Орох хаалга
Бүртгэл
Урьдчилсан үзлэгийн өрөө
Үзлэгийн өрөө
Интернэт / Кофе цай уух хэсэг
/ Хүлээлгийн хэсэг
/ Ариун цэврийн өрөө
Эмнэлгээр үйлчлүүлэх цагийн хуваарь: ажлын өдөрт 8.30-17.30 цаг хүртэл байна. Өвчтөн та эмчилгээний захиалгыг утсаар, онлайнаар г.м янз бүрийн аргаар өгч болно. Өвчтөний байдлаас хамаарч эмчлэгч эмч, нарийн мэргэжлийн эмч нар үзлэгийг хийх болно. Анх удаа ирж үйлчлүүлж буй өвчтөн та веб сайтаар захиалга өгөх нь илүү үр дүнтэй гэдгийг ойлгох хэрэгтэй.
Олон улсын эмчилгээний төвийн координатораар дамжуулан эмнэлгийн талаар танилцуулж байна. Захиалгаас эхлээд төлбөр тооцоо, шинжилгээ, бүртгэл зэрэг бүхий л үйлчилгээнд англи, хятад, япон, орос, араб, монгол хэлээр орчуулга, хөтөч, мөн зөвлөгөө өгч үйлчилж байна
Өвчтөнд эмчилгээний зардлаа төлөхөд нь дэмжлэг үзүүлэх. Өөрөөр хэлбэл, тус эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн бол эмнэлгийн ажилтан тухайн өвчтөний харъяа орны элчин сайдын яам болон даатгалын компанид эмнэлгийн зардлыг хүсэх материал бүрдүүлэхэд нь туслан зөвлөгөөг өгнө.
100 орчим сайн дурын туслагчид гадаад өвчтөнд ая тухтай эмчилгээ хийлгэхэд нь тусалж байгаа бөгөөд ихэнхдээ эмч, сувилагч, жолооч зэрэг эмнэлгийн ажилчид бөгөөд танд дотны найз шиг чинь дэмжиж туслах болно.
Сөүл Асан эмнэлгийн олон улсын эмчилгээний төв (IHC) нь Солонгост амьдарч байгаа болон гадаадад байгаа өвчтөнд 1 дэх шатны эмчилгээ, үйлчилгээг үзүүлэх төдийгүй өвчтөнг хүлээн авч зохих эмчлэх тасагт хүргэх, яаралтай эмчилгээ хийх, жор, вакцин, визны асуудал, оюутны эрүүл мэндийн шинжилгээ зэргийг хийж үйлчилнэ. Мөн олон улсын эмчилгээний төв нь гадаад өвчтөнд эмчилгээ, шинжилгээ хийх захиалга, тооцоо, эмнэлэгт хэвтэх, гарах, оношилгоо, шинжилгээний CD гаргаж өгөх зэрэг нэг цэгийн үйлчилгээг үзүүлж байна.
Өвчтөн гадаадаас эмчилгээний захиалга өгөх үед шинж тэмдэг, онош, өвчлөлтийн байдал, ууж байгаа эм, хүсч байгаа эмчилгээ зэрэг олон мэдээллийг бичих хэрэгтэй. Өвчтөн өөр эмнэлэгт 3-н сарын дотор хийлгэсэн шинжилгээний хариу, бичлэгийг өгвөл илүү хурдан хариулт өгөх боломж бүрддэг. Олон улсын эмчилгээний төв нь дараахь 4-н шатлалаар гадаад өвчтөнд илүү хурдан шуурхай үйлчилгээг үзүүлэхээр шамдан ажиллаж байна.