Мэргэжлийн эмнэлгийн салбар

Тэргүүлэх эмчилгээний тасаг

  1. Home
  2. Мэргэжлийн эмнэлгийн салбар
  3. Тэргүүлэх эмчилгээний тасаг
  4. Унтах үед амьсгал түр зогсох өвчин
Twitter Facebook Google E-mail Print

Яагаад Сөүл Асан эмнэлэгт хурхирах болон унтаж байхдаа амьсгал түр зогсохыг эмчлүүлэх нь чухал вэ

Хурхирах нь хамар хоолойн замын хэсгийн нарийсалтаас болох ба хамрын нүхнээс уушиг хүртэлх замд нарийссан хэсэг байвал тэр хэсэгт агаарын урсгал түргэссэнтэй холбоотойгоор тэр хэсэг чичирснээс чимээ гардаг. Хурхирах нь унтаж байхад дуугардаг чимээ бөгөөд унтаж байхад болон сэрүүн байх үеийн ялгаа нь булчингийн чангаралт байдаг. Сэрүүн байхад булчин чангарсан байдалтай байх ба агаарын урсгал хурдассан ч чимээ гардаггүй, харин унтаж байхад булчин суларч амрах ба энэ үед агаарын урсгал түргэсвэл булчин чичирч дуу гардаг.

Унтаж байхдаа амьсгалахгүй болох нь амьсгалын зам түр 10 секунд орчим бөглөрч тасардаг. Амьсгалын зам нарийсч амьсгалах хэмжээ багасч хүчилтөрөгчийн дутагдалд орно үүнээс болж гүйцэт унтаж чадахгүй, хүчилтөрөгч дутагдсанаас мэдрэлийн системд нөлөөлж зүрх судасны хавсрах өвчинг бий болгодог.

Унтах үеийн шинжилгээ (PSG) гэж юу вэ?

Энэ нь унтах үеийн хэвийн байдлыг оношлох шинжилгээ юм. Энэ шинжилгээгээр унтаж байх үеийн тархины бичлэг, нүдний хөдөлгөөн, булчингийн хөдөлгөөн, амьсгал, зүрхний бичлэг зэргийг нэгдсэн байдлаар видео бичлэг хийнэ. Шинжилгээгээр гарч ирсэн мэдээлэлд анализ хийн унтахтай холбоотой асуудалд оношилгоо тавьж эмчилгээ хийдэг. Унтах үеийн шинжилгээ нь ямар ч хоргүй, амар хялбар өгч болох шинжилгээ бөгөөд энэ үед унталтын болон бусад биеийн шинжилгээг хийж болдог.

Шинжилгээний арга

This test does not require hospitalization. A patient visits the hospital around at 6 to 7 in the afternoon and sleeps in a cozy test room. The patient will go home early next morning.

1) Шинжилгээнээс өмнө өндөр, жин, хөдөлгөөнийг хэмжих зэрэг унтахтай холбоотой судалгааг өгнө.

2) Хэрвээ эм ууж байгаа бол тэр эмийнхээ мэдээллийг авчрах юм уу мэддэг байх ёстой. Мөн өдөр бүр уудаг нойрны эмээ ч шинжилгээтэй өдөр ууж болно.

3) 3. Унталтын үе шатыг гаргадаг аппаратыг толгойндоо зүүж амьсгалах хэмжээг шалгах зорилгоор хамар, цээж, хэвлийдээ мэдрэгч бүс зүүж унтах ба ийм байдлаар шинжилгээ хийгдэнэ.

4) Шинжилгээний дараа унтаж байх үеийн талаархи судалгааг өгөөд шинжилгээ дуусна.

Эмчилгээний арга

  • Хагалгаа эмчилгээ

    Хурхирах ба унтаж байхдаа амьсгалж чадахгүй болохыг эмчлэх хагалгааг нь чих хамар хоолойн эмнэлэгт хийх ба энэ нь ‘хүүхэн хэл, тагнайн хагалгаа(UPPP: Uvulopalatopharyngoplasty) амьсгалын замыг хэвийн хэмжээнд оруулах хагалгаа юм. Аман доторхи хоолойн хэсэг хөөн томорч хүүхэн хэл тагнайн хэсэг, хоолойны махны орчимд тааруулаад авч хоолойны доторхи зайг өргөтгөх хагалгаа юм.

  • Амны хөндийн төхөөрөмж

    Амны хөндийн төхөөрөмжийг шүдний эмнэлэгт хийх ба доод эрүүг бүхэлд нь хөдөлгөх төхөөрөмж бөгөөд дээд доод эрүүний шүдэнд бэхэлж хамгаалах төхөөрөмж юм. Доод эрүүг бүхэлд нь хөдөлгөх төхөөрөмжийг унтаж байхдаа амьсгал нь түр зогсдог хүнд зүүлгэснээр доод эрүүгээр дамжуулан амьсгалын замын зай өргөсч амьсгалахад хоолой хөндийд ирэх даралт багасна.

  • Позитив даралттай амьсгалуур

    Позитив даралттай амьсгалуур нь унтаж байхад амьсгалын зам хаагдахгүй байхаар аппараттай холбоотой маскаар дамжуулан хамар луу агаар оруулж өгч амьсгалуурын булчинг чангаруулж амьсгалахад төвөггүй болгодог.

Сөүл Асан эмнэлгийн шинжилгээний амжилт

2003 оны 7 дугаар сард 2 ширхэг нэг хүний шинжилгээний өрөөтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол одоо бол 5 ширхэг унтаж байхдаа шинжилгээ өгөх өрөөтэй болон өргөжөөд байна. Жил бүр 1000-с дээш өвчтөнд шинжилгээ хийх ба тэр дундаас гадаад өвчтөн 26 %-ийг эзэлж байгаа өндөр үзүүлэлттэй байна.

Унтах үеийн шинжилгээний тасгийн бүрэлдэхүүн

Мэдрэлийн тасаг, чих хамар хоолой, амьсгалын замын эмчилгээний тасаг, шүд, эрүүл ахуйн эмч нар оношлогооны дагуу үзлэг хийсний дараа шинжилгээ авч эмчилгээ хийж эхэлнэ. Шинжилгээний тасгийн эмч, ажилчид бүгд Олон улсын буюу Америк унтах үеийн шинжилгээний сертификат (RPSGT: Registered Polysomnographic Technologist) авсан өндөр чадвартай эмч нар , эмчилгээг хийж байна.