Medical Specialties

Specialties of Excellence

  1. Home
  2. Medical Specialties
  3. Specialties of Excellence
  4. Яршилт ба яршилтын үеийн өвдөлт
Facebook E-mail Print

Өвдөлт намдаах эмчилгээг яагаад заавал Сөүл Асан эмнэлэгт хийлгэх ёстой гэж?

Сөүл Асан эмнэлгийн өвдөлт намдаах клиникт хурц өвдөлт(хагалгааны дараахь өвдөлт), архаг өвчний өвдөлтийг намдаах, хагалгааны үед бүтэн болон хэсгийн мэдээгүйжүүлэлт, тайвшруулалт, хагалгаанаас гадна шаардлагатай үед тайвшруулах, мэдээгүйжүүлэх эмчилгээ хийдэг тасаг юм.

Орчин үеийн анагаах ухаанд мэс засал хийхийн тулд мэдээгүйжүүлэлт зайлшгүй хэрэгтэй салбар бөгөөд үүний ачаар янз бүрийн эрсдэлтэй хагалгаануудыг амжилттай явуулж байна. Мөн хэсгийн болон эрхтний мэдээгүйжүүлэлтээр өвдөлтийн талаархи ойлголт, эмчилгээний төрөл бүрий арга үүсч, өвчтөнд хэрэглэж өвчтөний амьдралд нөлөөлж байна.

Сөүл Асан эмнэлгийн өвдөлт намдаах клиник 1994 онд байгуулагдсан ба одоогоор амбултори эмчилгээг жилд 30 мянган өвчтөн, зөвлөгөөг 1500 өвчтөн авч эмчилгээ хийлгэж байгаа ба хагалгааг 5 мянган удаа амжилттай хийсэн байна.

Тулгуур эрхтэний өвчин, нурууны өвчин, руматизм зэрэг олон өвчин болон мэдрэлийн судал халдварт өртөн үүсэх яршилт ба яршилтын дараахь өвдөлт, гурвалсан мэдрэлийн өвчин, шөрмөс булчингийн өвдөлт, хавсарсан өвдөлт, хавдрын үеийн өвдөлт зэргийг хариуцан эмчилж байна.

Эмчилгээний арга

Яршилт ба яршилтын үеийн өвдөлт

Яршилт бол улаан бурхан-яршилт вирусаар халдварладаг хүрц халдварт өвчин юм. Мэдрэлийн судлыг даган гарах ба арьсанд цэврүү үүсэх, өвдөлт өгөх нь гол онцлог нь юм. Яршилт эдгэрсний дараа ч өвдөлт үргэлжилвэл үүнийг яршилтын дараахь өвдөлт гэдэг ба энэ нь архаг өвдөлтийн нэг юм.

Эмчилгээний зорилго нь анхан үеийн халдварыг хэт тархаахгүйгээр хугацааг багасган, эдгэрсний дараахь өвдөлтөөс урьдчилан сэргийлэх явдал юм.

Хурц яршилтын вирусын олшролт, өсөлтийг багасгах зорилгоор вирусын эсрэг эм хэрэглэх, саажилт, опойдс, acetaminophen, NSAID төрлийн эмийг хэрэглэн архаг өвдөлтийн эмчилж байна.

Сөүл Асан эмнэлгийн өвдөлт намдаах клиникт зохих эм эмчилгээ, эхо, радиологийн аппаратыг ашиглан, мэдрэлийн холбоос эдийн тусгаарлалт, мэдрэлийн гурвалсан эдийн тусгаарлалт, эрхтэн хоорондын мэдрэлийн тусгаарлалт, өндөр долгионоор яршилтын өвдөлт зэргийг үр дүнтэйгээр эмчилж байна.

Сөүл Асан эмнэлэгийн эмчилгээний амжилт

  • Амбулторийн өвчтөн жилдээ 30 мянга орчим
  • Хэвтэж эмчлүүлэх өвчтөн жилдээ 1500 орчим
  • Гол хагалгаа жилд 5 мянга орчим