Мэргэжлийн эмнэлгийн салбар

Тэргүүлэх эмчилгээний тасаг

  1. Home
  2. Мэргэжлийн эмнэлгийн салбар
  3. Тэргүүлэх эмчилгээний тасаг
  4. Нүдэнд цагаа буух өвчин
Twitter Facebook Google E-mail Print

Яагаад Сөүл Асан эмнэлэгт цагаа буух өвчнөө эмчлүүлэх нь чухал вэ

Нүдэнд цагаа буух өвчний хагалгаа нь нүдний эмнэлэгт ихээр хийгддэг хагалгааны нэг боловч хагалгааны үед болон хагалгааны дараа янз бүрийн хүндрэлүүд үүсч болох учир юуны өмнө хагалгаа хийж буй эмчийн чадвар, яаралтай үед авах арга хэмжээ маш чухал юм. Сөүл Асан эмнэлэгт жилдээ 3,000 орчим өвчтөнд цагаа буух хагалгааг амжилттай хийж гүйцэтгэдэг ба зөвхөн цагаа буух өвчний хагалгаа төдийгүй хавсрах чадвар шаардсан өвчний ч хагалгааг ч үр дүнтэйгээр хийж байна.

Цагаа буух өвчний хагалгааны үед хүн бүрт тохирох хиймэл болор суулгах ба сүүлийн үед ойрын тусгалтай хиймэл болроос гадна ойрын харааг тогтоох хиймэл болор, хөгшрөлөөс үүдэлтэй хараа тогтоох холын тусгалтай хиймэл болор зэрэг төрөл бүрийн хиймэл болор байдаг. Эдгээр хиймэл болрууд нь үйлдвэрлэгч бүрээр өөрийн гэсэн онцлогтой учир өвчтөнд тохирох лензийг сонгох нь чухал байдаг.

Сөүл Асан эмнэлэгт маш олон төрлийн хиймэл болор суулгах хагалгаа хийгддэг ба клиник болон судалгааны арвин туршлага хуримтлуулсан учраас өвчтөний нүдний байдал, амьдралын хэв маягт хамгийн тохиромжтой болор суулгах хагалгааг хийдэг. Мөн хагалгааг маш цэвэр, халдвар үүсэхээс хамгаалагдсан орчинд хийдгээрээ онцлог юм. Алкон болон АМО компаний сүүлийн үеийн эхо аппаратыг хэрэглэж эвэрлэг бүрхэвчийн эсийн гэмтэл, хавсрах өвчний үүслээс хамгаалж, хурдан шуурхай, нарийн хагалгааг хийх боломжтой фемтосекунд лазер хагалгааг (Femtosecond Laser-Assisted Cataract Surgery) хийж байна.

Эмчилгээний арга

Хиймэл болор суулгах

Нүдэнд хэсгийн мэдээ алдуулж 2~3mm орчим эвэрлэг бүрхэвчид жижиг нүх гарган хэт авианы энергиэр булингартсан болрыг жижиглэн хэрчиж соруулан авах ба гэрэл цуглуулах үүрэг бүхий болор суулган, хувь хүний нүдний урт, эвэрлэг бүрхэвчийн хэмжээнд тааруулан болор суулгах хагалгааг хийн байна.

Лазер хагалгаа

Тус эмнэлэгт сүүлийн үеийн хэт авианы эмульсын аппарат ашиглаж, сүүлийн үеийн лазераар цагаа унах өвчний хагалгааг хийснээр, хагалгааны үед учрах эрсдэл хамгийн бага хэмжээтэй байхаар анхааран ажиллаж байна.

Хагалгааны дараахь эмчилгээг 1~4 долоо хоногийн турш хийх ба антибиотек, үрэвсэл дарагч зэрэг дусаагуур эмийг хэрэглэнэ. Энэ хугацаанд хагалгааны шарх эдгэрч хараа сайжирна. 4~6 долоо хоногийн дараа нүдэндээ тохирох шил зүүж эдгэрэх тохиолдол ч байдаг. Өвчтөний нүд цагаа унах төдийгүй чихрийн шижингийн үүдэлтэй торлог бүрхэвчийн өвчин, сохор толбо өвчин, нүдний даралт, харааны мэдрэл гэмтэх зэрэг өвчин хавсрах үед хараа сайжрах хугацаа удаашрах, хагалгааны үр дүн сэтгэл ханамжгүй байх ч бий. Хагалгааны дараа 1 долоо хоногийн турш хүнд дасгал, ажил, нүдэнд тоос бохир орохоос болгоомжилж анхааралтай байх ёстой. Зурагт, ном, компьютер зэргийг харж болох ч хагалгааны дараахь 4 долоо хоногийн турш унтахдаа нүдний хамгаалалт хэрэглэх нь зүйтэй.

Сөүл Асан эмнэлгийн эмчилгээний амжилт

  • Жилд цагаа унах хагалгааг 3,000орчим
  • Жилд амбулторийн өвчтөн 100,000 орчим байна