Мэргэжлийн эмнэлгийн салбар

Тэргүүлэх эмчилгээний тасаг

  1. Home
  2. Мэргэжлийн эмнэлгийн салбар
  3. Тэргүүлэх эмчилгээний тасаг
  4. Зүрхний салбар эмнэлэг
Twitter Facebook Google E-mail Print

Яагаад заавал Сөүл Асан эмнэлгийн зүрхний салбар эмнэлэгт эмчлүүлэх ёстой гэж?

Сөүл Асан эмнэлгийн Зүрхний салбар эмнэлэг нь 1989 оны 6 дугаар сард Сөүл Асан эмнэлэг үүсгэн байгуулагдаж байхад Зүрхний төвөөр гараагаа эхэлж 2009 онд Зүрхний салбар эмнэлэг болж өргөжин одоо гадаад дотооддоо зөвшөөрөгдсөн дэлхийн түвшний эмнэлэг болсон. Ийнхүү дэлхийн хэмжээний эмчилгээ, судалгааны суурь нь “өвчтөнөө төв” болгон бүхий л эмчилгээ үйлчилгээг явуулдагт оршдог билээ.

Сөүл Асан эмнэлгийн Зүрхний салбар эмнэлэгт зүрх дотрын эмчилгээ, зүрхний мэс засал, судасны мэс заслын гэсэн 3 чиглэлээр зүрхний өвчнийг эмчлэх мэргэжлийн төвийг ажиллуулж байна.

Өвчин эмчлэх талаархи олон талын оролдлого хийн, мэргэжлийн түвшинд ялгарах хэмжээний үйлчилгээг үзүүлэхээр “Стенокарди - шигдээсний төв”, “Зүрхний дутагдал - зүрх шилжүүлэн суулгах төв”, “Хавхлагны өвчин эмчлэх төв”, “Зүрхний тосгуурын хэвийн бус агшилтыг эмчлэх төв”, “Гол судасны өвчин эмчлэх төв”, “Захын судасны өвчин эмчлэх төв”, “Зүрхний бичлэгний төв”, “Зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлэх - нөхөн сэргээх төв” зэрэг мэргэжлийн төвүүдтэй.

Сөүл Асан эмнэлгийн Зүрхний салбар эмнэлэг нь гадаад дотоодын зүрхний өвчний эмчилгээ ба судалгааны салбарыг тэргүүлж байна.

Хайбрид хагалгааны арга, дурангийн хагалгаа зэрэг сүүлийн үеийн эмчилгээний аргаар, титэм судасны стент хагалгааны салбарт дэлхийн хэмжээнд лидер гэдгээр олон улсад хүлээн зөвшөөрөгдөж байна.

Гол дурангийн болон мэс заслын хагалгаа

Титэм судасны хагалгаа ба судас орчмын хагалгаа

Сөүл Асан эмнэлгийн Зүрхний салбар эмнэлэг нь дотооддоо хамгийн том зүрх судасны зураг авах өрөө, зүрхний хагалгааны өрөөтэй, эмч нарын шилдэг баг бүрэлдэхүүнтэйгээр дотоод гадаадын эмчилгээнд тэргүүлж байна. Жилд 3,500 удаа титэм судасны орчмын хагалгааг хийдэг ба дотооддоо хамгийн их туршлагатай эмнэлэг юм. Ялангуяа титэм судасны стент хагалгаа нь маш төвөгтэй ажилбартай, хавсрах өвчин үүсэлт ихтэй эрсдэлтэй хагалгаа хэдий ч тус эмнэлэг анхнаасаа энэ хагалгааг маш амжилттай хийж эхэлсэн, туршлагаа үргэлжлүүлэн төрөл бүрийн хагалгааг амжилттай хийж хөгжүүлэн ажиллаж байна. Дэлхийн шилдэг анагаах ухааны судалгааны мэдээлэл(NEJM) хэвлэлд бичигдэн стент суулгах хагалгааны парадаймыг өөрчилсөн.

Зүрх шилжүүлэн суулгах хагалгаа

Бид 1992 онд анх удаа зүрх шилжүүлэн суулгах хагалгааг өвчтөнд амжилттай хийсэн нь тухайн өвчтөн өнөөдрийг хүртэл /2017 он/ 25 жилийн турш амьд сэрүүн байна.

Сөүл Асан эмнэлгийн зүрх шилжүүлэн суулгах хагалгаа 2017 оны байдлаар давхардсан тоогоор 600 хол даваад байгаа ба энэ тоо нь дотоодын нийт зүрх шилжүүлэн суулгах хагалгааны 45 хувийг эзлэж байна. Ийм амжилтыг олохын тулд тус эмнэлгийн эмч нар тасралтгүй судалгаа шинжилгээ хийж улам өргөжүүлэхээр хичээн ажиллаж байна. Бидний хийсэн хагалгааны тоон үзүүлэлт дотооодын зүрх шилжүүлэн суулгах хагалгаанд эзлэх хувь өндөр байгаа төдийгүй амьдрах чадварын хувьд өндөр үзүүлэлттэй байгаа нь олон улсын зүрх уушиг шилжүүлэн суулгах эрдэм шинжилгээний зөвлөлөөс гаргасан амьдрах чадвартай харьцуулахад маш дээгүүрт орж байна.

Хавхлаг шилжүүлэн суулгах хагалгаа

Хавхлаг шилжүүлэн суулгах хагалгааг бид 2010 онд хийж эхэлсэн ба түүнээс хойш 300 удаагийн хагалгаа амжилттай хийгээд байна.

Хавхлаг шилжүүлэн суулгах хагалгааг Азид дан ганцаараа хийдэг эмнэлгийн хувьд хамгийн их тоон үзүүлэлт бөгөөд сүүлийн үед амжилт улам өссөөр байна.

Зүрх дотор эмчилгээ, цээжний мэс засал, мэдээгүйжүүлэлт, радиологийн эмч нар хамтарч эмчилгээ хийж бид чанар, амжилт гаргахыг төлөө ажиллаж байна.

Сүүлийн үеийн байгууламж бүхий хайбрид хагалгааны өрөөтэй, дотрын эмчилгээ хамт хийх боломжийг бүрэн бүрдүүлсэн байртай.

Өвчтөнд зориулсан сургалт

Орон тооны клиник мэргэжлийн сувилагч(Clinical Nurse Specialist) болон мэргэжлийн координатор(Coordinator) нар тус бүрийн сургалтыг явуулах ба зүрх судасны өвчний оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ба нөхөн сэргээх талаар нэгдсэн сургалт явуулж байна.

Эмч ажилтанд хийх сургалт(дадлага )-ын программ

2009 оноос эхлэн голчлон клиникт ашиглах боломжтой сургалт ACT Program(Asan Medical Center Interventional Cardiology Training Program)-ыг явуулж одоог хүртэл дотоод гадаадын эмч ажилтны байнгын суралцах программыг 100 орчим удаа явуулаад байна.

Сөүл Асан эмнэлгийн эмчилгээний амжилт


  • Хавхлагны бөмбөлөг хагалгааг дотооддоо анх удаа амжилттай хийсэн (1989)
  • Титэм судасны стент хагалгааг дотооддоо анх удаа амжилттай хийсэн (1991)
  • Зүрх шилжүүлэн суулгах хагалгааг дотооддоо анх удаа амжилттай хийсэн (1992)ба дотооддоо ихээр хийсэн
  • Шилжүүлэн суулгасан зүрхний хэмийг сайжруулагчийг дотооддоо анх удаа амжилттай хэрэглэсэн (1996)
  • Титэм судасны стент суулгах хагалгааг дотооддоо анх удаа амжилттай хийсэн (1998)
  • Зүрхний нөхөн сэргээх эмчилгээ “АНУ-ын зүрхний нөхөн сэргээх эмчилгээний холбоо”-ноос Азид анх удаа баталгаа авсан (2011)
  • Биенд суулгах титэм судасны стент хагалгаа дотооддоо анх удаа амжилттай хийсэн (2015)
  • Дабинч робот хагалгаа дотооддоо маш ихээр хийсэн эмнэлэг болсон
  • Боолтгүй аортын хавхлаг шилжүүлэн суулгах хагалгааны тоогоор дотооддоо тэргүүн зэрэгт орсон
  • Хавхлаг шилжүүлэн суулгах хагалгаа ихээр хийсэн эмнэлэг болсон

Судалгаа