Хими эмчилгээ
Бидний биеийн эрүүл эсүүд хуваагдах, үхэх байдал ээлжилж зохих эсийн тоо үйл ажиллагаа нь зохицуулагдаж байдаг. Хавдрын эс нь бидний биенд шаардлагагүйгээр хязгааргүй хуваагдан өөр эрхтэнд хүртэл нөлөөлж халдварладаг онцлогтой.
Ихэнх хавдрын эсрэг эм бол хавдрын эсийн энэхүү байдлыг ашиглан биеийн дотор хуваагдах байдлыг тасалж, хавдрын эсийг үхүүлдэг эсэд хортой эмийн бодис юм. Гэтэл эм нь хавдрын эс болон эрүүл эсийг ялгаж чадахгүй учраас эрүүл эсийн хуваагдалд ч нөлөөлж дагавар муу нөлөөг үзүүлдэг.
Туяа эмчилгээ
Тус эмнэлэгт хавдрын эсийг авсны дараа үлдсэн хөх болон түүний орчмын лимфийн систем бүгдийг нь 5 төрлийн технологи (5 fields technique) –ийг ашиглан туяа эмчилгээний дараа маш сайн гоо сайхны үр дүнг үзүүлж, бага хэмжээний эмчилгээний дагавар нөлөөг үзүүлэх аргыг хэрэглэж байна. Хөх хамгаалах хагалгаа нь хөх авах хагалгаанаас ялгаатай ба хөхний доторхи хавдар болон суганы лимфийг авах арга бөгөөд хөхний хавдрын олон төрлийн шинж байдаг учраас гарт баригдах хавдрыг авсан ч үлдсэн нүдэнд үл үзэгдэх хавдрын эс 20~30% үлдэж болдог. Тиймээс туяа эмчилгээг хийж бага хэмжээний хавдрын эсийн өсөлтийг бууруулах үхүүлж болдог. Энэхүү бодит байдлыг АНУ-ын NSABP(National Surgical Adjuvant Bowel & Breast Project) судалгааны үр дүн баталж байна. Анхан шатны хөхний хавдрын үед хавдар авах хагалгааг л хийх юм бол 10жилийн дараа дахих магадлал 40%тай байдаг ба туяа эмчилгээг хийснээр хавдар дахих нь 9%иас доош байдаг гэж мэдээлсэн байна. Иймээс хөх хамгаалах хагалгааны дараа туяа эмчилгээг заавал хийх шаардлагатай.
Мэс засал
1) Хөх авах хагалгаа
Энэ арга нь хөхний хавдрын эд, хөхний толгой болон бүхлээр нь авахын хамт суганы лимф хүртэл нийтэд нь авах уламжлалт арга юм. Хөхийг бүхэлд нь авах шалтгаан бол хөхний хавдар бол бусад хавдрыг бодвол олон талт шинж чанарыг(multicentric) харуулдаг учраас юм. Өөрөөр хэлвэл хөхний хавдар гарт тэмтрэгдэж байсан ч үүнээс гадна баригдахгүй өөр хавдрын эд хадгалагдаж байх нь бий. Судалгааны үр дүнгээс харахад хөхний хавдрын хэмжээ 2см-ээс том байвал 38%, 2см –ээс бага байвал 26%, хөхний товчны доор үүссэн байвал 80% нь хавдар болсон ба хөхний бусад хэсэгт хавдар байгаа гэсэн үг.
Суганы лимфийг авах нь 1-рт хөхний хавдартай өвчтөний 40% орчим нь хавдар лимфийн систем хүртэл тархсан учраас лимфийг авснаар үлдэгдэл хавдаргүйгээр цэвэрхэн авах гэсэн зорилготой. 2-рт авсан лимфэнд шинжилгээ хийж бодитоор хавдар лимфийн системд тархсан эсэхийг 5-7 хоногийн дараа хариуг гаргах боломжтой ба үүний дагуу өвчний хугацаа(staging), өөрөөр хэлвэл одоогийн хөхний хавдрын даамжралыг мэдэх боломжтой. Жишээлбэл хавдрын хэмжээ 2 смээс бага байвал суганы лимфэнд халдварлаагүй 1-р шат, хавдрын хэмжээнээс хамаарахгүй лимфэд халдварласан бол 2р шат, 3рт лимфэд халдварласан эсэх, хэмжээг мэдсэнээр хагалгааны дараа химийн тариа, туяа эмчилгээ, гормоны эмчилгээ зэрэг нэмэлт эмчилгээг яаж хийх аргыг тодорхойлоход хэрэгтэй.
2) Хөх авах хагалгаа
Энэ арга нь хөхийг бүгдийг нь авахгүй хавдартай хэсэг болон ойр хавийн эрүүл эсийн хэсэгтэй хамт авч, суганы лимфийг мөн авна. Хөхний ихээхэн хэсэг, хөхний товч үлдвэл хагалгааны дараа шарх эдгэрвэл эмнэлгээс гарч амбултороор үлдсэн хэсгээ долоо хоногт 5 удаа, нэг удаадаа 5 минут орчим, яг 6-7 долоо хоног туяагаар шаруулах ба энэ нь үлдсэн хэсэгт хавдар ургахаас хамгаалж хязгаарлаж байгаа гэсэн үт юм.
Хагалгааны сайн тал нь юуны өмнө гоо сайхан, сэтгэл зүй, сэтгэл мэдрэлийн ханамж сайн байдаг. Ялангуяа залуу өвчтөн ихтэй манай оронд (Сөүл Асан эмнэлэгт хөхний хавдрын 60% орчим нь 30-40настай залуу өвчтөн байдаг) хөх хамгаалах хагалгаа их хэрэгтэй бөгөөд олон удаагийн судалгааны үр дүнгээр хөх хамгаалах болон авахуулах хагалгааны дахилт болон амьдрах чадварт ялгаа гардаггүй гэж мэдээлсэн ба тогтмол хугацаанд шинжилгээгээр хөхны хавдар ихээр илэрч байгаа учир хөх хамгаалах хагалгаа цаашдаа ч өсөх хандлагатай байна. Гэвч энэ арга нь хэн хүнд таарах зүйл биш тодорхой нөхцөл шаардлагатай.
- Хавдрын хэмжээ 3cm доош жижиг байх .
- Хавдар хөхний товчноос 2cm-ээс дээш хол байх .
- Хөхний хавдар 1р шатандаа эсвэл 2р шатандааа байх(3р шат аас дээш бол хэцүү)
- Хөхөнд 2оос дээш хавдар байхгүй байх
- Хөх хэт жижиг биш байх
- Хөхний зураг жижиг кальцийн бодис ихээр харагдахгүй байх
Гормоний эмчилгээ
Ихэнх хөхний хавдрын эс эмэгтэй гормон эстрогений нөлөөгөөр өсч хуваагддаг гэж боддог. Хөхний хавдрын эс протопластын дотор эстроген хүлээн авагч (Estrogen Receptor)тай ба энэ хүлээн авагч эстрогентэй урвалд орж хавдрын эсийг өсгөдөг гэж илрүүлсэн. Цэвэршсэний дараа үүссэн хөхний хавдартай өвчтөний 60-70% нь хавдрын эсийн дотор ийм эстрогенийг агуулсан байдаг ба цэвэршихээс өмнөх өвчтөн бол 40-50% нь агуулдаг. Иймээс бүх өвчтөнд ийм хүлээн авагч байна уу үгүй ю гэдгийг шинжлэх шаардлагатай ба хүлээн авагч байгаа бол эстрогенээс өөр бодис(тамугсипен)-ыг урвалд оруулж хавдар өсөхөөс хамгаалдаг.
Таргет эмчилгээ
Эрүүл эс болон хавдрын эс хуваагдан өсөхөд янз бүрийн нөлөө (Growth Factor) бодис оролцдог. Her-2 ген болбидний биед эрүүл эс байгаа эсийн хуваагдалд нөлөөлдөг.Хөхний хавдар үүсэхэд зарим өвчтөнд энэ гений үйл ажиллагаа ихэсч (Her2 хэт ихсэх) хавдрын эс улам хурдасдаг. Таргет эмчилгээ гэдэг нь хөхний хавдрын эсийн өсөлттэй холбоотой Her-2 эсийн дамжуулалтыг сонгож онилоод зогсоодог. Ийм эмчилгээ уламжлалт хавдрын эмчилгээнээс ялгаатай бөөлжих, үс унах, цусны бөөм багасах зэрэг бараг байдаггүй. Хөхний хавдарт Her-2/neu болон өсөлтийн талаар херсептин, напатиниб ихээр хэрэглэгддэг таргет эм юм.