Medical Specialties

Specialties of Excellence

  1. Home
  2. Medical Specialties
  3. Specialties of Excellence
  4. Эрүүл мэндийн программ лавлах
Facebook E-mail Print

Сөүл Асан эмнэлгийн Эрүүл мэндийн шинжилгээний төв 1990 онд үүсгэн байгуулагдаж, 1996 онд эмнэлгийн цогцолборын зүүн барилга руу нүүж, улмаар 2008 онд Хан мөрний үзэсгэлэнг харж

болохоор эмнэлгийн шинэ байрны 4 давхар (6,612㎡, 71,171 м2)-т нүүн орж бүрэн өргөтгөл хийгдсэн. Мөн жилд 40,000 хүн манай эмнэлгийг зорин ирж эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдаж, бамбай булчирхайн хавдар, ходоодны хавдар, бүдүүн гэдэсний хавдар, түрүү булчирхайн хавдар, хөхний хавдар, уушигны хавдар зэрэг хавдрын эхэн үед оношилгоо авах нь 0,1%-тай байгаа нь хэмжээ ба нарийвчлалын хувьд ч төвийн тэргүүлэх байрыг илтгэж байна .

Бид хувь хүний эрүүл мэндийн байдалд тааруулан нас, хүйс, өвчний байдлаас хамаарч төрөл бүрийн эмчилгээний программыг бий болгон танд үйлчилж байна. Түүнчлэн хувь хүний хүсэлтийн дагуу шинжилгээ авч болох ба шинжилгээний мэргэжилтэн өвчтөний өрөөнд очиж, цэвэрхэн орчинд шинжилгээ үйлчилгээг авч болно. Сөүл Асан эмнэлгийн эрүүл мэндийн судалгааны нэгдсэн системээр дамжуулан таны өвчин ба одоогийн шинж тэмдгийг оношлон, түүнд суурилан бид шинжилгээний хариу болон таны амьдралын хэв маягт шинжлэх ухааны үүднээс анализ хийж шинжилгээний дараах эмчилгээний арга хэлбэрт ашиглана. Хэрвээ хөнгөн өвчин илэрвэл бид төвийн өөр тасагтай холбон өвчтөний амьдралын хэв маягаа өөрчлөн сайжруулахад нь туслах болно.

Харин хавдар болон хүнд өвчин илэрвэл бидний зүгээс системтэйгээр эмчлэх аргыг санал болгоно.Асан эмнэлгийн мэргэжлийн төвүүд нь(Асан хавдрын төв, Сөүл Асан эмнэлгийн зүрхний төв, эрхтэн шилжүүлэн суулгах төв гм) 2700 ортойгоор өвчтөнд эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна. Бид гадаад өвчтөн төдийгүй, солонгост амьдарч байгаа гадаад иргэдэд шинжилгээ хийлгэх, захиалга өгөх, хөтөч болон орчуулгын үйлчилгээ(англи, хятад, япон, орос, араб, монгол хэл)-г үзүүлэн тохь тухтай шинжилгээ, эмчилгээ хийлгэх боломжоор хангаж байна.

Одоогийн нийгэмд эрүүл амьдрал бол удаан амьдрахаас илүү гэж үздэг болсон. Та бүхэн аюулгүй, тохь тухтай орчинд шинжилгээ, эмчилгээ хийлгэхэд хүчин зүтгэн ажиллах болно.

Байгууламж

6,612m²(71, 171sqft) Үзэсгэлэнт Хан мөрөнг харж болох газартай

Эрэгтэй, эмэгтэйчүүдийн амрах газартай

Шөнийн шинжилгээнд зориулагдсан зочид буудал хэлбэрээр тохижуулсан өрөөтэй

Зургийн галлирейтэй

Зочдын лаунжтай(печень, снек)

Амбулторын болон зөвлөгөө өгөх мэргэжлийн тасагтай

Тоног төхөөрөмж

Орчин үеийн нарийн мэргэжлийн тоног төхөөрөмжтэй

  • CT, MR, PET
  • Ходоодны дуран, бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ
  • Зүрх судасны зураг авалт, зүрхний бичлэг, артерын хатуурлын аппарат
  • Хэвлий, бамбай, титэм судасны эхо
  • Хөх, аарцаг, түрүү булчирхайн эхо

Мэргэшил

  • өндөр чадвартай эмч нар-52

    - мэргэжлийн салбар-16
  • эрүүл мэндийн шинжилгээний мэргэжилтэн-210

    - эмч, радиологч, сувилагч, эмнэлгийн технологич, шим тэжээлийн зөвлөх, дасгал хөдөлгөөний мэргэжилтэн, мэргэжлийн туслах ажилтан, захиргааны ажилтан

Эмчилгээний систем

Нарийвчилсан, мэргэжлийн онлайн эмчилгээний судалгаа
Цахим танилцуулгын системтэй(хүлээх хугацаа бага)
1-өдөрт нэгдсэн шинжилгээ хийх боломжтой
Нарийн мэргэжлийн зөвлөгөө өгнө
Хавдар болон бусад өвчин илэрвэл хурдан шуурхай эмчилгээ хийлгэх холболт хийнэ