Мэргэжлийн эмнэлгийн салбар

Тэргүүлэх эмчилгээний тасаг

  1. Home
  2. Мэргэжлийн эмнэлгийн салбар
  3. Тэргүүлэх эмчилгээний тасаг
  4. Түрүү булчирхайн хавдар
Facebook E-mail Print

Яагаад Сөүл Асан эмнэлэгт түрүү булчирхайн хавдар өвчнөө эмчлүүлэх нь чухал вэ

Түрүү булчирхайн хавдар бол гүйцэд эмчлэгдэх магадлал өндөртэй хавдар бөгөөд эхэн үед нь илрүүлж үр дүнтэй эмчилгээ хийлгэвэл бүрэн эмчлэгдэх боломжтой хавдрын нэг юм.

Таны гэр бүлийн хэн нэг эрэгтэй түрүү булчирхайн хавдраар өвдөж байсан бол та түрүү булчирхайн зөвлөгөөг байнга авч PSA хэмжилтийн дүнг ажиглан өөрийгөө хянаж байх ёстой ба анхан шатны шинж тэмдгээр хавдраа илрүүлж, ингэснээр эмчилгээ авах боломжтой хугацаанд эмчлүүлэх нь хамгийн үр дүнтэй бөгөөд эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй юм.

Түрүү булчирхайн хавдрын эмчилгээний арга болон үр дүн нь даамжралтын явцаас хамаарч ялгаатай байх хэдий ч хавдар зөвхөн түрүү булчирхайн дотор байх тохиолдолд анхан шатны үед илрүүлж эмчилгээ хийх юм бол бараг бүрэн эдгэрэх боломжтой юм.

Түрүү булчирхайн хавдрын эмчилгээний гол арга нь мэс засал боловч эмчилгээний ямар аргыг сонгохоо эмч нарын баг тухайн өвчтөнд тохируулан сонгодог.

Сөүл Асан эмнэлгийн түрүү булчирхайн төвд тухайн өдөрт нь шинжилгээ хийж, хариуг нь гаргаж өгөх нэг цэгийн үйлчилгээтэй. Хэрвээ түрүү булчирхайн хавдартай гэж оношлогдсон бол эмчилгээ, хагалгаа хийх арвин туршлагатай эмчийг хайж эхлэх нь таны хувьд чухал юм.

Сөүл Асан эмнэлэг бол улсын 35 нэгдсэн эмнэлэг дундаа эхний 10-т орохоор хавдрын хагалгааг хийдэг эмнэлэг юм.

Оношилгооны арга

Шулуун гэдсээр шалгах

Эмч бээлий өмсөж, хуруугаа өвчтөний шулуун гэдэс рүү оруулж түрүү булчирхайг тэмтэрч үзэх бөгөөд түрүү булчирхайн хавдартай бол хатуу зүйл тэмтрэгдэнэ. Эхний шатанд хатуу зүйл тэмтрэгдэх юм бол дараагийн шатны үзлэг болох биоспи зүүн шинжилгээгээр лавлаж оношилдог.

Шулуун гэдэс ба эхо шинжилгээг хамт хийх

Түрүү булчирхайн хавдрын шинж шулуун гэдсээр тэмтэрч үзэхэд мэдрэгдэх юм бол биоспи зүүн шинжилгээ хийж болох ч 0.5 мл-ээс бага хэмжээтэй бол оношлоход төвөгтэй учраас эхо шинжилгээг хамт хийдэг. Нарийн шинжилгээг 12 газарт эдийн дээж авч шинжилгээ хийдэг ба өвчний шинж тэмдэг илэрвэл тэр хэсэгт нэмэлт шинжилгээ хийдэг.

Цусан дахь PSA(Prostate specific antigen, түрүү булчирхайн антибие) шинжилгээ

PSA бол түрүү булчирхайн эпител эсээс үүсэх энзим бөгөөд зөвхөн түрүү булчирхайнд байж хавдар болон түрүү булчирхайн тэгш бус байдал үүсэхэд PSA-ийн хэмжээ ихэсч байдаг. Тиймээс түрүү булчирхайн өвчний чухал үзүүлэлт бөгөөд хавдрын анхан шатны оношилгоонд ашиглагддаг.

Түрүү булчирхайн тэгш бус болох өвчний онош

Шээс ялгаруулах системийн шинж тэмдгээр түрүү булчирхайн хавдрыг оношлодог хэдий ч дунд шатандаа ортлоо түрүү булчирхайн хавдар болон тэгш бус болох өвчний шинж тэмдгийг ялгахад төвөгтэй. Яагаад гэвэл 2 тохиолдолд хоёуланд нь түрүү булчирхай томрох учир шээсний суваг дарагдах шинж тэмдэг ижилхэн болдог.Хавдар, тэгш бус байдлыг ялгахдаа биоспи зүү болон эхо шинжилгээ хийж ялгадаг.

Бусад шинжилгээ

Түрүү булчирхайн дотор болон орчимд нь эхо шинжилгээ болон компьютер ашиглан доод болон аарцагны СТ болон MRI хийж шинжилдэг. Ясан дахь тархалтыг илрүүлэхийн тулд ясны скен болон цацраг идэвхт бодисыг оруулан шинжлэх арга байдаг. Мөн хавдар ясруу орвол яс эвдэрч цусан дахь алкал, фосфат, энзим ихсэх учир лимфийн шингэний систем болон уушиг, элэгрүү нэвтэрсэн эсэхийг СТ болон MRI хийж мэддэг.

Эмчилгээний арга

Түрүү булчирхайн хавдрын эмчилгээний арга нь гормоны эмчилгээ, мэс заслын арга, туяа эмчилгээ, химийн арга гэсэн 4 төрөл байдаг. Эмч өвчтөний хавдартай хэсэг, хугацаа, нас, өвчний түүх зэргийг харгалзан эмчилгээний төлөвлөгөөг гаргана.

  • Гормоны эмчилгээ

    Гормоны эмчилгээ нь түрүү булчирхайн хавдрын эмчилгээнд сайн тохирох эмчилгээ юм. Эрэгтэй гормон үүсэхийг дарангуйлж түрүү булчирхайг ажиллагаагүй болгох арга юм. Эрэгтэй гормоныг дарангуйлахын тулд эмэгтэй гормоны эм уух, эрэгтэй гормоны эсрэг эм уух арга бөгөөд өнчин тархинд нөлөөлж эрэгтэй гормон үүсэлт буурдаг эмийг сард нэг удаа уух, мөн тариагаар хийдэг.

  • Мэс заслын арга

    Хавдар түрүү булчирхайнаас гадагш гараагүй тохиолдолд хагалгаа хийж хавдрыг авдаг. Доод хэсгийг хагалгаагаар нээж бэлэг эрхтэний ард байдаг түрүү булчирхайг авч, давсаг болон шээсний сувгийг бооно. Энэ үед лимфийн системд халдвар орсон эсэхийг шалгана. Хавдар түрүү булчирхайн гадуур бага зэрэг гарсан ч тархалт өгөхгүй байх тохиолдолд гормоны эмчилгээтэй хамт хагалгаа хийх аргыг сонгодог ба сүүлийн үед робот хагалгааг ашиглан хавсрах өвчнийг (хагалгааны үед үүсэх хүндрэлийг) бууруулж байна.

    Дабинчи робот хагалгаа

    Түрүү булчирхай бүхэлдээ болон үр бохавдар нь бусад хавдар шиг хагалгаа хийж авчихвал болчихдог зүйл биш давсаг болон шээсний сувгийг холбон орчны мэдрэл болон бусад чухал эрхтэнг гэмтээхгүйгээр үйлддэг нарийн чадварыг шаарддаг хагалгаа юм. Мөн хүний гараар хийх бол хөдөлгөөний хязгаарлалттай бол робот хагалгааг хийхэд ямар ч саадгүйгээр бүх чиглэлд хөдөлгөөн хийх боломжтой 3 талт камер нарийн тодорхой зураг авалт хийх ба энэ нь хагалгааны үед сайн харагддаггүй мэдрэлийн нарийн судал зэргийг тод гаргаж өгдөг учир тэдгээрийг харах боломжийг нээж өгдөг. Мөн хагалгааны дараа сорви бага, цус алдалт, өвдөлт багасч хэвийн байдалдаа эргэн орох хугацаа богиносдог. Хэвтэж эмчлүүлэх хугацаа 1 долоо хоног байна.

  • Туяа эмчилгээ

    Өндөр энерги бүхий цацраг идэвхт туяаг ашиглан хавдрын эсийг үхүүлэх арга юм. Түрүү булчирхайн хавдрын хувьд биеийн гаднаас туяагаар шардаг.

  • Химийн арга

    Гормоны эмчилгээ тохирохгүй бол хэрэглэдэг арга юм. Гормонтой төстэй бүх биеэр тархах, үр дүн богино хугацаанд илэрдэг эмчилгээ юм.

Сөүл Асан эмнэлгийн эмчилгээний амжилт

  • 2007 оноос түрүү булчирхайн Дабинчи робот хагалгааг эхэлсэн
  • Жил бүр 600орчим Дабинчи робот хагалгааг хийдэг
  • Жилийн турш 1500орчим түрүү булчирхайн эдийн шинжилгээг хийдэг

Сөүл Асан эмнэлгийн баг бүрэлдэхүүн

Сөүл Асан эмнэлгийн түрүү булчирхайн төв нь урологи түрүү булчирхайн хавдартай өвчтөнд эм эмчилгээ, хагалгаа, хоолны дэглэм барих мэргэжлийн зөвлөгөөг өгч байна.