Мэргэжлийн эмнэлгийн салбар

Тэргүүлэх эмчилгээний тасаг

  1. Home
  2. Мэргэжлийн эмнэлгийн салбар
  3. Тэргүүлэх эмчилгээний тасаг
  4. Элэг шилжүүлэн суулгалт
Twitter Facebook Google E-mail Print

Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг яагаад заавал Сөүл Асан эмнэлэгт хийлгэх ёстой вэ?

Эрхтэн шилжүүлэн суулгах гэдэг нь уламжлалт эмчилгээгээр эмчлэгдэхээргүй, өвчин нь хүндэрсэн өвчтөнд амьд болон амьгүй донорын эрхтэнг суулгахыг хэлдэг. Одоогоор бөөр, элэг, нойр булчирхай, зүрх, уушиг, гэдэс зэрэг дотор эрхтэн ба чөмөг, яс, судас, ясны зөөлөвч эд, булчингийн бүрхүүл, зүрхний хавхлаг зэргийг шилжүүлэн суулгаж байна.

БНСУ-д 1969 онд бөөр шилжүүлэн суулгах хагалгаа амжилттай хийгдэж тэр цагаас хойш бөөр, нүдний эвэрлэг бүрхэвч, чөмөг шилжүүлэн суулгах хагалгааг хийж ирсэн.

1988 онд амьгүй донороос элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийгдэж, 1992 оноос нойр булчирхайн, 1996 оноос уушиг шилжүүлэн суулгаж эхэлсэн.

Сөүл Асан эмнэлгийн эрхтэн шилжүүлэн суулгах төв нь 1992 оны 5 дугаар сараас анхны амьгүй донороос Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийсэнээр дотооддоо анагаах ухааны салбартаа анхдагч болж эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын талаар олон нийтэд зөв ойлголтыг өгсөн. Ялангуяа 1999 оноос элэгний баруун талыг шилжүүлэн суулгах, 2000 оноос элэгний 2:1-ийг шилжүүлэн суулгах, 2003 оноос элэг солих зэрэг хагалгаанууд хагалгааг амжилттай хийснээр олон улсын анхаарлыг татсан амжил болсон ба бидний туршлагаас суралцах хүсэлт дэлхийн өнцөг булан бүрээс ирснээр, тэднийг сургах ажил үргэлжилсээр байна

Сөүл Асан эмнэлгийн эрхтэн шилжүүлэн суулгах Төв нь дээрхи амжилтаас гадна өвчтөний амьдрах чадварыг эрхтэн суулгалтаар шийдвэрлэх замаар нэмэгдүүлж, өвчтөний амьдрах чадварыг дэлхийн хэмжээнд тэргүүлэх зэрэгт хүргэсэн амжилтыг үзүүлж, судалгаа шинжилгээний салбарт ч тэргүүлж байгаа ба цаашдаа ч өвчтөний амьдрах чадвар, эмчилгээ, сургалтанд анхааран ажиллах болно.

Эмчилгээний арга

Элэг шилжүүлэн суулгах хагалгаа:

Элэг бол амьдралын гол эх үүсвэр эрхтэн бөгөөд үйл ажиллагаа нь төвөгтэй учраас одоог хүртэл тэр эрхтэнг орлох төхөөрөмж байхгүй байна. Иймээс элэгний өвчин нь хүндэрсэн өвчтөнийг эмчлэх гол арга бол элэг шилжүүлэн суулгалт юм. Элэг шилжүүлэн суулгалт гэдэг нь өвчтэй элгийг авч донорын элгийг суулгахыг хэлдэг.

Элэг шилжүүлэн суулгах хагалгааг анх 1963 онд Америкт хийж эхэлсэн ба БНСУ-д бол 1988 оноос анх хийж тус эмнэлгийн хувьд 1992 оноос эхэлсэнээр бид 1994 онд элэг шилжүүлэн суулгалтыг амжилттай хийж эхлүүлсэн. 1997 оноос хойш амьд донороос элэг шилжүүлэн суулгалтийг хийж эхлүүлсэн байна

  • Элэг шилжүүлэн суулгах өвчтөн:

    Насанд хүрэгчдийн хувьд элэгний хатуурал, элэгний хавдар зэрэг эцсийн шатандаа орсон тохиолдолд, хүүхдийн хувьд төрөлхийн элэгний хатууралтай ба цөсний уутгүй гажигтай зэрэг өвчтөнд шилжүүлэн суулгалтыг хийдэг. Өвчтөнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийх эсэхээ нарийн шинжилгээ, өвчтөн тус бүрийн онцлогт анализ хийсний дараа шийддэг.

  • Элэгний донор:

    Элэгийг бүхэлээр нь болон хэсэгчлэн шилжүүлэн суулгах боломжтой бөгөөд амьгүй донороос элэгийг бүхэлээр нь болон элэгийг хэсэгчлэн авч гэр бүл хамаатан саданд нь Суулгах боломжтой. Элэг бол хэсэгчлэн өгсөний дараа дахин ургадаг учраас амьд донорын хувьд хэсэгчлэн өгсөн ч амьдрахад ямар нэг төвөг байхгүй аюулгүй. Элэг авч байгаа ба өгч байгаа хүмүүс хоорондоо цусны бүлэг таарч нарийн шинжилгээгээр шилжүүлэн суулгалт хийхэд боломжтой эсэхийг шийдэж, донорын элэг эрүүл бол тохирно. Элэгний өвчин нян, хавдар байх тохиолдолд тохирохгүй. Хэрвээ цусны бүлэг таарахгүй байвал хагалгаанаас өмнө цүсны плазм солих хагалгаа хийгдэнэ.

  • Элэг шилжүүлэн суулгах хагалгааны дараалал:

    1) Амьд донор (Хэсэгчилэн шилжүүлэн суулгах хагалгаа)

    • Өвчтөнд шинжилгээ хийх (мэс засал ба хүүхдийн амбултори )
    • донорт шинжилгээ хийх (өвчтөний шинжилгээний хариу гарсанаас 1хоногийн дараа хэвтэж шинжилгээ өгөх –хариу авсны дараа 1 өдрийн дараа хэвтэж шинжилгээ өгөх)
    • Шилжүүлэн суулгалт боломжтой эсэхийг магадлан хэвтэх
    • Эмнэлэгт хэвтсэний дараа нарийн шинжилгээ хийх (нарийн шинжилгээгээр донор тохирохгүй гэсэн дүгнэлт гарвал хагалгаа хийхгүй )
    • Шинжилгээний хариу гарсны дараа хагалгаа хийгдэх

    2) Элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийсний дараах сувилгаа:

    Хагалгааны дараа хэвтэх хугацаа 3-5 долоо хоног байх ба эмнэлгээс гарсны дараа байнга амбулторын хяналтанд байж, эрхтэн шилжүүлэн суулгалттай холбоотой хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ихэнх өвчтөн дархлаа бууруулагч эмийг өдөр бүр уух хэрэгтэй болдог. Мөн хагалгааны дараа элэгний Б-вирустай өвчтөн Б вирустай өвчтөн Б төрлийн элэгний эсэргүүцэл Б-төрлийн элэгний эсэргүйцэл үүсгэх тариаг хийлгэнэ.

Эмчилгээний амжилт

Сөүл Асан эмнэлэгийн эрхтэн шилжүүлэн суулгах төв 1992 оны 5 сард улсдаа анхны амьгүй донороос эрхтэн авч шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийсэн бөгөөд эрхтэн шилжүүлэн суулгах ойлголт, ач тусын талаарх эерэг ойлголтыг өвчтөнд өгөх үүд хаалгыг нээсэн. 1992 оны 7 сард улсдаа анхны нойр булчирхай-бөөрний зэрэг хагалгааг амжилттай хийж 11 сард анхны бөөрийг амьгүй донороос шилжүүлэн суулгах хагалгааг хийсэн ба 1999 онд анхны элэг-бөөрний зэрэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийсэн билээ. Мөн 1994 онд анхны амьд донороос элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийсэн ба 1999 онд анхны зүрх-бөөрний зэрэг шилжүүлэн суулгах хагалгаа, 2003 онд анхны хэсэгчилсэн бөөр-нойр булчирхайн шилжүүлэн суулгах хагалгаа, 2007 онд суулгах хагалгаа анхны элэг- бөөрнйи зэрэг шилжүүлэн суулгах хагалгаа, 2011 онд анхны хоол боловсруулах 7-н эрхтэний зэрэг шилжүүлэн суулгах хагалгаа, 2012 онд элэг-уушигний шилжүүлэн суулгах хагалгаа, 2015 онд анхны элэг зүрх уушигны шилжүүлэн суулгах хагалгаа зэргийг амжилттай хийж эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны стандартыг дээшлүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан эмнэлэг юм. Ялангуяа 1999 онд амьд донороос баруун элэг шилжүүлэн суулгах хагалгаа 2003 оноос элэг солих зэрэг хагалгаанууд хийгдсэн нь дэлхийн хэмжээнд анхаарал татсан амжилт болсон юм. Мөн нүдний эвэрлэг бүрхэвчийн шилжүүлэн суулгах хагалгаа, чөмөгний шилжүүлэн суулгах хагалгаа зэрэг хагалгааг амжилттай хийснээр өвчтнүүдэд шинэ амьдралыг бэллэглэсэн эмчилгээ байсан бөгөөд сүүлийн үед эдийн шилжүүлэн суулгах хагалгаа хийдэг болж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн.

Ийнхүү төрөл мэргэжлийн шилжүүлэн суулгах хагалгааын багийн хүчин зүтгэлээр 2013 оны 11 дүгээр сард элэг шилжүүлэн суулгах хагалгаа 4,000 орчим, 2014 оны 11 дүгээр сард 500 удаа, 2015 оны 2 дугаар сард бөөрний шилжүүлэн суулгах хагалгаа 4,000 удаа, 2015 оны 7 дугаар сард нойр булчирхайн шилжүүлэн суулгах хагалгааыг 300 удаа тус тус амжилттай хийж, эмчилж байна.

Сөүл Асан эмнэлгийн баг бүрэлдэхүүн

Эрхтэн шилжүүлэн суулгах төвд дараахь 8 төрлийн шилжүүлэн суулгах хагалгааын баг ажилладаг. Тус бүрийн мэргэжлийн чиглэлээр баг бүрэлдэхүүн болж, өвчтөний хэвийн байдал, нөхөн сэргээлт, амьдрах чанарт анхааран ажиллаж эмчилгээг тохируулан хийж байна.

Шилжүүлэн суулгах хагалгаа хийх багт дотрын эмч, хүүхдийн эмч, мэс заслын эмч, мэдээгүйжүүлэх эмч, мэргэжлийн сувилагч, мөн салбар тус бүрийн мэргэжилтэн, сувилагч нар орж эмгэг судлал, оношилгоо, туяа эмчилгээ, цөмийн эмчилгээ, шим тэжээлийн тасаг, нийгмийн хамгаалал, эм зүй, тооцооны хэлтсүүд нь нягт холбоотойгоор эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааыг амжилттай хийж байна.

Pediatric Gastroenterology, Hepatology and Nutrition

Kim, Kyung-mo
Kim, Kyung-mo