Medical Specialties

Specialties of Excellence

  1. Home
  2. Medical Specialties
  3. Specialties of Excellence
  4. Эмэгтэйчүүдийн хавдрын төв
Facebook E-mail Print

Яагаад Сөүл Асан эмнэлэгт эмэгтэйчүүдийн хавдрыг эмчлүүлэх нь чухал вэ

Сөүл Асан эмнэлэгт эмэгтэйчүүдийн дотоод гадаад үржлийн эрхтэнд үүссэн хавдар(хортой) болон өмөн үүг мэргэжлийн түвшинд оношилгоо эмчилгээ, хяналт тавьдаг учраас Солонгос улсын хэмжээнд хамгийн өндөр түвшинд маш сайн чанартай эмчилгээ, хагалгаа хийдэг туршлагатай. Солонгос эмэгтэйчүүдийн дунд хамгийн их тархалттай савны амсрын хавдар болон оношилгоо, эмчилгээ хийхэд хэцүү өндгөвчний хавдар, сүүлийн үед ихээр үүсч байгаа савны хананы хавдар, үтрээний хавдар, үтрээний уруулны хавдар зэргийг эмчилж байна. Дотооддоо хамгийн эхэлж 1997 оноос савны амсрын хавдар болон савны дотоод бүрхүүлийн хавдар, өндгөвчний хавдар зэрэг дурангийн хагалгааг хийж ирсэн бөгөөд одоог хүртэл 600 түүнээс ч их эмэгтэйчүүдийн хавдрын хагалгаа хийсэн нь дотооддоо өндөр үзүүлэлт юм.

Сөүл Асан эмнэлэгт эмэгтэйчүүдийн хавдрын төвийн эмч нар дээд зэргийн эмчилгээг хийхээр хүчин зүтгэн судалгаа шинжилгээ хийн ажиллаж байгаа бөгөөд хуримтлуулж ирсэн туршлага, эмчилгээгээрээ дотоодын ижил түвшний эмнэлэг дундаас хамгийн сайн амжилттай явж байна.

2014 оноос өвчтөнийг төв болгон хүн нэг бүрт тохируулан эмчлэх клиникийг байгуулсан. Нөхөн үржихүйн насандаа байгаа хавдраар өвдсөн эмэгтэйчүүдэд хавдрын эмчилгээ хийх төдийгүй эмчилгээний дараа ч жирэмслэх боломжийг олгохоор залуу эмэгтэйчүүдийн клиникийг ажиллуулж байна. Мөн хөх, өндгөвчний хавдартай холбоотой BRCA удамшлын гажиг өвчинг эмчлэх клиник, давтан өвчилж байгаа болон одоо өвчтэй байгаа эмэгтэйчүүдэд зориулж эдгэрдэггүй эмэгтэйчүүдийн хавдрын клиник, аарцагны дотор үүсэх бусад хавдрын өвчнүүдэд зориулж аарцагны хавдрын клиник зэрэг хамтарсан хавдрын төвийг ажиллуулж байна.

Ялангуяа хавдрын өвчтөний мутаци болон таргет эмчилгээ, нарийн мэргэжлийн эмчилгээг хийх хавдрын эмнэлэг доторхи удамшлын эмчилгээний төв болон эмэгтэйчүүдийн хавдрын салбарт тэргүүн зэргийн судалгаа эмчилгээг хийж байна.

Эмчилгээний арга

Хавдрын эсрэг хими эмчилгээ

Хавдрын эсрэг эм хэрэглэн эмчлэхийг хими эмчилгээ гэдэг. Хими эмчилгээ нь уухаар болон тариагаар өгдөг. Аль аргаар хийх нь ялгаагүй хавдрын эм нь цусанд орж биеээр тархан эмчлэгддэг. Хими эмчилгээ нь хавдрын эсэд хүчтэй нөлөөлдөг ч эрүүл эсэд ч нөлөө үзүүлэх учраас дагавар нөлөө гарч болдог. Эм хэрэглэснээр хавдрын эс алга болж эдгэрдэг ч тодорхой хэмжээний дагавар нөлөө үүсдэг ч эмээ заавал уух ёстой.

Туяа эмчилгээ

Туяа эмчилгээ нь хавдрын эсийг устган, хавдрыг алга болгон багасгахаар өндөр энергийг хэрэглэдэг. Ихэвчлэн хагалгааны өмнө хавдрын эсийг багасгах, хагалгааны дараа үлдсэн хавдрын эсийг устгах зорилгоог хийдэг. Өвчний хугацаанаас хамаарч гадаад, дотоод туяа эмчилгээг хийх ба аль нэгийг нь хийх тохиолдол ч байдаг. Мөн хими эмчилгээ, туяа эмчилгээг хамт хийх ч байдаг.

Хагалгаа

Дурангийн хагалгаа Урд нь эмэгтэйчүүдийн хавдрын хагалгааг хийхдээ зүсэж хагалан хийдэг байсан бол одоо хэвлийд 4 жижиг нүх гарган дурангаар хавдрын хагалгааг(савны амсрын хавдар, савны хананы хавдар, өндгөвчний хавдар) хийж байна. Хагалгааны дараа өвдөлт багасч хэвийн байдалдаа эргэн орохдоо хурдан бөгөөд эмэгтэйчүүдийн сэтгэл зовоодог сорвины асуудал бараг үлддэггүй.

Сөүл Асан эмнэлгийн эмчилгээний амжилт

Сөүл Асан эмнэлгийн эмэгтэйчүүдийн хавдрын төвд жилд 1,000 орчим өвчтөн үзлэгт ордог ба тэр дундаас савны амсрын хавдар, өндгөвчний хавдар, савны хананы хавдар гм ховор хавдрыг эмчилж байна.

Ялангуяа Сөүл Асан эмнэлгийн эмэгтэйчүүдийн хавдрын төвд жилд дурангийн хагалгааг 300 орчим хийх ба энэ нь дотооддоо өндөр үзүүлэлт юм. Залуу эмэгтэйчүүд нөхөн үржихүйн асуудлыг хамгаалах, савны амсрыг авах зэрэг 110 удаагийн хагалгаа хийдэг зэрэг бусад эмнэлгүүдтэй харьцуулахад өндөр үзүүлэлттэй гардаг. Сөүл Асан эмнэлгийн эмэгтэйчүүдийн хавдрын төвийн хавдрын дурангийн хагалгааны талаар гадаадын хэвлэл мэдээллээр их цацагддаг учраас жил бүр дурангийн хагалгаа хийхээр япон, саудын араб, индонез, малайз зэргээс залуу эмч нар ирж мэргэжлийн дадлага хийдэг.

  • Дэлхийн хэмжээнд өндөр түвшний савны хагалгаа (1,800удаа )
  • Жилд дунджаар 1,500 cases хавдрын хагалгаа
  • Жилд дунджаар 35,000 өвчтөн ирж үзлэгт ордог

Сөүл Асан эмнэлгийн баг бүрэлдэхүүн

Эмэгтэйчүүдийн хавдарт зөвхөн хагалгаа хийдэг биш юм. Дахихаас хамгаалж туяа эмчилгээ, хими эмчилгээ зэрэг нэмэлт эмчилгээ хийх хэрэгтэй учраас хавдрын тасаг, эмэгтэйчүүд, туяа эмчилгээ, радиалоги, эмгэг судлалын эмч нар хамтарсан баг үүсгэн оношилгоо, эмчилгээний төлөвлөгөө, хагалгаа, хагалгааны дараахь эмчилгээ зэрэг дээд зэргийн үр дүнгийн төлөө ажиллаж байна.