдүүн гэдэсний цооролт бүхий үрэвсэл, крон өвчтөнтэй иргэд бүртгүүлсэн ба дэлхийн хэмжээнд хамгийн өндөр тоон үзүүлэлт юм.

Дурангийн хагалгаагаар крон өвчтөний 50% нь хийлгэдэг ба тэдний хурдан эдгэрэх боломжийг олгож байна. Ялангуяа крон өвчний хамгийн ховор хавсрах өвчин болох анусны хажууд нух гардаг өвчинг эмчлэхэд хэцүү, дахих магадлал өндөр бөгөөд үүнийг Сөүл Асан эмнэлэгт сүүлийн үед үүдэл эсийг ашиглан нүхийг бүрмөсөн эдгээх шинэ клиник судалгааг хийж крон өвчтөний хавсрах өвчинг эмчлэх шинэ аргыг гаргаад байна.

Эмчилгээний арга

Эм эмчилгээ, хагалгаа

Крон өвчин бол дотор эрхтэн хүчтэй үрэвсдэг өвчин билээ. Тиймээс дархлааг зохицуулах дархлаа бууруулагч (ажачиуприн, пуринетүл ) болон биологийн(ремекэйд, хюмира, ремсима) эмийг уудаг. Үрэвсэл ихэсч өвдөлт, гэдэс гүйлгэх зэрэг шинж тэмдэг үүсвэл үрэвссэн дотор эрхтэнг тайрч хаях хагалгаа хийнэ. Өвчин үүссэн байрлалаас хамаарч тайрах, бүдүүн гэдэсний баруун талыг тайрах, нарийн гэдэс тайрах, бүдүүн гэдэс бүхэлд нь тайрах хагалгааг хийдэг.

Хавсрах өвчнөөс хамгаалах

Крон өвчний үүсэлтэй анал фистул гэдэг нь анусны хажууд нүх үүсэх өвчин бөгөөд маш ховор үүсдэг өвчин юм. Анал фистулийг эмчлэхэд шүүрлийг сайн зайлуулахын тулд 'сетон хагалгаа' ба анал фустилийг авах хагалгааг хийдэг.

Үүдэл эсийн эмчилгээ

Сөүл Асан эмнэлгийн бүдүүн гэдэс анусны мэс заслын тасагт хагалгаа эмчилгээнээс гадна крон анал фистулийг эмчлэхдээ өвчтөний өөрийнх нь гэдэс болон гуяны өөхнөөс авч хийсэн 'өөрийнх нь өөхөөр хийсэн үүдэл эс '-г оруулж нүхийг хаах эмчилгээг хийж байна.

  • Эмчилгээний арга (зарцуулагдах хугацаа 4~8долоо хоног)

  • Therapeutic Effect

    • Нүх нөхөх : Үүдэл эсийн хуваагдах чадварыг ашиглан анусны хажуудах нүхжилт эдийг нөхөж ургуулдаг. Хагалгаатай адил орчны эд эвдэрч өртөхгүй сайн талтай.
    • Үрэвслийн эсрэг үр дүн : Дархлааны эсэд дамжуулах сигналыг зогсоон дархлааг дарангуйлж үрэвслээс хамгаалдаг.
    • Шарх бага : Үүдэл эсээс ялгардаг өсөлтийн бодис сайтокайн нь цус үүсэхэд тусалж эдийн өсөлт хэвийн байдалдаа ороход нь тусалдаг.
  • Эмчилгээний үр дүн

    - Сөүл Асан эмнэлэг солонгосын 15 эмнэлэгт хийсэн 100гаруй хагалгааны 40%ийг хийсэн

Сөүл Асан эмнэлгийн эмчилгээний амжилт


  • 1991 онд крон өвчтөнд зүсэх хагалгааг хийж эхэлсэн, солонгост анх удаа крон өвчний хагалгаахийсэн 1000 удаа
  • 2010 оноос хойш жил бүр 100 орчим крон өвчинг эмчилдэг
  • 2015 оноос хойш нийт крон өвчний хагалгааны 50%-ийг дурангийн хагалгаа хийж хурдан эдгэрэх, өвчтөн ая тухтай байх нөхцлөөр хангаж эхэлсэн
  • Сөүл Асан эмнэлэгт крон өвчингийн 5жилийн доторхи дахин хаглагаа 11.6%, 6жилийн дотор дахин хагалгаа 14.7%-иар ихээхэн бууруулж чадсан
    (бусад байгууллагын судалгааны ур дүн 6жилийн дотор дахин хагалгаа дунджаар 24%)

Сөүл Асан эмнэлгийн баг бүрэлдэхүүн

Сөүл Асан эмнэлгийн дотор эрхтний үрэвслийн эмчилгээний төв нь нэг цэгийн үйлчилгээг үзүүлж бүдүүн гэдэсний цоорол крон өвчний клиник, Бечет дотрын клиник, дотор эрхтний үрэвслийн клиник, клиник судалгааны төвийг ажиллуулан өвчтөнд эм эмчилгээ, хагалгаа, хооллолт, зэрэгт анхаарч, жирэмслэлт төрөлт зэргийн мэргэжлийн зөвлөгөөг өгч байна.