Мэргэжлийн эмнэлгийн салбар

Тэргүүлэх эмчилгээний тасаг

  1. Home
  2. Мэргэжлийн эмнэлгийн салбар
  3. Тэргүүлэх эмчилгээний тасаг
  4. Чихрийн шижин өвчин эмчилгээний төв
Facebook E-mail Print

Яагаад Сөүл Асан эмнэлэгт чихрийн шижин өвчнөө эмчлүүлэх нь чухал вэ

Чихрийн шижин өвчин гэдэг нь цусан дахь чихрийн хэмжээг зохицуулах инсулин багасах юмуу үйл ажиллагаагаа зохих ёсоор явуулж чадахгүй учраас энерги болж ашиглагдах сахарын хэмжээ ихсэхийг хэлдэг.

Цусан дахь сахарыг тэр чигээр нь байлгах юм бол судас нарийсч бөглөрдөг ба энэ асуудал нь дотор болон мэдрэлийн системийг гэмтээдэг. Насанд хүрэгчдийн хараа муудах шалтгаан нь чихрийн шижин өвчны үүдэлтэй торлог бүрхэвчийн гэмтэл бөгөөд бөөрний дутагдал, диализтай байх шалтгаан нь мөн л чихрийн шижингээс үүдэлтэй бөөрний өвчин юм. Мөн биеийн доод хэсгийг тайрах гол шалтгаан бөгөөд титэм судасны өвчин болон тархинд цус харвах өвчний аюулыг 2~3 дахин ихэсгэдэг.

Сөүл Асан эмнэлэгийн чихрийн шижин эмчилгээний төв нь чихрийн шижин өвчинг эхэн үед нарийн оношилж олон талаас нь нарийн эмчилж чихрийн шижингийн үүдэлтэй хавсрах өвчнөөс сэргийлэх ба хавсрах өвчин аль хэдийнэ үүссэн бол түүнээс улам гүнзгийрч өвчлөхөөс хамгаалж эмчилгээ хийдэг. Чихрийн шижингийн эмчилгээний төв нь дотор шүүрлийн эмчилгээний тасаг, нүдний тасаг, бөөр дотрын тасаг, гэмтлийн мэс засал, гоо сайхны тасаг, мэдрэлийн тасаг, судасны мэс засал зэрэг 5 төрлийн эмчилгээ эрхэлсэн эмч нар чихрийн шижингийн үүдэлтэй өвчинг мэргэжлийн түвшинд системтэйгээр гүйцэтгэж байна.

Эмчлэх арга

 

Чихрийн шижин бол нэг удаагийн эмчилгээгээр эмчлэгдэх өвчин биш, өдөр тутмын амьдралын хэв маяг, хооллолт зэрэгтээ тогтмол анхаарч байх ёстой өвчин юм. Эм эмчилгээ ба стресст орох зэрэг түр зуур сахарын хэмжээг ихэсгэх шалтгаанаар сахарны хэмжээ ихэсвэл эдгээр шалтгаан эмчлэгдсэний дараа хэвийн хэмжээнд ордог. Гэвч ийм шалтгаан байхгүй байхад чихрийн шижингийн өвчинтэй гэсэн оношилгоо авсан бол энэ нь бүрмөсөн эдгэрэх зүйл биш юм. Чихрийн шижингийн суурь эмчилгээ нь хоолны дэглэм баримтлах бөгөөд үүнийг сайн баримталсан ч сахарны хэмжээ зохицуулагдахгүй бол эм эмчилгээтэй хамт хэрэглэдэг. Хоолны дэглэм ба хөдөлгөөн дасгалаар сахарны хэмжээ зохицуулагдахгүй бол эм эмчилгээг эхэлсэн ч хоол болон дасгал хөдөлгөөнтэй хослуулж эмчлэх ба өвчин удаашрах тусам нойр булчирхайны инсулин ялгаруулах чадвар багасаж инсулин эмчилгээг хийх болдог. Чихрийн шижинг амьдралын горим ба эм эмчилгээгээр хослуулан эмчилж болдог ба чихрийн шижин өвчинтэй ч эрүүл хүн шиг амьдарч болно.

Сөүл Асан эмнэлэгийн чихрийн шижингийн төвийн олон талт эмчилгээний нэг цэгийн үйлчилгээ

Сөүл Асан эмнэлэгийн чихрийн шижингийн төв нь чихрийн шижин өвчин эмчлэх мэргэжлийн эмч нарын ерөнхий хавсрах өвчний анализ шинжилгээ ба цусны шинжилгээгээр өвчтөний сахарны хэмжээ ба хавсрах өвчнийг илрүүлэн үнэлдэг. 2009 оноос эхлэн чихрийн шижин өвчний талаар зөвлөгөө оношилгоо, эмчилгээ, сургалтыг нэг дор өгөх боломжтой нэг цэгийн(one-stop) үйлчилгээ явуулж үйлчлүүлэгчийн амар тайван байдал, эрүүл мэндэд анхаарч ажиллаж байна. Мөн чихрийн шижингийн хавсрах өвчний шинжилгээг өргөжүүлж, системтэйгээр хувь хүн бүрт тохирсон оношилгоо эмчилгээ хийдэг болсон. Төвийн дотор хөдөлгөөний тест, захын мэдрэлийн судлын мэдрэмжний тест, захын мэдрэлийн судлын цахилгаанаар хийх тест, нүдний суурьны даралтын тест, хөлний судасны цусны шинжилгээ, арьсны хүчилтөрөгч нэвтрүүлэх шинжилгээ зэргийг нэг дор хийх боломжтой ба чихрийн шижингийн үүдэлтэй нүдний торлог бүрхэвчний өвчлөлийг шинжлэх тусгай шинжилгээний өрөөтэй болсон. Шинжилгээний дүнгээс хамааран мэргэжлийн клиникээр дамжуулан чихрийн шижингийн хавсрах өвчнийг хамтарсан байдлаар эмчилж байна.

  • Чихрийн шижингийн клиник

    Чихрийн шижинтэй өвчтөн бүрт тохирсон эм эмчилгээ хийж, эрүүл амьдрахад нь туслахаар мэргэжлийн зөвлөгөө өгч байна. Үзлэгээр дамжуулан чихрийн шижингийн сургалт хариуцагч ажилтан ба координатор хүн нэг бүрт тохирох зөвлөгөө өгч, хоол, хөдөлгөөн, эм эмчилгээ, өөрийнхөө сахарны хэмжээг хэмжих зэрэг амьдрах зуршилд нь таарсан сургалтыг явуулж байна.

  • Чихрийн шижингийн үүдэлтэй нүдний торлог бүрхэвчийн өвчний клиник

    Чихрийн шижингийн хавсрах гол өвчин болох торлог бүрхэвчийн өвчинг оношлох, эмчлэх зорилгоор энэхүү клиникийг ажиллуулж байна. Төвд торлог бүрхэвчийн өвчний тусгай шинжилгээ, лазер эмчилгээ, тариа эмчилгээ хийх амбулторын хагалгааны төвийг ажиллуулж эхэн үед нь тохирох эмчилгээг хийж байна.

  • Чихрийн шижингийн үүдэлтэй хөлний шинжилгээний клиник

    Эмчилгээ хийхээс өмнө хөлний шинжилгээ гэх шинэ системийг нэвтрүүлж үйлчлүүлэгчид чихрийн шижингийн хавсрах өвчний шинж тэмдэг илрэхээс өмнө хөлний шинжилгээг хийж хөл цоорох болон бусад хавсрах өвчнөөс урьдчилан сэргийлэн ажиллаж байна. Хөлний өвчний координатор ба гоо сайхны мэс засал, мэс засал, судасны мэс засал зэрэг мэргэжлийн эмч нарын хамтарсан баг эмчилгээг хийж байна.

  • Чихрийн шижингийн үүдэлтэй бөөрний клиник

    Чихрийн шижингийн үүдэлтэй бөөрний өвчин бол урт хугацааны туршид үүсдэг ба эдгэрэх магадлал багатай байдаг. Хүн бөөрний өвчингүй байсан ч чихрийн шижин өвчтэй бол бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлэх нь чухал байдаг. Чихрийн шижингийн төв нь бөөрний өвчний клиникээр дамжуулан өвчлөлийг эхэн үед нь илрүүлэн, эмчлэх зорилго тавин ажиллаж байна.

  • Зүрх судас болон хөлний судасны клиник

    Чихрийн шижинтэй өвчтөн толгойн өвчин, зүрхний шигдээс зэрэг ишемээр /өвчлөлд/ өвчлөх нь элбэг байдаг. Чихрийн шижинтэй өвчтөний 20~30% нь ишемтэй байх ба тухайн шинж тэмдэг илрэхгүй учраас мэдэхгүй явах нь элбэг. Ийм үед ишемээс үүдэлтэй өөрчлөлтүүд гарч болох учраас шинжилгээ өгөх нь чухал. Эхо, хөдөлгөөний шинжилгээ, титэм судасны компьютерын зураг авалт, зүрх судасны дурангийн зураг авалт зэргээр хурдан шуурхай эмчилгээ хийж болно.

  • Тархины эрүүл ахуйн клиник

    Сүүлийн үед чихрийн шижинтэй өвчтөн зөнөх, тэдний тархинд цус харвах зэрэг тохиолдлууд элбэг тохиолдож байгаа тул өвчнийг эхэн үед нь илрүүлэх, гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлэн эмчллэх зорилгоор тархины клиникийг дотооддоо анх удаа нээн ажиллуулж байна. Чихрийн шижингийн өвчтөн инсулины дутагдлаас болж зөнөх шинж тэмдэг илэрдэг ба судасны хэвийн бус байдлаас болж зөнөлт 3~4 дахин ихсэх гол шалтгаан болдог. Тархины эрүүл ахуйн клиник нь өвчтөний мэдрэх чадварын тест болон тархины эрүүл байгаа эсэхэд анхаарч эмчилгээгээ хийж байна.