Мэргэжлийн эмнэлгийн салбар

Тэргүүлэх эмчилгээний тасаг

  1. Home
  2. Мэргэжлийн эмнэлгийн салбар
  3. Тэргүүлэх эмчилгээний тасаг
  4. Гоо сайхны мэс засал
Facebook E-mail Print

Яагаад Сөүл Асан эмнэлэгт гоо сайхны мэс засал хийлгэх нь чухал вэ

Гоо сайхан судлал гэдэг нь биеийн гадаад хэлбэрт гарах төрөлхийн гажиг болон олдмол өөрчлөлтийн үйл ажиллагаа болон хэлбэрийг хэвийн байдалтай төстэй болгон өөрчлөх гадаад байдлыг судлах шинжлэх ухаан гэж хэлж болох юм.

Гоо сайхны хагалгаа нь зөвхөн нүүр царай төдийгүй бүх биеийг хамарсан асуудал юм. Ерөнхийдөө авч үзвэл маш өргөн хүрээтэй шинжлэх ухаан бөгөөд бидний биеийн байдлыг өөрчилж, хувь хүний амьдралын байдлыг дээшлүүлэх зорилго тавин ажилладаг.

Сөүл Асан эмнэлгийн гоо сайхны тасагт аюулгүй мэргэжлийн түвшинд Асан гоо сайхны төвийг байгуулан 3D камер, CO2 лазер, ECO2 лазер, старукс лазер зэрэг сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг ашиглан гоо сайхны хагалгааг мэргэжлийн өндөр түвшинд хийж байна.

Эмчилгээний арга

Дурангийн эмчилгээ

Ботокс, филлер, лазер

Хагалгаа эмчилгээ

Гоо сайхны мэс засал (Plastic Surgery)-ын хагалгааг гоо сайхан, засварын мэс засал (Plastic & Reconstructive Surgery) гэж 2 ангилдаг.

Гоо сайхан (Plastic) гэдэг үгний оронд гоо үзэсгэлэн (Aesthetic) гэдэг үгийг хэрэглэдэг. Засварлах сэргээх (Reconstructive Surgery) гэдэг нь хэвийн байдалд буцаан оруулах гэсэн утгатай бөгөөд гоо сайхан (Aesthetic Surgery) гэдэг үзүүлэлтийг гаргаж ирэх оролдлого гэж ойлгож болно.

Сөүл Асан эмнэлгийн гоо сайхны тасагт дараахь хагалгааг хийдэг.

1) Пластик гоо сайхан

Нүүрний гажиг (тагнай,,сэтэрхий уруул гм ), гавалны гажиг (гавлын төрөлхийн гажиг ),нүүрний бүхий болон хүзүүний эдийн эвдрэл засах (нүүрний ясны хэлбэр, шархны сорви ), давхраа засах, чихний гажиг, хамар засах, нүүрний мэдээгүй болсныг засах, толгой хүзүү заса(тархины хавдар), биеийн хэсэг, хөх засах(хөхний хавдар) гар засах(хурууны гажиг, эвдрэл), төрөл бүрийн хавдар авах, түлэгдэлт засах, дөрвөн мөч засах, хөлний хурууны засалт

2) Гоо сайхан

Давхраа, чих, нүүрний хэлбэр, үрчлээ, ;лазер хагалгаа, сорви, хөх(томруулах, багасгах ), биеийн хэлбэр засах, үс суулгах

Эмчилгээний арга

  • Чихрийн шижингийн үүдэлтэй хөлний өвчин

    • Хамгаалах эмчилгээ : Судас өргөсгөх, эдийн сэргэлтэнд туслах эпител эсийн өсөлт, өндөр даралтат хүчил төрөгчийн эмчилгээ , дуугаар эмчлэх шарх эдгээлтийг сайжруулах
    • Хагалгааны арга Чихрийн шижингийн үүдэлтэй хөлний өвчин даамжирвал хөлний цусны эргэлт байхгүй болж харлан, эцэстээ тайруулах болдог. Тус эмнэлэгт халдвар авч үхэжсэн эдийг хагалгаа хийн эмчлэх, арьс шилжүүлэн суулгах, хэсгийн арьс шилжүүлэн суулгах зэргийг хийдэг.
  • Хөхний мэс засал

    Хагалгааны арга

    • Өөрийнх нь биеийн хэсгийг шилжүүлэн суулгах (гэдэс, нуруу, бөгс, гуя )
    • Зөөлөвч хийх

    * Хөхний толгой, хөхний суурь хамгаалж чадахгүй бол 6 сарын дараа дахин хагалгаа хийнэ. 2 сарын дараа нөгөө эсрэг хөхний ижил шивээс хийн ижилсгэж болно

  • Судас бөглөрөх

    Судас бөглөрөх нь байгалиараа эмчлэгдэх боломжтой ч судасны хэлбэр, байрлал, хагаралтын байдал зэргээс хамаарч эмчилгээ хийх нь элбэг байдаг. Хагалгаа ба эм эмчилгээг хэрэглэдэг.

  • Судасны гажиг

    Судасны гажгийг судасны бөглөрлөөс ялгахаар CT, MRA (Magnetic Resonance Angiography) зэрэг нарийн шинжилгээг хийж ялгадаг.

    Хагалгаа /хагалгааны бус эмчилгээ ба засвар

    • Артер, венийн гажгийг эмчлэх : Эмболиз хагалгаа (Embolization), хатуурлын эмчилгээ (Sclerotherapy)
    • Артер гажгийг эмчлэх: Хагалгааны арга, судасны доторхи хатуурлаас хамгаалах эмчилгээ (Sclerotherapy), даралтат дотуур хувцас
    • Лимфийн гажиг эмчлэх : Урьдчилан сэргийлэх антибиотек, хатуурлын эмчилгээ (Sclerotherapy), даралтат дотуур хувцас
    • Хялгасан судасны гажиг эмчлэх : Лазер эмчилгээ

Эмчилгээний амжилт

Сөүл Асан эмнэлгийн гоо сайхны тасгийн Хун Жүн Пю эмчтэй баг өнгөрсөн 2002 оноос хойш 121 удаагийн шарх, чихрийн шижингийн үүдэлтэй хөлний өвчинг гуянаас авч арьс, бие, судас нийтэд нь бүрхэж хялгасан судасний хагалгаа 91.7%-ийн амжилттай хагалгаа хийсэн. Судалгаагаар хагалгааны дараа өвчтөний 5 жил амьдрах хувь 86.6%-тай байсан нь тогтоогдсон. Энэ судалгаагаар хагалгааны дараа өвчтөний 5 жил амьдрах хувь нь бусад хөлөө авахуулсан өвчтөний 5 жил амьдрах хувь 41.4% байгаатай харьцуулахад 2 дахин их өндөр үзүүлэлт юм.