Мэргэжлийн эмнэлгийн салбар

Тэргүүлэх эмчилгээний тасаг

  1. Home
  2. Мэргэжлийн эмнэлгийн салбар
  3. Тэргүүлэх эмчилгээний тасаг
  4. Нуруу муруйх өвчин
Facebook E-mail Print

Яагаад Сөүл Асан эмнэлэгт нуруу муруйх өвчнөө эмчлүүлэх нь чухал вэ

Зогсож байгаа хүнийг урдаас нь харахад нуруу эгцээрээ байж толгой биеийн гол төвд байрласан байдаг. Хэрвээ нуруу нь эгцээрээ биш хажуу тийшээ муруйсан байвал эрүүл биш бөгөөд үүнийг “нуруу муруйх (scoliosis)” гэдэг.

Нуруу муруйх өвчинг зөв эмчлүүлэхийн тулд мэргэжлийн арвин туршлагатай эмч нарын хамтарсан эмчилгээ чухал үр дүнтэй байдаг. Сөүл Асан эмнэлгийн мэс заслын тасгийн нуруу муруйх өвчний эмчилгээний амжилт жил бүр өссөөр байгаа ба жилд 160 орчим хагалгаа хийж дотооддоо хамгийн их хагалгаа хийдэг газар болоод байна. Чанартай үр дүнтэй эмчилгээ хагалгаа хийхээр 2009оны 4сард нуруу муруйх өвчний төв(scoliosis center)-ийг байгуулсан.

Сөүл Асан эмнэлгийн нуруу муруйх эмчилгээний төвд хүүхэд, өсвөр насны үед үүсэх бүхий л нуруу муруйлт(тусгай үүсэлт, төрөлхийн, мэдрэл булчингийн үүсэлтэй гм ) өвчтөнг эмчлэх ба бусад хүүхдийн нуруй муруйлтыг эмчилж байна. Өвчтөн болон асран хамгаалагч нь эмчилгээний өрөө болон зөвлөгөө өгөх өрөөнд эмч, мэргэжлийн сувилагчаас хангалттай асууж мэдээлэл авч болно.

Хагалгаа хийх хэрэгтэй бол олон удаагийн туршлагатай судлаач эмч нар нуруу муруйлтын талаар шинжлэх ухааны үндэслэлтэй аргын дагуу засах хагалгаа хийх ба хагалгааны дараа өвчтөний аюулгүй байдал, нөхөн сэргээх эмчилгээ хийхэд мэргэжлийн эмч нар хамтарч эмчлэх болно.

Эмчилгээний арга

Нуруу муруйлт гэсэн оношилгоо авсан бол заавал эмчилгээ хийлгэх ёстой. Ямар эмчилгээ хийх вэ гэхээс өмнө эмчилгээ хийлгэх үү гэдгийг шийдсэн байх ёстой. Нуруу муруйлттай өвчтөн болон эцэг эхийн хүсч байгаа эмчилгээ бол ”муруйсан нурууг эгцлэх” гэдэг нь ойлгомжтой. Гэвч бодитоор үүнийг биелүүлэх нь тийм ч амар биш юм. Юуны өмнө муруйсан нурууг хэвийн байдалд оруулах арга бол хагалгаа бөгөөд амархан хийчихээр арга биш учраас 40 хэмээс бага муруйсан өвчтөний нуруу илүү их муруйхаас сэргийлж хамгаалах зорилготой хийгддэг. Үүний тулд туслах хамгаалалтын зүүлт хэрэглэх, байнгын хяналтанд байх хэрэгтэй.

Хамгаалалтын зүүлт хэрэглэх

Цаашдаа өсөх хугацаа их үлдсэн өвчтөний хувьд муруйлт ихтэй байвал төхөөрөмж хэрэглэх ба өдөрт 22-23цагийн турш зүүх уламжлалт зүүлт биш, зөвхөн унтахдаа зүүх (өдөрт 8цаг) өвчтөний сэтгэл санааны төвөгшөөх байдлыг харгалзан хэрэглүүлдэг болсон.

Хагалгаа

Өсөх насандаа яваа өвчтөн 40-45 хэм муруйсан бол, өсөлт зогссон өвчтөн 50-55хэм муруйсан бол хагалгаа хийдэг ба арвин туршлагатай эмч анр нуруу муруйлтын хагалгааг хийж засах ба хагалгааны дараа өвчтөний аюулгүй байдал, нөхөн сэргээх эмчилгээг хийхэд эмч нарын хамтарсан баг удирдан явуулдаг.

Сөүл Асан эмнэлгийн эмчилгээний амжилт

  • Жил бүрээр хагалгааны тоо

  • Хавсрах өвчнийг эмчлэх

    Хагалгааны өмнө нарийн шинжилгээгээр асуудлыг урьдчилан тогтоож, хагалгааны дараа өвчтөнг хяналтанд байлган хавсрах өвчинд анхаарч эмчилдэг. Мөн одоог хүртэл 1000гаруй өвчтөн хагалгаанд анализ хийхэд нуруй муруйлтын хагалгааны дараа хавсрах өвчин, мэдээгүй болох гм хүчтэй муу үр дагавар байхгүй байсан.

Сөүл Асан эмнэлгийн баг бүрэлдэхүүн

Мэс заслын тасгийг төв болгон мэс засал, мэдрэл, нөхөн сэргээх эмчилгээ, радиологи, спорт эмчилгээний эмч нар хамтарсан системийн дагуу эмчилгээ хийхээр Сөүл Асан эмнэлгийн нуруу муруйлтын эмчилгээний төв мэргэжлийн түвшинд системтэй чанартай эмчилгээ, нөхөн сэргээх эмчилгээг хийж байна.