Medical Specialties

Specialties of Excellence

  1. Home
  2. Medical Specialties
  3. Specialties of Excellence
  4. Атопи арьсны харшил
Facebook E-mail Print

Заавал Сөүл Асан эмнэлэгт арьсны өвчинг эмчлүүлэх гэж

Атопи арьсны харшил бол арьсны хуурайшил, загатнаа зэрэг онцлогтой, архаг арьсны өвчлөл бөгөөд маш олон хүн үүгээр өвдөж, хүүхэд 10~20%-ыг эзэлж байна. Шинж тэмдэг илрэх хугацаа төрснөөс 2~6сарын дараа эхлэх бөгөөд ялангуяа 1–ээс доош насныханд элбэг тохиолдох ба 5нас хүртэлх насныхан 85%-ыг эзэлж байна. Атопи арьсны харшил нь багтраа, аллерги (allergic march) зэргээр анхны шинж илрэх ба эхнээс нь сайн анхаарч эмчлүүлэх хэрэгтэй. Сөүл Асан эмнэлгийн хүүхдийн багтраа атопи эмчилгээний төв нь 2008онд анх байгуулагдсан ба оношилгооны дагуу эмчилгээний төлөвлөгөөг гарган эрүүл амьдрах нөхцөлд анхааран ажиллаж байна. Ялангуяа мэргэжлийн эм зүйч, сувилагч, шим тэжээлийн зөвлөгч нар өвчин, эм, хоолны талаар сургалт зөвлөгөөг өгч үр дүнтэй эмчилгээ хийж байна. Мөн хүүхдийн мэргэжлийн аллергины шинжилгээгээр янз бүрийн аллергины шинжилгээг хийн нарийн тодорхой оношилгоо эмчилгээг хийж байна.

Эмчилгээний арга

Арьсаа арчлах

Чийгшүүлэх тос ба савангийн хэрэглээний талаархи сургалт

Чийгшүүлэгч хэрэглэх нь атопи арьсны харшлаас болж муудсан арьсыг хамгаалах төдийгүй арьс хуурайшилтыг багасган, өвчин улам даамжрахаас сэргийлдэг. Мөн арьсыг илүү зөөлхөн уян хатан болгож стройд хэрэглээг багасгах боломжтой. Чийгшүүлэгчийг усанд орсоны дараа 3минут дотор болж өгвөл ванны өрөөнөөс гарахаас өмнө түрхэх ба 2долоо хоногийн турш 500гр-ыг байнга түрхэж хэрэглэнэ. Чийгшүүлэгчийг усанд орсоны дараа түрхдэг гэж боддог ч 1өдөрт 3удаа тогтмол түрхэх нь чухал. Атопи арьсны харшил нь хүүхдэд усаар угаахад хангалттай бөгөөд саванг бол хэсэгчлэн хэрэглэж болно. Арьсны хүчиллэг 4.5 - 6.5 байх ба хүчиллэг бага байхад өөрийгөө хамгаалах чадвар сайн байж чийгшлийн хомсдол микроб, нян арьсанд орохоос сэргийлдэг.

Эм эмчилгээ

Өвчтөний өвчний байдал, нас, өвчилсөн хэсэгт таарсан эмчлэх төлөвлөгөө ба сургалт

Атопи арьсны харшилд түрхэх стройдын төрлийн эм болон дахилтаас хамгаалдаг стройдын бус дархлаа сайжруулагч, загатнааг багасгах антихистамин, хоёр дахь халдвараас хамгаалах антибиотек зэргийг хэрэглэдэг. Атопи арьсны харшил бол архаг үрэвслийн гаралтай өвчин учраас зохих хугацаанд стройдын төрлийн эмийг түрхэх нь эмчилгээний гол арга юм. Гэвч интернетээр стройд эмийн муу талыг дэвэргэн стройд хэрэглэхээс татгалсанаас болж өвчнөө даамжруулах тал байдаг. Гэхдээ бүхий л эм сайн муу тал байдаг учраас зөв ойлгон хэрэглэх нь чухал байдаг.

Шим тэжээлийн зохицуулалт

Хоол хүнсний аллергины талаархи тодорхой оношилгоо ба эмчилгээний төлөвлөгөө, өсөлтийн талаархи шим тэжээлийн сургалт

Атопи арьсны оношилгоогоор хоол хүнсний аллерги гэж оношлогдвол тэрхүү харшил авч байгаа хоол хүнснээс татгалзах нь чухал. Харшил өгч байгаа хоол хүнсэнд өндөг, сүү, газрын самар, гурил, далайн гаралтай хоол хүнс байх нь олонтой. Өвчтөний шинж тэмдэг болон шинжилгээний хариугаар нарийн тодорхой илрүүлэн гаргасан хоолноос татгалзах болон хоолны талаар өдрийн тэмдэглэл бичиж шим тэжээлийн байдлаа хянах хэрэгтэй болдог. Харшил өгдөг хоолноос бусад хоолыг бол хорих шаардлага байдаггүй. Яагаад гэвэл нэг хоёр хоолноос илүү их төрлөөс харшлах тохиолдол ховор бөгөөд хэтэрхий их хоолний хяналт тавьснаас шим тэжээлийн дутагдалд орж болдог. Мөн түүнчлэн эмчээсээ байнга зөвлөгөө авч байх нь чухал байдаг.

Орчны нөхцөл

Харшил өгдөг зүйлсийг анхаарч өөртөө тохирох орчинг үүсгэх тухай сургалт

Арьс амьсгалах боломжтой зөөлөн хувцас өмсч, ноос, нийлэг, хатуу хувцаснаас татгалзах хэрэгтэй. Хөлс загатнааг ихэсгэдэг учраас агаар солилцох боломжтой хувцсыг сонгох хэрэгтэй. Хэт хүнд дасгалаас татгалзан, нимгэн хувцас давхарлаж өмсөн, халууны өөрчлөлтөнд дасган, өрөөг хэт халуун биш байлгана. Хөлс, тоос, цэцгийн тоос зэргээс болж загатнадаг бол сэрүүн хүйтэн усанд орж дуусаад 3минутийн дотор чийгшүүлэгч түрхэнэ. Аллерги амархан авдаг хүүхдүүдэд үс ноостой амьтан тэжээх нь осолтой нөхцөл болдог. Хэрвээ гэрийн тэжээмэл амьтдыг тэжээдэг бол хүүхдийн ор, дэвсгэр, хүүхдийн тавилгаас хол байлгах хэрэгтэй. Мөн гэрийн бясаа ор болон хивсэнд их байдаг. Дэр болон матрасны бүрээс, унтлагын өрөөний хивсийг халуун усаар байнга угааж бясааг багасгаж болно. Стресс авдаг зүйлсийнхээ талаар эмчтэйгээ ярилцан, асуудлыг шийдэх зөвлөгөө авч арьсны харшлын эмчилгээг өдөр тутамдаа хэрэглэнэ. Өвчтэй хүүхдийг өөрөө асуудлыг бие даан зохицуулах чадварт сургах хэрэгтэй.

Эдгэрсний дараахь арчилгаа болон сэргийлэх

Атопи арьсны харшлын эмчилгээ ба аллергинд хяналт тавих

Атопи арьсны харшил эдгэрсэний дараахь арчилгаа нь өвчтөний арьсны байдал, нөлөөлөх зүйл, аллерги үүсгэх хүчин зүйл, нянгийн халдварын байдал зэргээс хамаарч янз бүр байдаг. Атопи арьсны харшил бол эдгэрсэн ч дахих магадлал өндөртэй, эдгэрээд хэдэн жилийн дараа ч дахиж болдог өвчин юм. Ялангуяа бага насны хүүхдийн хувьд 60~80% нь өсөх явцдаа багтраа, хамрын аллерги зэрэг аллерги(allergic march) үүсч болдог. Мөн анхан шатанд нь эмчлэх урьдчилан сэргийлэх сургалт хяналт явуулж байна.