Мэргэжлийн эмнэлгийн салбар

Тэргүүлэх эмчилгээний тасаг

  1. Home
  2. Мэргэжлийн эмнэлгийн салбар
  3. Тэргүүлэх эмчилгээний тасаг
  4. Уушигны хавдрыг
Facebook E-mail Print

Уушигны хавдрыг эмчилж болдог

Хавдар гэдэг эмчилгээ авахдаа хэцүү, боломжгүй өвчин биш юм. Эмчилгээний үр дүн сайн байхын тулд анхан шатны оношилгоо, эмчилгээ чухал байдаг. Гэвч хавдар бол аль хэдийнэ тархсан тохиолдолд янз бүрийн салбарын мэргэжилтэнгүүд хамтарч арай илүү үр дүн гарахаар эмчилгээ хийдэг. Уушигны төв нь дотоодын шилдэг эмч нарын багтай бөгөөд өвчтөнг төв болгон хамтран ажиллах системийн дагуу уушигны хавдрын эмчилгээ үйлчилгээг хийж байна.

Сөүл Асан эмнэлгийн уушигны төв нь бусдаас онцлогтой.

Шуурхай оношилгоо өндөр зэрэглэлийн эмчилгээг аль болох хурдан хийн үйлчилдэг.

Уушигны төв нь мэргэжлийн зөвлөгч, координаторын зөвлөгөөг өгч өвчтөн аль болох хурдан шуурхай оношилгоо эмчилгээ хийлгэх боломжийг олгон, төлөвлөгөө гаргадаг.

Шилдэг эмч нар өндөр зэрэглэлийн эмчилгээг хийдэг

Уушигны төв нь эмчилгээний арвин туршлагатай, маш нарийн хамтарсан эмчилгээний системтэй. Амьсгалын эрхтэн системын эмчилгээ, хавдрын эмчилгээ, цээжний мэс засал, хавдрын туяа эмчилгээ, радиологи, эмгэг судлалын мэргэжлийн эмч нарын хамтарсан эмчилгээгээр дамжуулан өвчтөн нэг бүрт тохирох эмчилгээг хийж байна.

Дотооддоо анхны нэгдсэн эмчилгээг явуулж байна.

Уушигны төвд бүх эмч нар нэгэн ижил цагт нэг газар цуглан тохирох эмчилгээг хийх аргыг шийдэх нэгдсэн эмчилгээний секторыг долоо хоногт 2 удаа явуулж байна. Үүгээр дамжуулан нэгдсэн эмчилгээний арвин туршлагатай төдийгүй тус бүрийн салбарын дээд зэргийн эмчилгээг хийн үр дүнд хүрч байна.

Нарийн хагалгааны дараа хяналт тавина.

Сайн үр дүнд хүрэхийн тулд эмчилгээны дараа ч гэсэн хяналтанд орох нь чухал байдаг. Уушигны төв нь байнгын амбулторын үзлэгээр дамжуулан үүсэх асуудалд хурдан шуурхай арга хэмжээ авч, мэргэжлийн сувилагч нар өвчтөн болон асран хамгаалагч нарын асуултанд хариулт өгөх зэргээр зөвлөх болно