Өвчтөн & Үйлчилгээ

Олон улсын эмчилгээ үйлчилгээ

  1. Home
  2. Өвчтөн & Үйлчилгээ
  3. Олон улсын эмчилгээ үйлчилгээ
  4. Өвчтөнд үзүүлэх үйлчилгээ
Facebook E-mail Print

Онлайн зөвлөгөө

Онлайн зөвлөгөө гэдэг нь Aсан эмнэлгийн эмч нар тухайн өвчтөнтэй, монгол талыг төлөөлөн оролцох эмч, Aсан эмнэлгийн координатор, орчуулагчдын тусламжтайгаар бодит цагт онлайнаар уулзаж, зөвлөгөө өгөхийг хэлнэ. Энэхүү үйлчилгээ нь өөрийнхөө эрүүл мэндийн байдлын талаар Aсан эмнэлгийн эмчээс зөвлөгөө авахыг хүсч буй гадаадад байгаа өвчтөнүүдэд зориулагдсан үйлчилгээ юм. Өвчтөн, монгол талыг төлөөлөн оролцох эмч болон/эсвэл гуравдагч этгээдийн өгсөн өвчтөний тухай мэдээллийг онлайн зөвлөгөөний явцад шинжилж, дүгнэлт хийж, тайлбар өгнө. Онлайн зөвлөгөөний дараа дүгнэлт тайланг бичгээр өгнө.

Second opinion(Хоёрдогч дүгнэлт)

Өвчтөний өмнө нь хийлгэсэн шинжилгээ, онош зэрэг эмнэлгийн бичиг баримтанд тулгуурлан Асан эмнэлгийн мэргэжилтнүүдийн гаргасан дүгнэлт юм. Энэ үйлчилгээг тухайн улс, орон нутгийн эмнэлгүүдэд хийлгэсэн шинжилгээний дүгнэлт/эмчилгээ/заавар,зөвлөмжийн тухайд өөр эмчийн санал авах хүсэлтэй гадаадад байгаа өвчтөнүүд ашиглах боломжтой. Энэ үйлчилгээг сонгосон тохиолдолд эмчийн дүгнэлтийг зөвхөн бичгээр өгөх бөгөөд өвчтөн Aсан эмнэлгийн эмчтэй нүүр тулан уулзах боломжгүй.

Онлайн зөвлөгөө болон хоёрдогч дүгнэлт авах үйл явц нь манай вэбсайтаас эхэлдэг. http://eng.amc.seoul.kr/gb/lang/overseas/main.do

Та онлайн зөвлөгөө эсвэл хоёрдогч дүгнэлт авах хүсэлт гаргахаас өмнө илгээх гэж буй шинжилгээ, онош зэрэг эмнэлгийн дүгнэлт бичиг баримт тань бүрэн байгаа эсэхийг шалгаарай. Таны эмнэлгийн дүнгэлт бичиг баримтыг хүлээн авсны дараа манай эмнэлгийн координатор, эмч нар таны мэдээлэлтэй танилцана. Шаардлагатай бол дүрс оношилгоонд болон эмгэг зүйн дүгнэлт гаргуулна. Үүний дараа таны мэдээллийг зохих нарийн мэргэжлийн эмчид шилжүүлэх болно. Мэргэжилтнүүдийн дүгнэлтийг таны хүсэлтийн дагуу онлайн эсвэл бичгээр гаргаж өгнө.

  • Онлайн зөвлөгөө : Ажлын 5~7 өдөр, 370,000 вон
  • Хоёрдогч дүгнэлт : 3~5 ажлын өдөр, 320,000 вон
  • Дүрс оношилгоонд дүгнэлт гаргах/эмгэгзүйн дүгнэлтийн төлбөр ороогүй үнэ болно. Тухайн дүрс оношилгооны төрлөөс шалтгаалан төлбөр нь өөр өөр байж болохыг анхаарна уу : Жишээлбэл: Дүрс оношилгоо уншиж, дүгнэлт гаргах: CT (60,000~80,000 KRW), MR (220,000~290,000 KRW), PET-CT (350,000~440,000 KRW)
  • Эмгэгзүйн дүгнэлт : Тухайн төрлөөс хамааран өөр өөр байж болно.

Шаардагдах цаг хугацаа, зардал нь тухайн өвчтөний нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгдөж болно.

Анхаар! Хэрэв та өвчтөн зуучлан илгээдэг байгууллага, агент бол албан ёсны цахим шуудангийн хаягаар бүртгүүлнэ үү. Хувийн имэйл хаягаар хадгалагдсан аливаа мэдээлэл, өгөгдлийг өөр имэйл хаяг руу сэргээх боломжгүй.