Мэргэжлийн эмнэлгийн салбар

Тэргүүлэх эмчилгээний тасаг

  1. Home
  2. Мэргэжлийн эмнэлгийн салбар
  3. Тэргүүлэх эмчилгээний тасаг
  4. Улаан хоолойны хавдар
Twitter Facebook Google E-mail Print

Яагаад Сөүл Асан эмнэлэгт улаан хоолойн хавдар эмчлүүлэх нь чухал вэ

2013 онд Хавдар бүртгэлийн төвийн мэдээлснээр 2011онд манай оронд 218,017 хавдар үүссэнээс улаан хоолойны хавдар эрэгтэй эмэгтэй нийлээд 2,245 байгаа нь нийт хавдрын 0.9%ыг эзэлж хавдар үүсэлтийн тоогоор эхний 10т орохгүй ч маш ховор тохиолддог хавдар юм. Улаан хоолойны хавдрын тоо 2000 онд 1,769 байснаа 2011 онд 2,245 болж өссөн ба энэ нь шинжилгээгээр улаан хоолойны хавдрын илрүүлэлтийн асуудлаар хандаж байсан байна.

Улаан хоолойны хавдар бол бусад хавдрыг бодвол эмчилгээ авахдаа хэцүү хавдар юм. Анхан шатны илрэл муу, маш хурдан даамжирдаг төдийгүй хавдрын нарийн шинжилгээг шаарддаг хагалгааны хувьд дурангийн хагалгаа, мэс заслаар хоолойг тайрах хагалгаа, хими эмчилгээ, цацраг идэвхт туяа эмчилгээг өвчтөний байдлаас хамаарч дангаар болон хавсрах байдлаар хийж болдог. Эмчилгээний хувьд амьдрах хугацааг уртасгаж байгаа ч сүүлийн үеийн шинэлэг арга хэрэглэн ходоод болон бүдүүн гэдэсний хавдар шиг хоол боловсруулах эрхтний хавдрыг бодвол бүрэн эдгэрэлт маш муу хавдарт ордог. Манай Сөүл Асан эмнэлэгийн улаан хоолойны хавдрын төвд өндөр түвшний эмчилгээг хийж байгаа бөгөөд арвин туршлагатай мэргэжлийн эмч нар үр дүнтэй эмчилгээг хамтран явуулж байна. Мөн түүнчлэн уламжлалт дан ганц дотрын тасагт эмчилдэг байсан хэлбэрээс салж, олон тасгийн эмчилгээний хамтарч шинжилгээний дүн, эмчилгээний аргыг ярилцан тохирч хамт оролцож байгаа өвчтөнд тайлбарлан ойлгуулж хамтарсан шийдэл гаргадаг болоод байна.

Улаан хоолойны хавдрын төвийн баг бүрэлдэхүүн сайн үр дүнтэй эмчилгээ хийхийн хамт шинэ эмчилгээний аргыг хамтран эрэлхийлэн ажиллаж байна.

Эмчилгээний арга

Улаан хоолойны эмчилгээний арганд хагалгаа, хими эмчилгээ, туяа эмчилгээ зэрэг байх ба өвчний үе, өвчтөний биеийн байдал зэргээс хамаарч эмчилгээний аргыг сонгодог. Тус эмнэлэгт 1993 оноос хавдрын 1-р шатанд хагалгааг дан байдлаар хийж, 2-р шат ба 3-р шатанд хими эмчилгээ, туяа эмчилгээг эхэлж хийгээд дараа нь хагалгааг хамтарч хийж эмчилдэг болоод байна.

  • Хими эмчилгээ

    Хими эмчилгээ гэдэг нь хавдрын эсрэг эм хэрэглэн хавдрын эсийг багасгах, устгах арга юм. Улаан хоолойны хавдартай өвчтөн хагалгааны өмнө болон хойно өвчний байдал, эдийн оношилгоо, өвчтөний байдлаас хамаарч эм эмчилгээг хийдэг. Эмийг уухаар ба тариагаар хийдэг ба ээн нь бүх биеээр тархаж хавдрын эсэд нөлөөлдөг. Хими эмчилгээ нь хавдрын эсэд ихэвчлэн үйлчилдэг ч эрүүл эсэд ч нөлөөлөх учраас дагавар нөлөө үзүүлдэг. Хими эмчилгээг хэрэглэвэл хавдрын эс бүрмөсөн устах ч байдаг учраас давтан хими эмчилгээг хийх үр дүнтэй байдаг.

  • Цацраг идэвхт туяа эмчилгээ

    Цацраг идэвхт туяа эмчилгээ нь хавдрын эсийг устгахаар өндөр хэмжээний туяаны энергийг хэрэглэдэг арга юм. Туяа эмчилгээ нь хавдрын орчимд эрүүл эдийг ч гэмтээх учир эмчилгээнд хязгаарлалт байдаг.

  • Мэс заслын хагалгаа(Цээжний мэс засал, ходоодны мэс засал, чих хамар хоолой )

    Улаан хоолойны хавдрын хувьд гол эмчилгээ нь хагалгаа байдаг. Тархалт бага хагалгаагаар авах боломжтой, өвчтөний байдал сайн бол хавдрыг авах хагалгаа хийдэг. Улаан хоолойны хагалгаа нь 3 хэсэгт хуваан хийгдэх ба эхнийх нь улаан хоолойн тайралт, хоёрт улаан хоолой орчмын лимф тайрах, гуравт улаан хоолойг залгах гэсэн хэсгүүд хийгдэнэ. Эхлээд хавдартай улаан хоолойг тайрч дараа нь өвчтөн амаараа хоол идэх боломжтой болгон хоолой залгана. Ихэвчлэн ходоодыг ашиглан хоолой хийж өгдөг ч ходоодыг ашиглах боломжгүй бол бүдүүн гэдэс , нарийн гэдэс зэргийг ашиглан хоолой хийж өгдөг. Сүүлийн үед ходоод - улаан хоолойны дурангийн хагалгааг ихэвчлэн хэрэглэдэг ба ялангуяа улаан хоолойны бүрхүүлээс хэтрээгүй анхан шатандаа байвал дурангийн хагалгаа(ESD) хийдэг.

Эмчилгээний амжилт

Манай Сөүл Асан эмнэлэгт 1994 оноос эхлэн цээж, хавдар, туяа эмчилгээ, дотор, радиологи эмчилгээний мэргэжлийн эмч нар хамтарч улаан хоолойны хавдрын эмчилгээний багийг бий болгон эмчилгээг хийж эхэлсэн. 2006 оноос хавдрын эмнэлэг дотор улаан хоолойны хавдрын төвийн нэгдсэн эмчилгээг бий болгосон. 2014 оноос улаан хоолойны хавдартай 323 өвчтөн бүртгүүлж, 106 өвчтөн мэс засал хийлгэн, 49 өвчтөн эмчилгээ, үзлэг хийлгэсэн ба клиник туршлаган дээрээ үндэслэн олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцон дэлхийн хэмжээний хавдрын төвтэй болох зорилттой ажиллаж байна.