Мэргэжлийн эмнэлгийн салбар

Тэргүүлэх эмчилгээний тасаг

  1. Home
  2. Мэргэжлийн эмнэлгийн салбар
  3. Тэргүүлэх эмчилгээний тасаг
  4. Нөхөн үржихүй үргүйдлийн клиник
Facebook E-mail Print

Үргүйдлийг яагаад заавал Сөүл Асан эмнэлэгт эмчлүүлэх ёстой гэж

Үргүйдэл гэдэг нь жирэмслэлтээс хамгаалахгүйгээр гэр бүл харилцаа үүсгээд ч 1 жилийн дотор жирэмслэхгүй байхыг хэлэх ба тэр шалтгаан нь үрийн хоолой, хэвлийн байдал, сав, савны амсрын байдал, сарын тэмдгийн гажилт зэрэг эмэгтэйчүүдийн болон эрэгтэйчүүдээс шалтгаалсан байж болдог.

Үргүйдэл нь үрийн хоолой, хэвлийн байдал, сав, савны амсрын байдал, сарын тэмдгийн гажилт зэрэг эмэгтэйчүүдээс шалтгаалах мөн эрэгтэйгээс шалтгаалж үрийн шингэнд эр үр байхгүй байх, эр үр ховор байснаас болох ба хоёулаа ч байж болно, шалтгаан нь тодорхой биш ч байж болно.

Сөүл Асан эмнэлгийн үргүйдлийг эмчлэх клиникт ерөнхий шинжилгээ, эр бэлгийн эсийн шинжилгээ, гормоны шинжилгээ, савны ба савны хананы шинжилгээ, сарын мөчлөг зэргээр шалтгааныг тогтоон, мэргэжлийн эмч зөвлөгөө өгч жирэмслэхгүй байгаа гэр бүлд богино хугацаанд эдийн засгийн хувьд хэмнэлттэй эмчилгээг хийж байна.

Мөн Сөүл Асан эмнэлгийн үргүйдлийг эмчлэх клиникт дэлхийн хэмжээнд амжилттай явагдаж байгаа дэвшилтэд эмчилгээнүүдийг хийж, нөхөн үржихүйн хувьд үргүйдлийн судалгааг ч явуулж байна. Сөүл Асан эмнэлгийн үргүйдлийг эмчлэх клиникт 1995 оноос анхны үр суулгалт хийсэн ба төрөл мэргэжлийн клиник туршлагатай эмч нар дээд зэргийн эмчилгээ явуулж, үргүй гэр бүлд хүүхэдтэй болох баяр баясгаланг өгөхийн төлөө байнга анхааран ажиллаж байна.

Эмчилгээний арга

  • Үр суулгах (Intrauterine insemination, IUI)

    Үр суулгалтыг эмэгтэйн сарын мөчлөгт тааруулж эрэгтэйн үрийн шингэнг саван дотор оруулж жирэмслэлт үүсгэх явдал юм. Эмэгтэйн сарын мөчлөгт тааруулж хийх болон олон өндгөн эсийг ургуулж байж суулгах ч байдаг. Үр суулгалтыг нөхрийнх нь бэлгийн эсийг /үрийн шингэнг/ ашиглан суулгах ба нөхөр нь үргүй бол өөр донорын үрийг авч суулгах ч тохиолдол байдаг.

    Шинжилгээний арга

    • Эмэгтэй сарын мөчлөгт тааруулж эрэгтэйн үрийн шингэнг авна.
    • Авсан эр үрийн шингэнээ тусгай аргаар эрүүл эр эсийг ялгана.
    • Ялгасан эр үрээ эмэгтэйн саванд суулгаж өгнө.
  • Биеээс гадуур ургуулж суулгах (In vitro fertilization – embryo transfer,IVF-ET)

    Биеээс гадуур ургуулж суулгах нь Өндгөн эсийг сарын мөчлөг ирэхээс өмнө аваад хуруу шилэнд эр эстэй нийлүүлж хөврөл үүсгэх ба түүнийг дахин эмэгтэйн саванд суулгаж өгдөг. Ийнхүү хөврөлийг өсгөөд эхнэрийн юмуу өөр хэн нэгний хэвлийд хийж суулган жирэмслүүлж хүүхэд үүсгэх арга юм. Хуруу шилний хүүхэд үүсгэх нь олон удаагийн жирэмслэлтэнд амжилтгүй болсон гэр бүл хэрэглэх ба эр бэлгийн эс бага хэмжээгээр үүсдэг хүний хувьд ч энэ аргыг хэрэглэдэг.

    Шинжилгээний арга

    • Эмэгтэйн өндгөн эс олноор үүсэхээр сэдэл өгөх тариа хийнэ
    • Эхогоор лавлан харж өндгөн эсийн уут зохих хэмжээтэй болонгуут өндгөн эсийг хийж биеэс гадагш гарган авна.
    • Тэжээлийн орчинд өндгөн эсийг ургуулна.
    • Авсан эр үрээс эрүүл хөдөлгөөн сайтайг авч өндгөн эс байгаа орчинд хамт оруулж өгнө.
    • Нийлж үүссэн хөврөлийг өсгөх тэжээлийн орчинд шилжүүлж савны хананд наалдах боломжтой болтол нь ургуулна.
    • Нарийхан пластик катетраар хөврөлийг эмэгтэйн саванд оруулна
  • Эр эсийг оруулах (Intracytoplasmic sperm injection, ICSI)

    Маш нарийн аргаар өндгөн эсийн протопласт дотор эр эсийг оруулж өгнө.

  • Хөврөл ба бэлгийн эсийг хөлдөөн хадгалах (Cryopreservation)

  • Шилэнд хөлдөөх (Vitrification)

  • Туслах инкубатор (Assisted hatching, AH)

  • Бэхлэхээс өмнө удамшлын оношилгоо анализ хийх
    (Preimplantation genetic diagnosis and screening, PGD & PGS)

    Хромосомын гажгаас болж дасал болсон зулбалт, гений гажгаас болж гажигтай үр хөврөл үүсч болох учраас удамшлын оношилгоо хийнэ

  • Эмэгтэйчүүдийн хорт хавдарын эмгэгийг эмчлэх

    • AEST (эндометрийн этилийн спирототик эмчилгээ)
    • HATOFS (Салхинцэцэгийг фибрин чигжээстэй саванд хийдэг)
    • RF myopia RF-ийн хэвлий Гэдэсний таславч

Үргүйдлийн клиникийн амжилт

Сөүл Асан эмнэлгийн үргүйдлийг эмчлэх клиник 1995 онд анхны биеэс гадуур хөврөл өсгөн суулгах ажлыг хийсэн ба жилд 600 орчим ийм ажилбар хийж, одоог хүртэл бүртгүүлсэн өвчтөн 5,000 болж 10,000 өвчтөн үргүйдлийн клиникт эмчлүүлж байна. Төрөл мэргэжлийн мэргэшсэн арвин туршлагатай эмч нар дээд зэргийн эмчилгээг хийж байна. 2016년 ICSI-г хамруулан биеэс гадуур хөврөл ургуулж суулгах ажилбар 47%-тай байсан ба насны хувьд 38.6 гэж үзэхэд нилээд өндөр үзүүлэлт юм.